УЛС ТӨР

О.Цогтгэрэл, М.Тулгат нар АН-ыг эвлэрүүлэх үү

Хоёр толгойтой болсон АН хоёр даргаа сонгосон. С.Эрдэнэ “толгойтой” АН-ын даргаар М.Тулгат гэх залуу дөрвөн хүнээс саналаар илүүрхэж, Ц.Оюунгэрэлийг ардаа хаяж сонгогдсон.

Ц.Туваан толгойтой АН-ын даргаар “Тэсо” корпорацийн эзэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мөн л гурван залууг саналаар илүүрхэж дарга болчхоод байгаа.

О.Цогтгэрэлийн талын АН-ын хувьд өнгөрсөн долоо хоногт хөл хорио, Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэн барин байж Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд олон зуун хүн цуглуулаад Их хурлаа хийгээдхэв. Энэ их хурлаараа О.Цогтгэрэлийгээ намын даргаар батламжилсан.

Тэгвэл М.Тулгатын талын АН-ын их хурал өнөөдөр болно. Энэ их хурлаар М.Тулгатыг АН-ын даргаар ёсчлон батлах юм. Ингэснээр хоёр толгойтой АН юутай ч хоёр даргаа албан ёсоор батлах нь.

Одоо АН энэ хэвээрээ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг явах уу, эвлэлдэн нэгдэх үү гэдэг анхаарал татаж байна. Тэдний маргаан Дээд шүүхэд үргэлжилж буй. Дээд шүүхээс аль нэгийг нь батламжлахгүй, нөгөөг нь хүчингүй гэхгүй бөөрөнхийлсөн шийдвэр гаргаад байгаа учраас эл асуудал өнөөдрийн ийм түвшинд хүрчхээд буй. Өөрөөр хэлбэл АН-ыг ийм доройтол, хүчгүйдэлд хөтлөх замыг Дээд шүүх албаар заагаад байна уу гэх хардлага ч дагуулаад байна.

Энэ бүхний эцэст гарах том хохирол нь юу байх бол. АН нэн даруй учраа олохгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд шууд ялагдал хүлээнэ. Монголын ардчилал булшлагдах цаг ойрхон ирэв. МАН МАХН намын нэгдэл сөрөг хүчин, өрсөлдөгчгүйгээр шууд төрийн тэргүүний суудал эзлэх шаанс тун өндөр болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Элдэв Очир
Элдэв Очир
2021-04-07 12:21

Монгол Ардчилсан Солонгос лугаа болж дээ. коммунист мөрөөдөл биелэв.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-07 12:28

Нэгдээд хүчирхэг болох өдөр ирэх биз ээ. Монголд ардчил�##�, хүний эрх, шударга ёсыг хэрэгжүүлэхэд АН хүчтэй сөрөг хүчин болж чадна. Тэд автор нь юм, МАН ашиглаж л байгаа болохоос хуучин дарангуйл�##�аа �##�ь эртээс эхэлсэн. Одоо Хүүк хэмжээлшгүй хаант Ерөнхийлөгчийн засагл�##� тогтоохоор хүч түрэмгийлэн, хар технологи хэрэглэж АН-ыг хүртэл самарч байна. Хүнд хэцүү үе тулгарсан ч даваад гарах эрүүл саруул ухаантай АН-н гишүүд олонхи гэж итгэж байна. Монголчууд эрх чөлөө, шударга ёсонд хайртай.

Уншигч
Уншигч
2021-04-07 12:49

Ардчил�##�ыг өмчилсөн ах нараа хөөж тэтгэвэрт нь гаргаад та нар одоо ач зээ нараа харж үр хүхэдүүддээ тус бол дурсамж дурдитг�##�аа бич гар амар хөл хөсөр суу одоо битгий хутгуур хийгээд би чадна царайлаад бай та нар минь хийх юумаа хийсэн одоо бидний ээлж ирсэн гэдэгийг хатуу хэлж ойлгуулаад намын эрх мэдлээс хол байлгаж з�##�уус та нар хэл үгээ ойлголцоод хамтараад ажилцгаа �##�ийг болгон наад өвөгчүүлдээ дөрлүүлж нүүр рүү нь эгцэлж харж чадахгүй д�##�ьдчиж чацга царайлж цүнхийг нь зөөж амьдрах вэ наад нам ухаантай юум чинь улс төрийн тавцангаас арчигдаж түүхийн архивт орлоо шүү дээ

zochin
zochin
2021-04-07 13:03

evleruuleh uu bish,evleruuleh yostoi gej shaardah heregtei l bna daa

Зочин
Зочин
2021-04-07 15:46

цогтгэрэл тулгат нараа, одоо наад Туваан, эрдэнэ мэтийн новшуудыг хог дээр хаяад нэгдээд АН-аа сэхээж төрийн төлөө хүчээ сорь та нарыг зөв ажиллав�##� өард түмэн үнэхээр дэмжинэ шүү. Монголын ард түмэн АН, ардчил�##�д хайртай хэвээрээ шүү

ё
ё
2021-04-15 19:24

Эвээ олоосой билээ дэ,

Зочин
Зочин
2021-04-17 08:41

Хооронд нь цахимаар өрсөлдүүлээд дүнгээ гаргачих.

Холбоотой мэдээ

Back to top button