Нийгэм мэдээ

Хонконгийн тулаант киноны нэрт жүжигчин Bruce Leung Siu-Lung 77 насандаа таалал төгслөө

Хонконгийн тулааны урлагийн киноны нэрт жүжигчин Bruce Leung Siu-Lung 77 насандаа таалал төгсжээ.Тэрбээр Хонконгийн тулаант киноны хөгжлийг тодорхойлсон уран бүтээлчдийн нэг байсан бөгөөд үзэгчдийн дунд “Бяцхан Луу” хэмээх хочоороо алдаршсан нэгэн.

Түүний хувьд 1950 оны 1 дүгээр сарын 19-нд Хонг Конгт төрсөн тэрээр домогт багш Ип Манын шууд шавь бөгөөд Винг Чүнь тулааны урлагийг өндөр түвшинд эзэмшсэн цөөн уран бүтээлчдийн нэг юм. Түүний бодит тулааны ур чадвар, сахилга баттай хөдөлгөөн нь кино урлаг дахь дүрүүдийг илүү үнэмшилтэй, хүчирхэг болгож чадсан билээ.

Брюс Лёнг нь ихэвчлэн хатуу ширүүн, мартагдашгүй антагонист дүрүүдээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, “Clan of the White Lotus” (1980), “Kung Fu Killer” (1980) зэрэг кинонуудаар дэлхий даяар алдаршсан. Мөн “Shaolin Soccer” (2001) кинонд Iron Shirt King дүрийг бүтээж, шинэ үеийн үзэгчдэд дахин танигдсан нэгэн байв.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button