НИЙГЭМ

“Хяналт шалгалтгүйгээр Хятад иргэдийг хил нэвтрүүлж байна гэх мэдээлэл худал”

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цаг үеийн асуудаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян,  УОК-оос иргэдээ татан авах үйл ажиллагаатай холбоотой товчхон мэдээлэл өгье хэмээлээ.

Тэрбээр “ Цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар сарын 21-нд улсын хил хааснаас хойш 22,400 гаруй иргэнээ татан аваад байна. Мөн 48 улсаас 10,400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байна. Ойрын үед таван удаагийн нислэгээр 1,000 гаруй иргэнийг татан авчирна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70 тусгаарлах байранд 3,703 иргэн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирсэн 312 тохиолдол батлагдсанаас 302 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна.

Түүнчлэн бүтээн байгуулалт томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах нарийн мэргэжлийн гадаадын инженер, техникийн мэргэжилтнүүдийг зохион байгуулалттайгаар татаж байгаа. БНХАУ-аас орж ирэх инженер техникийн ажилтнуудыг Замын-Үүд боомтоор хил нэвтэрмэгц шинжилгээнд хамруулан тусгаарлах байр руу тээвэрлэж байгаа. Тусгаарлалтын 21 хоног дуусмагц, бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар зохицуулалт хийн ажиллаж байна.

-УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭГ Ч ХҮН НЭВТРҮҮЛЭЭГҮЙ БОЛНО-

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн “Монгол Улсын хил тайван, халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийн шугам өөрчлөгдөөгүй. Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хяналт шалгалтгүйгээр хил нэвтрүүлж байна гэдэг худал мэдээлэл тараагдах боллоо. Монгол Улсын хилээр зорчигчийг зөвхөн УОК-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрийн дагуу шалгаж, нэвтрүүлж байгаа.

Улсын хилээр олон улсын ачаа тээврийн жолооч, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг хууль дүрмийн дагуу нэвтрүүлж байгаа. Улсын хилээр хууль бусаар нэг ч хүн нэвтрүүлээгүй болно.

- ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГААГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ БОЛНО -

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд: Цагдаагийн байгууллага УОК-ын шийдвэрээр харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн явдал гараагүй.Төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар худал мэдээлэл тарааж байгааг цагдаагийн байгууллага шалгах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-21 17:01

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг "бүтээн байгуул�##�тад оролцох ажилчдыг хууль дүрмийн дагуу оруулсан" гэдгийг чинь иргэд ил тод болгож мэдээлэхийг шаардаад байгаа юм шүү дээ ...

Холбоотой мэдээ

Back to top button