ДЭЛХИЙ

Фэйбүүк Мьянмарын цэргийн хүчний хуудсыг устгажээ

Ням гарагт (2021.02.21) Фэйсбүүк компани Мьянмар улсын цэргийн хүчний хуудсыг хүчирхийлэлд турхирсан гэх шалтгаанаар устгажээ. Үүний өмнөх өдөр Мандалай хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар цугларсан хүмүүс рүү гал нээсний улмаас хоёр хүн нас барсан билээ.

Фэйсбүүкийн төлөөлөгч тус хуудсыг устгасан талаар мэдээлэхдээ “Татмадав Үнэн мэдээ мэдээлэл гэсэн хуудас хэд хэдэн удаа манай хүчирхийлэлд турхирах, хор хөнөөл учруулахыг төлөвлөхийн эсрэг дүрмийг зөрчсөн тул бид олон улсын бодлогынхоо хүрээнд тус хуудсыг устгалаа” хэмээсэн байна. Мьянмарын цэргийн хүчнийг  Татмадав хэмээдэг ажээ.

Сүүлийн хэдэн жилүүдэд Фэйсбүүк Мьянмар улс дахь нийгмийн идэвхтнүүд болон ардчилсан улс төрийн намуудтай хамтран тус улсын цэргийн хүчний эсрэг ажилласан байна.

2018 онд Фэйсбүүк армийн генерал одоогийн байдлаар Мьянмар улсыг удирдаж буй Мин Уан Хлайн тэргүүтэй 19 ахлах офицерууд болон байгууллагуудыг хориглосон аж. Мөн цэргийн хүчний  ажиллуулдаг зуу зуун хуудсыг устгасан байна.

Мьянмарын улсын сонгууль өнгөрсөн арван нэгдүгээр сард болохоос өмнө Фэйсбүүк цэргийн хүчнээс ажиллуулдаг байсан 60 ширхэг хуурамч аккаунтыг илрүүлж устгаснаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button