НИЙГЭМ

Архангайн иргэн нас барсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Архангай аймгаас ирсэн иргэн Эмээлтийн товчоонд өчигдөр нас барсан билээ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн мэдээлэв.

Энэ сарын 7-нд буюу даваа гаригт Архангай аймгаас Улаанбаатарт хот руу нэвтрэхээр хувийн машинтай зургаан хүн иржээ. Тэд PCR шинжилгээ өгөөгүй тул нийслэл рүү нэвтрүүлээгүй.

Тэдгээр иргэдийн нэг, О-гийн бие муудан, нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхны туламж үзүүлж байхад насан барсан юм. Тухайн иргэний нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-09 20:46

Хүн үхэхээс өмнө засгийн газарт эрүү үүсгээд эхлүүлж бай

Холбоотой мэдээ

Back to top button