Нийгэм мэдээ

Г.Ган-Очир нас бараагүй, Шведэд хоригдож байна

Франц улсад амьдардаг гэх Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг амиа алдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Г.Ган-Очирыг нас барсан гэх мэдээлэл худал. Франц улсад хоригдож буй" хэмээсэн юм.

Эргэн сануулахад Г.Ган-Очирын хувьд 2022 оны 12-р сард архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эмэгтэй хүний биед халдаж, танхайрсан хэргээр Францын цагдаагийн албан хаагчид түүнийг баривчилж, улмаар 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Улмаар 2025 онд сураггүй алга болж, интерполоор эрэн сурвалжилж Шведээс олсон тухай мэдээллийг ГХЯ-наас өгч байсан билээ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ahiad gemt hereg hiisen ymu.. medee beltgej bga ym bol guitset sudlaad bicheechee..

Холбоотой мэдээ

Back to top button