НИЙГЭМ

Я.Содбаатар: УБТЗ, “Энх саран” сувиллын удирдлагад хариуцлага тооцно

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ажилтан, “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэнээс коронавирус илэрсэн. Үүнд хэн нэгэн хариуцлага хүлээлгүй, хэнд ч хариуцлага тооцолгүй өнгөрсөн билээ.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар энэ талаар “Төрийн албан хаагчид их амаргүй нөхцөлд ажиллаж байна. Нэг ээлжинд улсын хэмжээнд 12.000 хүн ажиллаж байгаа. Өвлийн тэсгэм хүйтэнд хэдэн цагаар зогсож байгаа. Яг халдвар руу шууд очиж, нүүр тулж байна. Үнэхээр одоо туйлдах тал руугаа орж байна.

Буруутай үйлдэл ч бий, давагдашгүй хүчин зүйл ч бий. Тийм учраас энэ хариуцлагын асуудлыг ярина. Дайны шахам байдалтай үед шууд халаад сэлгээд явчих хүнд байна. Хөндлөнгөөс харахад хариуцлагын асуудлыг хойшлуулаад байгаа юм шиг харагдаж магадгүй. УБТЗ, “Энхсаран” сувилалтай холбоотой асуудлыг Засгийн газартай хэлэлцэж байгаад, УОК-ын бүрэн эрхийн хүрээнд удирдлагад нь хариуцлага тооцно” гэлээ.

Хэзээ мөдгүй халдвар тархах эрсдэлтэй байхад төмөр замчдын дунд тэмцээн зохион байгууож, халдвар хамгааллын дэглэм алдсаны улмаас ажилтан нь халдвар авсан УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хариуцлага хүлээх нь битгий хэл гадаад руу явчихсан байгаа билээ. Бид энэ асуудлыг өмнө нь хөндөн, “Арьсаа хамгаалж, асуудлаас бултахдаа гаргуун Л.Халтар, Д.Жигжиднямаа нарт хариуцлага тооц, У.Хүрэлсүх ээ” (https://eguur.mn/156517/) гарчигтай нийтлэл бичиж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2020-12-02 21:39

Зөвхөн энэ хүмүүс биш ээ! ОБЕГ, ЦЕГ, МХЕГ хариуцлага �##�дсан. Тэд хэт тайвширсан. Мөн хажуугаар нь сонгуульд манай төрийхөн үндсэн ажлаа (эх орондоо Ковид оруулахгүй)мартсан. Шудрага ярив�##� үүнд төр л буруутай. Бүтэн 10 сар барьж чадаж байсан, энэ бол том амжилт шүү. Иргэд маш баяртай энэ хүмүүсээр бахархаж, онгирч байсан юм. Гэтэл тэр эрчим нь гэнт л суларсан өөр юмруу санаа бодол нь явчихсан. Зарим нь �##�бан туша�##�, �##�дар хүнд, гавьяа шагн�##� ч мөрөөдөж “зүүрмэглэсэн” байж магадгүй. Эцэст ийм боллоо доо. Одоо яая гэрэв иргэд минь үйлээ эдэлж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button