ДЭЛХИЙ
ФОТО: Австралийн Гиппсланд бүсийг аалзны тор бүрхжээ

Австрали улсын Гиппсланд бүсэд үер болсны дараа газар нутгийг нь аалзны тор бүрхсэн байна. Нэг газар замын дагуу километр урттай аалзны тор бүрхжээ. Эрдэмтдийн хэлснээр аалзнууд илүү өндөрлөг газар гарч амьд үлдэхийн тулд ийм том хэмжээтэй тор оёдог аж.
Викториа мужийн музейн шавж судлаач Кен Уолкер сая сая аалз модон дээрээс тор цацаж үүнийг үүсгэсэн байх магадлалтай хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Газар дээр амьдардаг аалзнууд түргэн хугацаанд дээш гарах хэрэгтэй болдог” гэсэн байна.



Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Танай гариг эзлэгдлээ.