Нийгмийн
“Хөхөө” уран сайхны киноны нээлт есдүгээр сарын 24-нд болно

“Хөхөө” уран сайхны киноны нээлт энэ сарын 24-нд болно.
Энэхүү уран бүтээл нь ХII дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, Монгол киноны хэсгийн шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн билээ.
Хөхөө шувууны домгоос сэдэвлэсэн энэхүү бүтээлийн бэлтгэл ажил зургаан сарын турш, зураг авалт 2018 онд 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийгдсэн юм.
“Хөхөө” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Борхүү, А.Цэгмид, Э.Сансар, П.Баярмагнай, А.Баярцэцэг нар тоглосон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.