Ярилцлага

Доктор О.Одгэрэл: Учир битүүлэг судалгаагаар монголчуудыг цус ойртсон гэж дүгнээд, тогтоол хүртэл баталчихлаа

Доктор Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын судалгаагаар монголчуудын дунд цус ойртолт элбэгшсэн тухай сэдэв олон нийтийн анхаарлыг татсан. Улбаалаад, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг УИХ-аас баталсан. Тогтоол батлахад тус судалгаанд үндэслэсэн байдаг.

Бид өмнө нь Э.Энхмаа доктортой уулзаж, мөн судалгаанд нь үндэслэн “ЦУС ОЙРТОЛТ: "Бид нэг аав, ээжээс төрсөн ч гэрлэж, хоёр хүүхэд төрүүлсэн" нийтлэлийг бэлтгэж байв. Харин генетикч О.Одгэрэл дээр дурдсан УИХ-ын тогтоолын байнгын хорооны хэлэлцүүлэгт суухдаа судалгааны арга зүй, статистик мэдээллийг лавшруулж асуугаад хариулт авч чадаагүй байна.

Шинжлэх ухаанч, олон ургальч байдлаар сэдвийг үргэлжлүүлэн хөндөх үүднээс МУИС-ийн генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцсанаа хүргэе.

ХҮН БОЛ АМЬТАН, УРГАМАЛТАЙ ХАРЬЦУУЛШГҮЙ ЭРХЭМ ДЭЭД БОДГАЛЬ

-Та “Монгол хүний удмын сан” гэдэг ойлголтыг огт байх боломжгүй гэж үзэж байгаа юм билээ. Засгийн газраас хэвлэсэн “Алсын хараа-2050” номд хүртэл ийм гарчигтай бүтэн бүлэг байна л даа. Яагаад байж болохгүй гэж?

-Монгол хүний удмын сан гэхээр 3.2 сая хүний генийг ямар нэг байдлаар стандартчилах асуудал яригдах болно.

Хамгийн эхлээд энэ нэр томъёог анх хэзээ, хэн, ямар тохиолдолд гаргасныг мэдэх хэрэгтэй. Удмын сан буюу генефонд гэсэн нэр томъёог Александр Сергеевич Серебровски гэж хөдөө аж ахуйн генетикч хүн 1920-иод оны үед гаргасан юм. Евгеник (eugenic) онол буюу хүнийг генээр нь шилж сонгон үржүүлэх онолын ЗХУ дахь гол төлөөлөгчдийн нэг л дээ. Социалист гүн итгэл үнэмшилтэй, бие хаа сайтай эрэгтэйчүүдийн үрийн шингэнийг төр засгаас цуглуулж, эмэгтэйчүүдэд массаар нь хиймэл үр тогтоох, улмаар хүн амыг олноор нь үржүүлж, хүчирхэг коммунист нийгмийг байгуулах санаа дэвшүүлж, ном бичиж байсан, ийм л хүн. Фашист, рацист үзэлтэй гэгдсэнээр түүний энэ үзэл санаа хол яваагүй боловч ЗХУ-ын хэмжээнд, хөдөө аж ахуй, таримал ургамлын салбарт нэлээн хэрэгжсэн.      

Цус ойртолтын судалгаа хийсэн хэмээж буй эрдэмтдээс би “Удмын сан гэж юуг хэлээд байгаа вэ” гэж асуухаар “Генефондыг хэлж байгаа юм” гэж хариулдаг. Ж.Батсуурь доктор ч ингэж хариулдаг байсан. Тэгэхээр генефонд гэдэг үгийг “Удмын сан” гэж орчуулж байгаа нь тодорхой байна.

