НийгмийнСПОРТ

Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргажээ

Өнөө жилийн улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн. Хуулийн дагуу дээрх хоёр бөх 10 хоногийн дотор B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргах учиртай. Эл хугацаа энэ сарын 23-нд дуусаж, Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийхээ мэдэгдсэн ч одоогоор ямар нэг тодорхой цаг товлоогүй байна. Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “Хоёр бөхийн нэг нь В сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ энэ сарын 23-наас өмнө гаргасан. Нөгөө нь бидэнтэй холбогдоогүй. Бүх зардлыг тухайн бөх хариуцаж байгаа. Давтан шинжилгээний хариу гарсны дараа л нэрийг нь нийтэд зарлах журамтай.

Сонирхуулахад, энэ жил улсын наадамд IV байрт шалгарсан Х.Даваацэцэгээс допинг илэрч, эрхээ нэг жилээр хасуулсан билээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 26, 2019 12:49

bohiin tuhai bichij bgaad genet Davaatsetseg geheer unshigchid oilgohgui bhaa. undesnii suriin gj todotgooroi.

зочин
зочин
8 сар 26, 2019 13:17

тэнэгүүдээ

зочин
зочин
8 сар 26, 2019 13:18

бүү хянаад бай тэнэгээ

Холбоотой мэдээ

Back to top button