Нийгмийн
Шуурганд унасан цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлаж байна
Гуравдугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан байна.
Энэ тухай мэдээллийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна.
Цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаг сумын нэрийг буруу хэрэглэсэн байна, энэ бол ташаар�##� шүү, говь �##�тай аймгийн тонхил, бугат, хөх морьт сум, ховд аймгийн дарви сум гэж байдаг, аа бас говь �##�тайн дарив сум гэж байдаг