Нийгмийн

Д.Түмэнжаргал ДАШТ-д түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт тогтоов

Хэрэглэлтэй пауэрлифтингийн спортын гурван төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвеги улсын Ставангер хотод үргэлжилж байна.

Тэмцээний хэвтээ шахалтын төрлийн эрэгтэйчүүдийн 105 кг-д өрсөлдсөн Д.Түмэнжаргал түрүүлж, дэлхийн аварга болов. Олон улсын хэмжээний мастер тэрбээр 325 кг шахан, түрүүлэх болзол хангалаа.

Улмаар дэлхийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулж, дэлхийн рекорд эзэмшигч болов.

Сонирхуулахад, уржигдар пауэрлифтингийн спортоос Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолтон мэндэлсэн. Паралимпын аварга Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар цол хүртэн, түүний багш Баттулга гавьяат дасгалжуулагч болсон юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн бна

Холбоотой мэдээ

Back to top button