Орос том газар нутагтай тул Буриад, Украйн, Тува гээд газар газраас ургамлын үрийг цуглуулаад, шинж чанараар нь стандартчилж, түүнийгээ генефонд гэж нэрлэж судалдаг юм. Өөрөөр хэлбэл тухайн ургамлын биологийн онцлог, шинж чанаруудын стандартыг баталж эхэлсэн. “Орхон үүлдэрийн будааны генефонд” гэж ярих нь байна шүү дээ. Цаашлаад энэ генефондыг судална, хамгаална гэж ярьж болно.

Ийм ойлголт хүн дээр огт яригддаггүй юм. Яагаад гэхээр бол хүн эрхэм дээд бодгаль. Хүн бол хүн. Хүнийг дотор нь стандартчилдаггүй юм. Ялангуяа генээр нь. Амьтан, ургамалтай харьцуулшгүй. Иймд тодорхой ард түмний генийн мэдээллийг цуглуулаад, стандартчилна, генефонд үүсгэнэ гэдэг асар бүдүүлэг, дорд ойлголт. Үүнийг 1900 оны эхээр Англид хийх гэж үзсэн.  Нэг их удалгүй дэлхийн түүх энэ санаанд цэг тавьсан.

-Англид өрнөсөн үйл явдлыг тодруулаач?

-Англи маш олон колони улстай. Ард түмэн дунд нь цэвэр англи хүнээс гадна шотландууд, ирландууд, колони орноос нь гэвэл бүр энэтхэгчүүд хүртэл бий. Энэтхэг нь бас дотроо олон янз. Тэд эзэнт гүрэндээ амьдарч буй хүмүүсийн ялгааг судлаж эхэлсэн. Үүнийг антропологийн судалгаа гэдэг. Эзэнт гүрнийхээ бүрдэл хэсгүүдийг нарийн ойлгох хэрэгцээ байж л дээ.

Мэдээж Франц зэрэг том клонтой орнууд ч антропологийн судалгааг сайн хийх нь тодорхой. Улмаар хүнийг сайн муу, сайхан муухайгаар нь ангилж эхэлнэ. Энэ нь биологийн шинжлэх ухааны хөгжил, генетиктэй холбогдож, улмаар шилмэл хүн, шилмэл давхрааны талаарх итгэл үнэмшил үүссэн юм.  Үүнээс улбаалаад, “Сайн хүн” гаргах асуудал яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл “Өндөр, булиа биетэй хүн гаргаж аваад ажил хийлгэе” ч юм уу “Эзэнт гүрнээ удирдуулах цагаан арьстай, оюун ухааны өндөр чадамжтай хүн бий болгоё” гэх мэт хандлага руу яваад орчихсон л доо.

Англи шиг том эмпирийг хэн удирдаж авч явах вэ. Тэд шилмэлүүд байх ёстой. Шилмэлүүд нь шилмэл орчинд өсөж Кембриж, Оксфордод сурсан байх ёстой гэх мэтчилэн. Үүнийг нь тухайн үеийн Хатан хааны академийн төв хэвлэл, шинжлэх ухааны алдартай сэтгүүл “Cell” хөөрөгдөн дэмжиж, нийгмийн инженерчлэл сайн сайхан зүйлд хүргэж болох юм гэж сурталдаж байсан түүх бий.

Ингээд евгеникийн бүхэл бүтэн онол үүссэн. Английн гол төлөөлөгч нь Дарвины хамаатан Сэр Францис Галтон. Гэхдээ удалгүй энэ онол угаасаа Англид дэмжлэг авахаа больсон юм.  Явсаар 1390-аад оны үед, Германд бүр төрийн бодлогын хэмжээнд яригдах болсон. Улмаар ард түмнийхээ генефондыг тогтоож, удамшлын өвчтэй буюу “стандарт бус” гентэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах, устгах хандлага бий болсон. Тэгэхээр “Монгол хүний удмын санг хамгаалах” гэдэг нь асар бүдүүлэг ойлголт. Нацист Германы үед төрийн бодлогын хэмжээнд хэрэгжээд улмаар сүйрч, одоо хоцрогдож, үгүй болсон.

