Нийгмийн
“Нэмэлт тун хийлгээд 14 хоногийн дараа эсрэг биетийн титр дээд түвшинд тогтож байна”

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамны баасан гараг бүрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр, тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.
Тэрбээр, “Дэлхий дахинаа дельта хувилбар давамгайлж байна. Франц, Испани улсад вакцинжуулалт 60-аас дээш хувь байгаа.Тийм учраас нас баралт харьцангуй бага байна. Манай улс ч мөн адил дэлхийн улс орнуудтай харьцуулбал нас баралт бага байгаа. Тиймээс иргэд нэн түрүүнд гуравдугаар тунгаа хийлгэх чухал байна. Нэмэлт тунг хийлгээд 14 хоносон иргэнд эсрэг биетийн титр дээд цэгтээ хүрч тогтож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.