Төрд гарснаа төмөр хатагтайгаар төсөөлсөн “биеэ тоогчид”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд дөрвөн эмэгтэй гишүүн багтсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон. Дөрвөн эмэгтэй сайдтай үе Монголын улс төрд байсангүй. Энэ бол мэдээж жендерийн эрх тэгш байдлыг хангасан, хүний эрхийн мэдрэмжтэй үйл явдал тул олон нийт сайшааж хүлээж авсан. Эмэгтэй сайд нараас их ч зүйл хүлээж буй.
Гэвч хоёр дахь удаа улирч ажиллаж буй ХНХ-ын сайд Г.Ариунзаяагаас л гэхэд “Эмэгтэй сайд” гэхээргүй мэдрэмжгүй үйлдлүүд гарсан гэх. Г.Ариунзаяа тэр мэт алдаа гаргаж байхад сайдын суудалд “крандуулж” очсон Н.Уртнасан, одоог хүртэл учраа нэг л олохгүй яваа Ч.Номин нар тийм ч гялтгар ажиллаж чадахгүй байна.
Эмэгтэй сайд нарын ажлаас чамбай, үнэнч, даруу, хөдөлмөрч - эмэгтэй харизм хайгаад олдох нь уу.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан

Танхимд хаанаас гараад ирэв гэмээр гэнэт багтчихсан Н.Уртнасан сайдын тухай өмнөх нийтлэлээрээ бичиж байв. Энд дарж уншаарай. Анхнаасаа л салбартаа бодит зүйл хийж бүтээнэ гэх хүлээлт үүсээгүй. Удалгүй “Н.Уртнасан сайдын уран нүүдэл”, “Түүнд хүн татах авъяас байна” гэхчлэн бялдууч үгтэй зорилгот бичвэр сошиалаар сэвүүлж, ажлаа хуурамч, хохигор явуулах болсон.
Ер нь уулзалт хийгээд асуудал шийдчихдэггүй гэдгийг аль ч эмэгтэй сайд нар анхааралдаа авах нь зүй. Н.Уртнасан сайд хаа нэг салбарын төлөөлтэй уулзаж, ярилцахдаа “Уулзлаа” гэсэн сүржин мэдээ бэлтгүүлж, хэвлэлүүдэд өгөхөөс өөр гавьж буй газар алга шиг.
Хамгийн сүүлд гуравдугаар сарын 21-нд, Олон улсын ойн өдрөөр эрдэмтэн, судлаачдын дунд явагдсан цахим хэлэлцүүлэгт Н.Уртнасан сайд оролцох байсан ч “мурьсан” гэгдэж буй. Хэлэлцүүлэгт оролцогчид түүнийг 30 минут хүлээж, тэр орж ирээд “За за, та нар надгүйгээр ярьчих” гэх утгатай үг хэлээд гараад явсан гэх.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ч.Ундрам, Шадар сайд асан Я.Содбаатар нартай холбоотой Н.Уртнасан эрх ашгаар томилогдсон, өөрийн толгойгоор бол ажиллахгүй гэдэг нь эрт тодорхой болсон билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Г.Ариунзаяа

Говь-Алтайн Г.Ариунзаяа сайд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллахдаа цаг үеийн онцлох цахим шинэчлэлүүдийг хийж, статистик гэх далд, бүүдгэр агуулгыг нээлттэй, хялбар болгож чадсан гавъяатай.
Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болоод асуулга бүрд холбогдох тоо, статистикийг цээжээр шахуу дуржигнатал хэлж, биеэ цэгцтэй авч явж, “Эмэгтэй” сайдад байвал зохих шинж чанаруудыг бий болгосон. Гэвч УИХ-ын гишүүн П.Анужингийн нэгэнтээ хэлсэнчлэн, нийгмийн асуудал гэдэг цааснаас хараад хэлчихдэг статистик тоо, мэдээллээс хавьгүй гүн, эмзэг нюанстай асуудал байдаг. Үүнд гар хуруугаа дүрж, атгаж, тэмтэрч ажилладаг.
Харин Г.Ариунзаяа сайд хэт сошиалаар ажлаа явуулахаас гадна яг салбарын асуудалдаа эмэгтэй хүн гэхэд халирам мэдрэмжгүй үйлдлүүд гаргасан тухай цуу сонсддог. Тухайлбал, асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзахдаа “Энэ яг ямар учиртай хүүхэд юм, энэ яачихсан юм” гэхчлэн чанга дуугаар ээлжлэн асууж, хүүхдүүд нь гомдож, уйлсан гэх. Барагтай “Сайд ирчхээд байхад мэндэлсэнгүй, номхон зогссонгүй” гэж уурласан ч гэгдэв.
Мөн сайдын суудалд очоод маш их халаа, сэлгээ хийсэн нь заавал хэлэлцэгдэх асуудал. Энэ хүртэл явсан, үүнээс ч цааш явах “намчин” эмэгтэй зарим ёс зүйн мэдрэмждээ анхаарал тавих хэрэгтэй шиг.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Эрт замналдаа л улс төрчдөд танигдаж, дээш татуулсаар ирсэн Б.Батцэцэг бол мөн эмэгтэй сайдын үлгэр болохуйц харизмтай нэгэн бүсгүй. Хэвлэлийн компани нь улс төрийн нөлөөллөөр бүх тендерийг хамдаг, сонгуулийн саналын хуудсыг зах зээлээс өндөр үнээр хэвлэдэг гэхчлэн муу нэртэй Б.Батцэцэг маш чухал салбарыг толгойлон ажиллаж буй.
Харин ч нэг бүгт ажиллаж байх шиг. Нөгөө гурваа бодвол хийсэн уулзалт бүрээ рекламдуулж алдахгүй сайн талтай. Харин гадаадаас, олон улсын байгууллагаас вакцин хүлээж авахдаа ил гарч байгааг нь харахад зөв цагтаа, зөв үйлдлээ хийж чаддагийг нь илтгэнэ.
Олон улсын харилцааны сургууль төгссөн л болохоос энэ чиглэлд ажилласан хангалттай туршлага байхгүй. Тэр бол ерөөс бизнес эмэгтэй л юм, замналынхаа хувьд. Өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар томилогдоход нь “Яаманд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүн дэд сайд болов” гэж олонх дургүйлхсэн, энэ ч зөв шүүмжлэл байв. Тэр мөн л намаар “крандуулсан” үнэн дүр зурагтай.
Харин буруугаа хүлээж, бууж ирдэггүй нэг зантай бололтой. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээж авсан тухай албан мэдээндээ хандивлагч орнуудаа дурдаагүй гэж шүүмжлүүлсэн ч тэр гүрийсэн. Харин ч эсрэг троллууд сошиалд ажиллуулж, чуулганы хуралдаан дээр ч цэл хүйтэн өөрийгөө хамгаалж байв. Мөн АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярын компьютераас мэдээлэл алдагдсан тухайд ч “Бид алдаа гаргаагүй, тодорхой нэг субъект л хариуцлага алдсан байх, анхааралдаа авсан” гэх агуулгаар тайлбар хийгээд өнгөрсөн.
“Та нар бодвол шар мэдээ сонирхож л ирсэн байлгүй” гээд бантсандаа хэвлэл дуудчихаад гүлдийдэг Г.Ёндон сайдаас ч эрэгтэйлэг.
Соёлын сайд Ч.Номин

Сүүлд нь мэдээж Соёлын сайд Ч.Номин. Сайдын тангараг өргөхдөө л багахан алдаж, шүүмжлэлийн бай болсноор түүний ажил эхэлсэн.
Энтертайнмэнт салбарт амжилттай ажилласан болохоор нь түүнийг “Соёлоор улсдаа мөнгө олж ир” гэдэг үүднээс Соёлын сайд болгосон болов уу гэж олон хүн найдаж байгаа. Өөрөөр хэлбэл өмнөд солонгосчууд поп одуудаа бодлогоор дэмжиж, улсын төсвөө бүрдүүлдэг шиг дэлхийн анхаарлыг татах монгол соёлын агуулгуудыг бий болгоосой гэж харж буй.
Гэвч Соёлын яам хувцас үйлдвэрлэнэ, жорлон тохижуулна гээд л эхэлсэн. Хэт жижиг, салбарынхаа цар хүрээг мэдрээгүй гэмээр шийдвэрүүд сонсдох болов. Мөн ковидын үеийн Эрсдэлийн түр хороог удирдаж, иргэдэд ямар мэдээлэл очих ёстой бас ёсгүйг цензурдэх болоод явчихсан. ДЭМБ-ын зөвлөмжийн линкийг хавсаргачхаад “Энэ бол дэлхийн л жишиг, та бүхэн маш буруу ойлгож байна” гээд “үсээ шидэлсэн”.
Жанжин Д.Сүхбаатарын 100 жилийн настай өмсгөл музейгээс “Mongol HD”-ийн эфирт оччихсон явдал ч түүний нэртэй холбогдоод амжив.
Харин сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд шиг салбар, салбарын төлөөллүүдтэйгээ уулзаж, зовлон жаргалыг нь сонсож байгаа харагдана. Мөн л уулзалт бүр нь рекламтай ч Ч.Номингийн “Mongol HD”-д бий болгож чадсан үнэт зүйлийг нь ард түмэн үнэлсээр байгаа билээ. Хэзээ хэт жижиг, хэт мэдрэмжгүй бус багтаамжтайхан шиг ажиллах бол гэж хүлээсээр.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чимээгүй. Тэнэг хүнд тэнэгийг нь хэлж болохгүй. МАНахуй
Eрөнхий сайд чинь өөрөө эмэгтэй юмуу.
Urtnasangaas busad ni tolgoi ni ajilladag gaigui huuhnuud udahgui chadvarlag saiduud bolno. Uuluh hereggui.
Удирдагч хүн арай өөр байдаг.
Эмэгтэй хүн удирдагч байх нь чимэгтэй ч зөвийг нь томилох хэрэгтэй. Дээр дурьдсан хүнсүүд бол харин албан тушаалд тохирох уу. Тохирохгүй байгаа нь элт байгаа. Бас сайжрахгүй нь тодорхой. Баян айлын эрх мангараас эхлээд хэцүү хэцүү хүн байна аа
Батцэцэг гайгүй ээ. Бусад нь ёстой хэрэггүй хүүхнүүд. Ариунзаяа нь нилээн мангардуу ч юм шиг харагддаг. Номин гэгчийг сайдад шахсан Баттулга бол төрийг арай л доош хийсэн.
Уртнасан бол арай арай солих болоогүй юмуу ,,,
дандаа эмэгтэй сайд нарыг л байнга муулах юм. Бүр хэт муулах гээд ядчихсан. эрэгтэй хүн томилуулах гэж горьдоод захиалгаар бичүүллээ юу гэж хардмаар нийтлэл болжээ. одоо болио. хүн бүрт л муулах юм их бий шдээ, ажил хийж байхад. тэгвэл сайн ажиллаж бйгаа эрэгтэй сайд нараа хэлээч. бас аливаа ажил бол нэг хүнийх биш үргэлж хамт олных байдаг. хамт олон нь авах юмгүй бол ганц сайд 2 -3 хүн өөртөө бүрдүүллээ гээд яах юэ дээ, хамт олон нь дэмжихгүй бол ажил нь муу л явна. хэтр туйлширсан байна. өмнө ч бас эмэгтэй сайд, УИХ-н гишүүнийг байнга муу хэлээстэй.
Huuhnuudees lam hun said darga bolbol arai deer bailgui.
уртнасан номин гэж хүүхнүүд бол төрд зүтгэх нөхдүүд биш харин хороо найруулаад гудамжинд явах новшнууд
Ariunzaya chadaltai huuhen buu ataarh
ариунзаяа биеэ хэт тоогоод ажил руугаа орохгүй байна, олон салбартай том яаманд жижигдээд байна
Alban tushaal,mongo hoyor huniig evddeg gej yaridag daa
Хилсээр шоронд хоригдож байгаа Чимгээгийн талаар нэг нь ч ганц үг дугараагүй тул бүгд эмэгтэй хүн талаасаа "онцгүй персона"-нууд
Yagaad ataarhaad eldviin hun muulsan yum bicheed baidag setguulch nar ve bolioch ichdeggui yumu