Нийгмийн

Алтанбулаг боомтын зорчигч, тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 31 хүртэл хязгаарлана

Засгийн газрын ээлжит бус хуралдаж, зургаан асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яам болоод УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл наадам зохион байгуулбал, 12 мянга орчим хүний бөөгнөрөл үүсэж, 3000 хүн халдвар авах магадлалтай гэсэн судалгаа тооцооллыг танилцуулсан тул Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар болжээ.

Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31 хүртэл зогсоохоор шийдвэрлэжээ. Ачаа тээврийн урсгал бол хэвийн үргэлжлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button