Нийгмийн
Үйлдвэрийн яндангаас унаж, бэртсэн иргэнийг ГССҮТ-д шилжүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн 50 орчим метрийн өндөртэй яндан дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11:14 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 14.5 км замыг туулан 11:28 цагт очжээ.
Аврах ажиллагааг зохион байгуулах явцад 30 настай эрэгтэй Б үйлдвэрийн яндан дээрээс аврах тавцан дээр унаж баруун хөлөө хугалсан байна. Түүнийг яаралтай ГССҮТ-д шилжүүлжээ.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.