АН: Бүлгийн даргын томилгоо тодорхойгүй хугацаанд хойшлов
Улс төр дэх хүлээлт үүсгээд буй асуудлуудын нэг болох АН-ын бүлгийн даргын томилгоо ахин хойшиллоо. Тодруулбал, АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхын саналаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл "Гишүүд санал гаргаснаар бүлгийн даргыг томилох асуудлыг тодорхой хугацаанд хойшлууллаа. Дотооддоо ярилцаад, хэлэлцээд явна. Миний хувьд намын дарга, бүлгийн даргын ажлыг салгаад явъя гэдэг байр сууриа илэрхийлсээр байгаа. Гишүүдийн олонх хэсэгтээ давхар хийгээд яв гэдэг санал гаргасан" гэв.
Ийн АН-ын бүлгйин даргын томлгоо тодорхойгүй хугацаанд хойшиллоо. Үүнээс харахад АН-ын фракфууд бүлгийн даргын томилгоонд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй хэьээр байгаа бололтой. Одоогоор УИХ дах АН-ын бүлгийн даргад Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын гишүүд яригдаж буй.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян Түвшин бүгдийг нь худалдаж авах биз. АПУ нь ч мөнгө шидэх биз
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud