УЛС ТӨР

Хэрхэн “попрох”-ыг С.Ганбаатараас л асуу

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр ээлжит нэгэн “попролт”-оо хийв. Тэрбээр SBN телевизийн оройн эфирээр УИХ-ын гишүүн С.Батболдтой халз мэтгэлцэнэ хэмээн зар тараагаад байв.

Мэтгэлцээндээ мэдээж тэр өөрийн сошиал багаа дагуулаад очно. “Одоо эхэллээ, С.Батболд гишүүн ирэх эсэхийг харцгаая” гэж байраа эзлээд тувтан лайвдав. С.Батболд нь хэрхэн ирэх билээ. Барагтай үг дуугарахгүй, өөрт нь холбогдох дуулиануудад хэвлэлийн албаараа дамжуулан хаа нэг хариу өгдөг байснаа ч бүр больчхоод тэр одоо нуугдаж буй. Бас л өндөг шиг өөгүй хүн биш, ерөнхийдөө эл үест "чичирхийлж” яваа хүн болохоор тэр.

С.Батболд гишүүн өөрийн биеэр мэтгэлцээнд оролцоно гэдгээ илэрхийлсэн эсэх нь одоо хүртэл тодорхой биш. Харин С.Ганбаатар “Мэтгэлцээд, асуугаад өгье” гэх мессежээр хэд хоног л пи-ардлаа. “Босоо” Ганбаа Сү-г ирэхгүйг мэдэж л байсан. Тэгсэн ч мэргэжлийн “попчин” юм болохоор далимыг далимдуулж, “Зориггүй, асуудал ихтэй нэгэн тул айгаад ирсэнгүй. Харин би бол ийм шударга хүн, шулуухан хүн” гэдэг агуулгаар өөрийгөө харагдуулж амжлаа.

Ерөөс хэрхэн “попрох”-ыг С.Ганбаатараас л асуу гэмээр. Ард түмний хайрыг хэрхэн татах, ямар асуудал дээр хэрхэн дуугарахаа тэр сүүлийн 20 орчим жилд хамгийн сайн сурсан.

Төрийн ордонд хийсэн мэдэгдэл, С.Батболдод хамаарах материалуудыг зориудаар уул овоо шиг болгон хэвлээд УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн явдал зэргийг нь бүх л хэвлэл мэдээлсэн. Тэгсэн ч “Хэвлэлүүд мэдээлсэнгүй, ихэнх нь худалдагджээ” гэх агуулгаар ярьсан зэрэг нь хэт задгай, баримжаагүй залдгийнх нь илрэл.

Өмнө нь Төв талбай дээр жагсаал хийхдээ, Нью-Йоркийн шүүх дээрх С.Батболд гишүүн нарын хэд хэдэн хүнд хамаарах хэргийн материалуудыг хэвлэж барьчхаад, “Энэ бол МАН-ын Рио Тинтод авлига өгсөн баримт” хэмээн гуйвуулаад зогсож байсныг нь ч тэр бүр хүмүүс мэдэхгүй.

Далимдуулахдаа, гуйвуулахдаа, итгэл үнэмшил төрүүлэхдээ гаргууд С.Ганбаатар өөрийгөө худалдахаа байчихвал уг нь потенциалтай улс төрч. Гэвч сүүлийн үед МАХН-д хаягдаж, Ерөнхийлөгчид хэт үйлчлэх болсон нь анхаарал татсаар байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2021 18:38

Сү өмдөндөө тавьцан бгаа юм чин ирэхгүй. Өөрийгөө өмөөрөх юм бол бүүр доошоо орно гээд чимээгүй бгаа. Ганц нэг сайт дээр Сү баасны мэдэгдэл мэдээг тавихдаа сэтгэгдэлийг нь хааж тавиулж бгаагаас хархад удахгүй хагарч үхэх болж бх шиг

Зочин
Зочин
3 сар 24, 2021 19:01

Арга ядсан мэдээ байна дөөө

Зочин
Зочин
3 сар 24, 2021 19:37

Ганбаатар попролтоо хийв гэнээ.Үгүй МАНгарын Оюун эрдэнэ Нямбаатар Хүрэлсүх дандаа популизм хийдэг.Тэд нар нэг өдөр попролтынхоо дэгээнд орооцолдож мэднэ шүү.Юманд хэмжээ хязгаар гэж байдаг.УЛС ын нууц гэж байдаг аа

Зочин
Зочин
3 сар 24, 2021 19:44

Тэгээд Батболд мэтгэлцээнд ирсэн үү үгүй юу .Асуултыг ард түмэн үүгээр л хэмжинэ Асуулт асуух гэсэн Ганбаатар айсан байна уу асуудлаас зугтсан Батболд айсан байна уу

Зочин
Зочин
3 сар 24, 2021 19:53

Уул нь сэтгүүлч тэнцвэр мэдээлэл ард түмэндээ хүргэх ёстой.Сансармаа юуг үндэслээд хэний т�##�д үйлчилж байгааг би бид мэдэхгүй Лав 6 орны шүүх дээр байгаа гэсэн .Нэгэн нэртэй сэтгүүлч чамайг би өмөөрч чадахгүй гэсэн байна лээ.Олон улсын шүүх Манай Шүүх шийднэ биз.Захи�##�агат төлбөртэй нийтлэлээ боль доо.

Зочин
Зочин
3 сар 24, 2021 19:56

Сонгогчид нь ийм юманд хошуурдаг �##�га ташдаг учраас тэрэнд нь л тааруулж шоугаа тоглодог. МАН ч бас. сонгуулийн үеэр нэээг их сүртэй худлаа бичлэг кино тавьж хуйлруулаад богинохон ой санамжтай, боловсрол муутай сонгогчдийг хулхиддаг. тэдэнд биш сонгож бгаа бидэнд асууд�##� нь бна

Зочин
Зочин
3 сар 24, 2021 19:59

Сү ирэхгүй нь мэдээж гэмт хүн гэлбэлзэнэ ,ялтай хүн яадаг билээ. Дуу гарч чаддаггүй

Зочин
Зочин
3 сар 24, 2021 20:03

Сү.Батболд шүүх дээр мэтгэлцэнэ. Ганбаатараа! Харин чиний эхнэрээсээ асуугаад өөрийгөөө шаатаана гэсэн өлсгөлөнгөөс хойш 5 ммонгол хүн өөрийгөөө шата�##�аа. Өөрөө жаахан өөртөө шүүмжлэлтэй хандахгүй бол...

Зочин
Зочин
3 сар 24, 2021 20:04

Сү унав�##� МАН хамт унах байхаа.Гол тэжээн тэтгэгч амин сүнс нь байхөө

Зочин
Зочин
3 сар 24, 2021 20:53

Гэмт хүн гэлбэлзэнэ. Сү-тэнгүүд Хүүк-тэнгүүд шүүх дээр босоо гишүүнийг ха�##�ттайгаар боорлохон дээ. Нээлттэй хур�##� хийж чадахгүй нөгөөл нэг нууцаараа д�##�айлгаад. Ард иргэдийн дунд МАНгаруудын худ�##�даж авч чадахгүй олон хүн бгаашдээ.

Зочин
Зочин
3 сар 24, 2021 21:06

Сү сүг болсон болохоор босоо Ганбаад бүдрэх нь тодорхой тул айж ичих нь зэрэгцээд нуугдсан бизээ

Зочин
Зочин
3 сар 24, 2021 21:17

Ганбаатар попын хаан хүүкийг яаж гүйцэх вэ дээ.

Зочин
Зочин
3 сар 25, 2021 17:11

Хулгайч нь зугтаадаг биздээ ирээгүй хүн нь ямар нүгэлтэйгээ сайн мэддэг хулгайч л байна ганбаатар хулгайч нарыг нохойн гөлөг болгож байгаад баярлаж байна хууль шүүх л худ�##�дагдаад ажлаа хийж чадахгүйбайна чадсан бол сү шорондоо з�##�арчихсан байхгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button