Нийгмийн

Хүчирхийллийн хохирогчдод үйлчилдэг төвүүд нээлттэй ажиллана

Бүх нийтийн хөл хорионы энэ үед ч хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвүүд болон Хамгаалах байруудын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Та болон таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй нөхцөлд байгаа бол, мөн хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгааг харсан, сонссон тохиолдолд дараах яаралтай тусламжийн дугаарууд руу холбогдоорой. Эдгээр нь энгийн утасны тарифаар болон нэгжгүй үедээ ч ярих боломжтой дугаарууд юм.

  • Цагдаагийн шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах утас 102
  • Хүүхдийн тусламжийн утас 108
  • Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас 107
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас 96490505
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
  • Сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 18002000
  • КОВИД-19-ийн талаарх мэдээлэл өгөх утас 119

Эх сурвалж: UNFPA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button