Нийгмийн

М.Мөнхшүр: Орхон аймгийн Цэргийн штабын дарга буудуулж амиа алдсан эсэхийг шалгаж байна

НЭМЭЛТ: 15:40 цагт

Орхон аймгийн Цэргийн штабын дарга иргэн Болд ажлын өрөөндөө буудуулж нас барсан хэмээх мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрбээр,

“Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 14:31 цагийн орчимд манай дарга ажлын өрөөндөө нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б нь ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллага уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

Түүнчлэн буудуулсан байдалтай олдсон талаар тодорхой лавлатал, хэрэг мөрдөн шалгаж байгаа учир мэдээлэх боломжгүй хэмээн хариуллаа.

Орхон аймгийн цэргийн штабын дарга өөрийгөө буудсан бус цус харвасан гэв

НЭМЭЛТ: 11:40 цагт

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд өчигдөр /2019.08.05/ аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олдсон ба эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан хэмээн бид мэдээлсэн.  

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар, Цэргийн штабын дарга Л.Болд өөрийгөө буудаж амь насаа алдаагүй харин цус харвасан хэмээн мэдээллээ. Бид энэ хэргийн талаар дахин мэдээлэх болно.


Орхон аймгийн цэргийн штабын дарга ажлынхаа өрөөнд өөрийгөө буудсан байдалтай олджээ

Эхлэл: 10:38

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олджээ. Тэрбээр эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алдсан байна.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилогдсон байжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button