Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Тусгаарлалтын хугацаа нь дуусахад нэг хоног үлдсэн иргэнээс коронавирус илэрчээ

Өнөөдөр /2020.08.26/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа манай улсад коронавирусийн хоёр тохиолдол нэмэгдсэн гэдгийг хэлсэн юм. Тэдний нэг нь анхан, нэг нь давтан шинжилгээгээр илэрсэн аж.

Харин сэтгүүлч уг мэдээллийг тодруулахад тэрбээр:

“Нэг нь АНУ-аас ирсэн хүний анхан шинжилгээ юм. Харин нөгөө нь дөрөв дэх давтан шинжилгээ буюу 19, 20 дахь хоног дээрээ коронавирус туссан нь батлагдсан. Түүнийг өнөөдөр тусгаарлаж байна” гэж ярилаа.

-ИРГЭН БАГАБАЯНГИЙН АМРАЛТЫН ГАЗАР ТУСГААРЛАГДАЖ БАЙСАН-

Иймд мэдээллийг илүү тодруулахаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаатай холбогдлоо.

-Өнөөдөр халдварын хоёр тохиолдол нэмэгдсэнийг мэдэгдлээ. Тэдний нэг нь дөрөв дэх давтан шинжилгээнээс илэрсэн тохиолдол гэлээ шүү дээ?

-Тийм ээ. Нэг нь наймдугаар сарын 24-нд буусан Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн юм. Шууд анхны шинжилгээгээр илэрсэн. Харин нөгөө нь дөрөв дэх шинжилгээнд нь коронавирус илэрсэн хүн байна.

-Тухайн хүний мэдээллийг илүү дэлгэрүүлнэ үү. Аль улсаас, хэзээ ирсэн иргэн юм бэ?

-Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэн.

-Хаана тусгаарлагдаж байсан бэ?

-Багабаянгийн амралтад.

-Тухайн хүнийг өнөөдөр ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлаж буй гэсэн. Өмнө нь Багабаян дахь тусгаарлалтын хугацаа нь дууссан байсан уу?

-Үгүй. 21 хоног тусгаарлаад, гэрийн ажиглалт руу шилжүүлж байгаа.

Ийн Л.Амбасэлмаа даргын мэдээллээр наймдугаар сарын 5-нд ирсэн иргэнээс наймдугаар сарын 25-нд коронавирус илэрсэн гэхээр 20 дахь хоногтоо халдвартай нь батлагдсан болж таарч байна. Өөрөөр хэлбэл тусгаарлалтын дор байжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bi bna
Bi bna

Novsh gj er ni geriin tusgaarlaltand garsan humuusee negch ergej toirdoggui nuguuduul ni zgr l gaduur yavaad bdiin bnle. Manai mgld ugasa tardagaa tarj bga bho ungursun

Дорж
Дорж

Новшийн хулгайч тэнэмэлүүүд гай тарих гээд л байгаа юм байна л даа .

Зочин
Зочин

БАГА БАЯНГААС АВЦИЙН БИШ ҮҮ

Зочин
Зочин

21 хоног их байна гээд байгаа хүмүүсийг яана даа. Бас нэлээн сулхан хариулаад бн уу үгүй юү сэжигтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

20 dre ilerj bga bol dotroosoo tussan gsn vgshdee.Deb 4-7dh honog dre ilerdeg gd bvh uls 14 honogiin karantintai b.na. Dotor bga uruuguur ni orj garch bga hvmvvs hoorond zuuvurluud bna gsn vgshdee

19-20 хоногт хэдэн ч хүнд хаа ч тарах боломжтой
19-20 хоногт хэдэн ч хүнд хаа ч тарах боломжтой

Нэг хүн нь 19-20 хоног Багабаянгийн тусгаарлалтанд байхдаа хүмүүст тараачихсан юм биш үү? Энэ одоо л дотроо нийтэд тарж мэдхээр болчихлоодоо. Олигтойхон ард түмэндээ мэдээлж урьдчилан сэргийлэх ажил идвэхитэй явуулмаар байна шүү.

БАГАБАЯНД ХОРИО ХЯЗГААРЛАЛТ БАЙНА УУ
БАГАБАЯНД ХОРИО ХЯЗГААРЛАЛТ БАЙНА УУ

ОРОН НУТАГТ ВИРУС ТАРСАН ТОХИОЛДОЛД АЖИЛЛАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУ БАЙНАА УОК-ООС ЯАГААД МЭДЭЭЛЭЛ ТОДОРХОЙ БӨГӨӨД ШУУРХАЙ НИЙТЭД ЗАРЛАХГҮЙ БАЙГАА НЬ ГАЙХАЛЫГ ТӨРҮҮЛЖ БАЙНА ШҮҮ.

Зочин
Зочин

Дэлхий бүх улс оронд 14 хоног хөл хорионд оруулж байна.11 хоногт вирус бусдад халдварлах чадваргүй болж байна гэсэн шдээ. Тэгсэн манайд 19 хоног дээр нь илэрч байгаа бол эмч нар тараагаад байгаа юм биш үү. Дотроосоо л байна даа.

Зочин
Зочин

4 deh shinjilgeen deeree ilersen bol endeesee avch dee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Harin tiim yum shig bn

зөв
зөв

ХАМГИЙН СҮҮЛД ХЭД ДЭХЬ ХОНОГТ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БЭ ГЭДЭГТ ХАМАГ УЧИР БАЫГАА ШҮҮ

Дулмаа
Дулмаа

Амбасэлмаа худлаа яриад байгаарай!Та бүхний энэ худал булай чинь эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ шүү!

Зочин
Зочин

Classic tarhi ugaalt ????

хүн
хүн

Худлаа солиорох юм хэдэн тэнэг эмч нар

Холбоотой мэдээ

Back to top button