-Тэгвэл цус ойртолт ер нь генетикийн нэг судлагдахуун болдог уу?

-Цус ойртолтыг судалдаг. Эргээд Англи руугаа очно л доо. Тодруулбал, Европын хаад ноёд хоорондоо их цус ойртсон. Ариун удмаа хамгаалах, гадны бохир цус оруулахгүй байх гэдэг үүднээс хоорондоо их гэрлэцгээсэн. Улмаар удамшлын өвчтэй хүүхдүүд төрж эхэлмэгц цус ойртолтыг судлах болсон л доо. Хэддүгээр үед нь, ямар удамшлын өвчин илэрч байна вэ гэх зэргээр.

Цус ойртолтыг судалсан цөөхөн судалгаа байдгийн нэг нь ингэж Англид хийгдсэн байдаг. Харин тодорхой ард түмнийг, нийтээр нь сонгож, цус ойртолтыг судалсан судалгаа бараг байхгүй. Бараг байхгүй гэдэг нь би лав мэдэхгүй байна. Хэрвээ байсан бол генетикийн номууд дээр бичигдэх байсан.

Харин амьтан, ургамал дээрх судалгаа гэвэл зөндөө. Тахийн судалгаа гэхэд л цэвэр цус ойртолтынх шүү дээ. Ёстой нөгөө тахийн удмын сан буюу генефондыг яаж, хамгийн зөв схемээр хадгалах вэ гэдэг үүднээс хандаж, үржүүлсэн байдаг. Ердөө 11 ширхэг үлдсэн байсан тахийг 1500 орчим болгож, үржүүлчхээд байна. Энэ бол цэвэр сүргийн менежмент хийж байгаа асуудал шүү дээ. Тэгэхдээ нэг гэрийн адууны гүүг зориуд үлдсэн 11-ийнхээ дунд оруулж, цусыг нь холтгосон байдаг.

-Ер нь монголчуудын дундах цус ойртолтыг хэмжээг судалъя гэвэл арга нь ямар байх вэ. Бололцоотой юу гэсэн асуулт байна?

-Монголчуудын дундах цус ойртолтыг судлах боломж байгаа. Хүний хувьд цус ойртолтын индикатор буюу гол шинж тэмдэг нь оюуны хомстол. Үүний тулд оюуны хомстолтой хүн нийт хүн ам дунд хэр их байгааг мэдэх хэрэгтэй. Харин энэ датаг хэвлэхгүй, ил болгохгүй байна л даа. Хайгаад олохгүй байна.

-Э.Энхмаа доктор ҮАБЗ-д нууцын тамгатай өгсөн материал учраас хэлж болохгүй гэж байсан л даа?

-Бид хүн амынхаа дунд оюуны хомстолтой хүмүүс их байна уу, бага байна уу гэдгийг мэдэхгүй сууж байна. Миний бодлоор бага байгаа. Яагаад гэдгийг ч би өмнөх ярилцлагадаа тайлбарласан. Нийгмийн харилцаанд өдөр тутам орохдоо ажиглаж болохоор зүйл. Харин тодорхой газар, нутгуудад их байж болно. Гэтэл энэ бол “Нийтээрээ цус ойртолттой байна” гэдгээс ялгаатай ойлголт.

Жишээ нь Дорнодын Матад, Халх гол, Баянхонгорын Баянлиг гэсэн захын сумуудад оюуны хомстолтой хүмүүсийн хувь их байгаа тухай тодорхой баримт бий.  Үүнд үндэслэж, тухайн зарим нэг сумдад цус ойртолт их байна гэж үзэх боломжтой. Үүний шалтгаан нь Монгол хүний удмын сандаа ч биш. Хүн амын сэлгэлт хөдөлгөөн маш бага байсантай холбоотой. Социализмын үед Монгол хүн ийш тийш чөлөөтэй явах ч эрхгүй л байсан шүү дээ. Тэгэхдээ эдгээр цөөн сумаар нийт Монгол улсыг төлөөлөх боломжгүй.

