Нийгмийн

АРХИТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ: Ямар ч байгууллага ажил дээрээ ууж болохгүй

Өчигдрийн чуулганы хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 62,3  хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Уг хуулийн төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд ямар гол гол заалтууд орсныг хүргэж байна.

-18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс багагүй, 1 литрээс ихгүй савлана.


-Үйлчилгээний газар ангиллаас хамааран 11-22, 14-04 цаг хүртэл зарж болно.


-Нийтийн талбайд байрлуулсан машинд ууж болохгүй.


-Ямар ч байгууллага ажил дээрээ ууж болохгүй.


-Хаягаар хүргэж, захиалж болохгүй.


- Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн сар бүрийн эхний өдөр зарахгүй.


-Үйлчилгээний газрууд уудаг тусдаа танхимтай байна. Тэнд л ууна. Халуун, хүйтэн зууш зардаг байна.


-35-аас дээш градустай архийг шилээр нь зарахгүй.


-14-22 цаг хүртэл ажиллах газрууд ундны ус үнэгүй өгөх ёстой.


-Үйлчилгээний газрын согтууруулах ундаагаар үйлчлэх ажилтан нь хариуцлагатай үйлчилгээний сургалтад суусан байна. Сургалтаар үйлчлүүлэгчийн насыг тогтоох арга барилд суралцана. Мөн үйлчлэхийнхээ өмнө баримт бичгийг нь заавал шалгаж 21 хүрсэн эсэхийг тогтооно. Үүнд иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх хамаарна.


-Хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилсний улмаас тухайн хүн бусдад гэм хор учруулбал хохирлыг үйлчилгээний газар хариуцна.


-Жирэмсэн хүнд зарж болохгүй, хэрэглэж болохгүй.


-Хямдрал, урамшуулал өгч болохгүй. Нэг багц үнэ аваад хязгааргүй хэрэглүүлж болохгүй. Зээлээр авч, өгч болохгүй.


-Согтууруулах ундаагаар шагнаж, тоглоомд хэрэглэж болохгүй.


-Согтууруулах ундааны нэрээр хуулийн этгээд, хуулийн этгээдийн нэрээр согтууруулах ундаа нэрлэж болохгүй.


-Хандив, тусламж, тэтгэлэг өгөх, ивээн тэтгэж болохгүй.


- Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгоно.


-Экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгоно.


-Мөн согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгоно.


-Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл,  үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор тусгасан байна.


-Аймаг нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УИХ ын гишүүдэд
УИХ ын гишүүдэд
2021-04-02 14:48

ЖААХАН үндэслэлтэйгээр хууль боловсруулах ажилдаа хандаач. Манай гэр БГД 14 хороо, 18 -р байр. Манай байрыг тойроод 15 метрийн дотор зайд 4 дэлгүүр архи зарж байна. Хойшоо зам гараад 20 метрт хоёр, баруун т�##�д нэг дэлгүүр архи зарж байна. нийтдээ 7 дэлгүүр, манай байрыг тойроод архи зарж байна. Архи зарах эрх олгодог эрх мэдэлтнүүдэд хаана архи зарах хамаагүй бололтой. НЭГЭНТ архид�##�тын эсрэг тэмцэе гэвэл адаглаад зөвхөн том дэлгүүрүүдээр архи зардаг болое. ТЭД нэрээ бодоод найрааны архи арай зарахгүй.

зочин
зочин
2021-04-02 16:11

Литрээр архи сав�##�даг буруу. Хүүхдийн дэргэд уув�##� торгох. 20 градусаар л 500,300 гр савлах. 35 градусаас дээш үйлдвэрлэхгүй байх хууль оруулах ухаан байдаггүй.

Хариу
Хариу
2021-04-02 16:24

Ажлын газарт уухыг хориглоно гэж ярьж байгаа юм бол өөрсдөө Төрийн ордонд уухаа зогсоосны дараа ард иргэдэд тийм хууль бат�##�. Лүү архичид ордноор дззрэн суучихаад, хамт архи уучихаад, нэг нэгнээ цааш нь харуулчихаад одоо болтол биднийг ажил дээрээ ууж болохгүй гэх юм гэнээ. Загас толгойгоос өмхийрдөг гэсэнтэй ижил юм болоод байна.

Zochin
Zochin
2021-04-02 16:40

Дэлгүүрээс архи шилээр нь авахгүй грамаар амандаа авах юм уу. Баар ресторанд архийг шилээр авахгүй грамаар авах бол зөөгчид үйлчлүүлэгч бүрт архи зөөсөөр бу�####�д үйлчлэх боломжгүй болж, ажил олгогчид зөөгчийн орон тоог нэмэх асууд�##� гарч магадгүй.

Zochin
Zochin
2021-04-02 16:54

Согтууруулах ундааг төрийн бэлгэ тэмдэг, төрийн зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэхийг хориглоно гэсэн за�##�т оруулна гээд байсан яасан бэ? Чингис шар айраг, Чингис, Соёмбо, Хубилай, Морьтой Чингис, хар Чингис, шар Чингис, Сүүн Чингис г.м архинууд байсаар байх уу.

Холбоотой мэдээ

Back to top button