Нийгэм мэдээ

Цагаан сараар хэд хоног амрах өнөөдөр тодорхой болно

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан байдаг.

Энэ жилийн тухайд шинийн нэгэн хоёрдугаар сарын 18 буюу лхагва гарагт таарч байна. Ингээд харвал лхагва гарагаас бүтэн сайн өдөр хүртэл тав хоног амрах аж.

Мөн нэмээд битүүний өдрийг оруулбал амралтын хоёр өдөртэй нийлээд нийт зургаа хоног амрахаар байна. Учир нь Засгийн газар битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэн, нөхөж ажиллахыг дэмжих эсэх асуудлаар иргэдийн саналыг авч эхлээд буй.

Шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн гаргана. Тодруулбал, яг одоо “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцэж байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button