ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 4.7 тэрбум ам.доллароор өсөөд байна

Монгол Улсын гадаад өр 2025 оны III улирлын эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 805.2  сая ам.доллароор өссөн байна.

Улсын нийт гадаад өр 2025 оны 3-р улирлын эцэст өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 тэрбум ам.доллароор, төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.5 тэрбум ам.доллароор, Засгийн газрын гадаад өр 549.9 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Нийт гадаад өрийн 18.3 тэрбум ам.доллар нь төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.4 тэрбум ам.доллар нь төв банкных, 8.5 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2025 оны III улирлын эцэст 35.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 175.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Харин Засгийн газрын гадаад өр 2025 оны III улирлын эцэст өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд болж, дотоод өр 764.1 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Харин Засгийн газрын өрийн баталгаа 29.5 тэрбум төгрөгөөр буурчээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
haha
haha

darga nariin ehner, huuhduud,nuuts amraguudiin hereglee usuud baina daa.

Зочин
Зочин

Yah ve jiriibn irgedl lav gadnaas mongo zeelj avch chadahguish dee zeel yund zartcuulsaniig yaraltai shalgaj ezduudiin togtoogoochee

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button