Ерөөсөө нэгдүгээрт оюуны хомстолтой хүмүүс манай хүн амд дэлхийн дунджаас их байна уу, бага байна уу гэдгийг л харах хэрэгтэй.  

-Оюуны хомстолтой хүн их байвал цус ойртолт их гэсэн байдлаар логик хөөж байгаа, таамагласан хэлбэртэй судалгааны арга юм байна. Яг генийн шинжилгээний аргаар тодорхойлох боломж байдаг уу?

-Яг үнэн, баримжаа авах арга нь тэр байна. Чиний асууснаар, генийн шинжилгээ ч хийж болно.

Маркер локус гэж бий. Амьтан, ургамал дээр их хийдэг стандарт судалгаа.  Полиморфизм ихтэй локус тухайн популяцид гомозигот байдлаар хэр их байна вэ гэдгийг судалдаг юм. Маркер локусыг гомозигот байдлаар тээж буй бодгаль тухайн сүрэгт их байх тусмаа цус ойртсон байдаг. Гетерозигот байвал эсрэгээрээ.

Тэгэхээр, жишээлбэл Улаанбаатар хотоос 10 мянган хүн цуглуулаад, тодорхой маркер локусуудыг сонгож аваад, гомозигот байдлаар тээж буй хэдэн хүн байгааг тогтоох ёстой. Тухайн локусаар гомозигот бодгалуудын давтамжийг олно гэсэн үг. Ингэснээр гетерозигот байдал гэдэг зүйлийг коэффициентээр илэрхийлж гаргаж ирдэг. 

Популяцын олон янз байдал гэж орчуулж болно. Энэ коэффициент багасаад байвал байвал цус ойртолт их байна гэж дүгнэх боломжтой. Гэхдээ ийм судалгааг хүний хувьд маш нарийн зорилтот бүлэг дээр хийсэн цөөн тохиолдол байдгаас нийт ард түмний дунд санамсаргүй түүврийн аргаар хийснийг мэдэхгүй юм байна. Би зүгээр онолын хувьд боломжит арга зүйг нь хэлж байна шүү дээ.  

-Тогтоол батлахад оролцсон эрдэмтдийн хувьд судалгаагаа энэ аргаар хийгээгүй гэсэн үг үү. Арга зүйгээ бас тодорхой хэлдэггүй юм билээ л дээ?

-Мэдэхгүй, би асуугаад л байсан. Яг ямар маркер локус генийг сонгож авсан бэ. Нийт хэдэн хүнийг судалсан бэ. Тэр хүмүүсээ ямар арга зүйгээр сонгож, цуглуулсан бэ. Аргачлалаа ямар загвараар боловсруулсан бэ гээд. Тэгэхээр хариулдаггүй байхгүй юу. Надад HLA гений локусыг л сонгож авсан юм шиг санагдсан, таамаглал төдий.

-Энэ судалгаагаар цус ойртолтын коэффициент гардаг уу?

-Гарна. Коэффициент 0.1-ээс доошоо байвал сайн. Дээшилбэл цус ойртолт ихэссэн гэж үзнэ. Хүн өөрөө өөртөө үр тогтоосон бол 1, ээж хүү, эсвэл аав охин хоёр үр тогтоосон бол 0.5. Ийм байдлаар доошлоод явчихдаг. Инбридингийн коэффициент гэж нэрлэдэг юм. Гэхдээ популяци дээр инбридингийн коэффициент гэж ярьдаггүй. Зөвхөн тодорхой бодгаль дээр ярьдаг болохыг анхаарах хэрэгтэй. Популяцын түвшинд гетерозигот байдлын коэффициент гэж ярьдаг. Эсвэл гомозигот бодгалуудын давтамж л гэж ярина.

-Э.Энхмаа доктор инбридингийн коэффициентээр тооцсон байсан шүү?

