ҮЙЛ ЯВДАЛ: Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлаар Цэц хуралдана
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09.00 цагт Блью скай зочид буудлын 2 давхарт “ Элэг бүтэн Монгол ” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулна. 99179899
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.
09.30 цагт Шангри-Ла зочид буудлын танхимд ес дэх жилдээ болж буй нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын “ Coal Mongolia-2019 ” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 88041040
10.00 цагт Барилгачдын талбайд БХБЯ-ны "Нээлттэй хаалганы өдөрлөг ” , Барилгачдын баяр-2019 “ болно. Утас: 80189929, 91119757
11.00 цагт “ Монгол Ньюс ” мэдээллийн төвд Үндсэн хуулийн асуудлаар залуус байр сууриа илэрхийлнэ.
11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд "Хийморь ” Морьт харвааны олон улсын тэмцээний талаар мэдээлнэ.
12.00 цагт БСШУСЯ-ны харьяа “ Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд "Барилгын материалын туршилт судалгаа, Шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийг нээнэ. Утас: 99290845, 99133271
10.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас “Наймааны үндсэн хууль” сэдвээр мэдээлнэ.
15.00 цагт “ Блью скай ” зочид буудлын "Даймонд ” танхимд “Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспепицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.