НИЙГЭМ

"Энхрий багачууд” цэцэрлэгээс сумынхаа 1000 өрхөд даам хийж, бэлэглэжээ

Увс аймгийн Өмнөговь сумын "Энхрий багачууд” цэцэрлэг санаачлан сумынхаа айл бүрийг даамтай болгох аян өрнүүлжээ. Тодруулбал, "1000 өрх-1000 даам” аяны хүрээнд өрх бүрт даам бэлэглэж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн аж.

Энэхүү оюуны тоглоом өрх бүрт хүрснээр том, багагүй утас, зурагтны дэлгэцээс бага ч болов хугацаагаар холдох боломж нээгдэж улмаар хүн бүр даам тоглох, тоглож сурснаар оюунаа тэлж тэвчээртэй болохын сацуу цаашлаад даамын спортыг сонирхон хичээллэх хүүхэд, залуусын тоо нэмэгдэж, тэмцээн уралдаанд амжилт гаргах зэрэг үр дүн гарах нь дамжиггүй.

Буйр бүхий нэг даамыг 5000 төгрөгөөр тооцвол 1000 өрхөд таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Даамыг 100 хувь ундаа, усны савны таглаа ашиглан хийсэн гэвэл 40.000 ширхэг таглаа хэрэгтэй. Тус байгууллага 20 ажилчинтай гэвэл нэг хүн 2000 таглаа цуглуулан цэвэрлэж, ариутгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button