Ц.Мөнх-Оргил: Ж.Эрдэнэбатыг яагаад хорьсон талаар шүүхээс бидэнд ямар ч тайлбар өгөөгүй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж, хорьсон асуудлаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-оос монгол Улсад хэрэг үүсгэсэн талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийсэн.
Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл өгөв.
Тэрбээр “Олон улсын парламентын холбооноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий прокурор асуудал оруулж ирээгүй байхад хууль зөрчиж баривчилж, цагдан хорьж, энэ хугацаандаа шүүх хурал хийж яд эдлүүлж байгаа юм байна. Энэ нь хууль тогтоомж, олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан байж болзошгүй байна гэж хэрэг нээсэн.
Энэ тухайгаа, ажлын хэсэг байгуулж шалгаж байгаа талаараа манай УИХ-д мэдэгдсэн.Энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны хүрээнд ажилладаг гишүүний халдашгүй байдлын дэд хорооны анхааралд байгаа.
Хоёр асуудал байгаа. Нэг нь УИХ болон дэд хороонд огт хамаагүй асуудал.Нөгөөх нь хамаатай.
Хамаагүй асуудал нь юу вэ гэвэл хэрэг ном журмаараа шийдэгдэж үү, үйлдэж үү, үйлдээгүй юу, шүүхийн шийдвэр зөв үү, буруу юу гэдэг нь манай хорооны асуудал биш. Харин УИХ-ын гишүүнийг ажлаа хийгээд явж байхад нь зөвшөөрөлгүйгээр цагдан хориод ял оноож байгаа нь хууль зөрчиж байгаа гэж бид дүгнэж байгаа.
Шүүх байгууллагуудаас бидэнд ямар нэг тайлбар бичиг ирээгүй байна. Гайхаад л байна. Өмгөөлөгчдийнх нь яриагаар бол шүүхээс УИХ-ын гишүүнд биш Ерөнхий сайд байх үед нь холбогдуулж ял өгсөн гэж хэлсэн байна. Тэгж болохгүй л дээ. Тэр хүн УИХ-ын гишүүнээ хийгээд явж байсан. Бид олон улсаас ирүүлсэн бичигт нь хариу өгөхөөр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн бүрийн цаана ард түмэн байна. Тэгэхээр гишүүний халдашгүй байдал гэдэг нь ард түмэнд өгч байгаа халдашгүй байдал гэсэн үг. Халдашгүй байдлыг түдгэлзүүлэх шаардлага гарвал Ерөнхий прокурор үндэслэлээ тайлбарлана. Дэд хороогоор авч хэлэлцэнэ. УИХ олонхоороо шийддэг журамтай” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахаа та сонин умшиж мэдээ үздэггүй юм уу, Энэ нөхөр чинь дүүтэйгээ нийлээд баахан лизненц зараад бас л бужигнуулсан байна лээ шүү дээ, Танд тусад нь заав�##� шүүхийн шийдвэрээ танилцуулах ёстой юм уу, Олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр яваад л байсан даа.
чи тархиа уга�##�гачихаж
Энэ нөхөр харин яагаад явчихаагүй үлдчихсэн юм
Миний дүү! Хууль мэддэгүй юм уу? УИХ ын гишүүнийг хэрэг хийсэн гэж үзэж бөйв�##� заав�##� УИХ -д танилцуулж байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлж хориж ш�##�гаж болдог хуулмйн за�##�ттай