-Тийм учраас Э.Энхмаа докторын судалгааны ажилд маш олон хачин жигтэй юм бий. Би угаасаа ойлгохгүй байгаа гэдгээ хэлсэн шүү дээ.

-Статистикийн арга хэдий сонирхолтой ч бүдүүн хадуун дүгнэлт гаргадаг талтай. Э.Энхмаа доктор энэ коэффициентийг 21 аймаг тус бүрээр тооцож, улсын дунджийг гаргасан байсан. 0.0652 гэж. Энэ нь монгол хүн бүр хоорондоо 3-4-р үеийн цус ойртолттой болсон утга болчхож байгаа юм л даа. Ингэж шууд тулгаж тооцох нь хэр бодит байдлыг илэрхийлж чадах вэ?

-Давтаж хэлэхэд, инбридингийн коэффициент гэдэг тухайн нэг организм дээр л яригдаж буй ойлголт. Түүнийг тооцоход үржил, нийллэгийн түүхийг заавал судална. Харин ард түмэн дээр ярих боломжгүй гэдгийг сая хэллээ. Нийт хүн ам дээр өмнөх асуултуудад хариулахдаа тайлбарласан давтамжуудыг л тооцно. Тэр давтамжийг бид 1000, 2000 хүн дээр гаргаж ирээд, дүгнэлтээ гаргах боломжтой. Онолын хувьд. Э.Энхмаа доктор нийт ард түмэн дээр инбридингийн коэффициент гаргачихсан бол, ёстой бүү мэд.  

-Н.Алтанхуяг гишүүн физикийн хүн учир тогтоолыг “Гадаадууд орчуулаад уншвал нүдний булай болно шүү” гэж хэлж сонсогдсон. Ер нь ийм ойлголтын хувьд зөрүүтэй тогтоол бүр УИХ нь баталчихаад байгаа үед эрдэмтний хувиар та ямар байр суурьтай байгаа вэ?

-/Инээв, Сурв/. Миний хувьд нэг их айхтар байр суурь алга. Бодох, хийх маш олон асуудал байна л даа. Нэгэнт энэ тогтоол батлагдчихлаа. Тухайн салбарын эрдэмтэн хүний хувьд үгээ хэлэхгүй хаяж болохгүй. Тийм болохоор ингээд үгээ хэлээд сууж байна.

Улсаас дуудаад, нэг дуугараач, санал бодлоо хуваалцаач гэвэл явж очиход бэлэн л байна. Түүнээс гарч жагсалтай биш, янз бүрийн акц хийлтэй биш. Миний өөрийн урд хийх ажил маш их ажил байна шүү дээ.

Энэ тогтоолоос нийгмийн инженерчлэлийн утга агуулга гарчгаас нь эхлээд нэвт үнэртэж байгаа. Ийм юм алсдаа уршигтай. Хүмүүс байдаг л зүйл гэж дасах аюултай. Би дээр хэлсэнчлэн, Англи улсад нийгмийг инженерчилж болно гэсэн буруу үзэл санаа үүсэн дэлгэрч, маш хортой үр дагавар гарахын даваан дээр хүчээр таслан зогсоосон түүхтэй. Иймэрхүү тогтоолын хор уршгийн талаар бүр сайн мэдлэгтэй болъё гэвэл Ф.Хаекийн “Боолчлогдох зам” гэж ном бий. Түүнд маш тодорхой анализ бичигдсэн байгаа.  

АНУ-ЫН СЕНАТЫН ГИШҮҮН ИЙМ ЮМ ЯРИВАЛ ОНИГОО БОЛНО

-Та энэ мэргэжлээр хаана сургууль төгссөн билээ?

-Би МУИС-ийн Биотехнологийн ангийг молекул биологич, генетикч мэргэжлээр 2003 онд төгссөн. 2005 онд магистраа мөн МУИС-д хамгаалсан. Дараа нь 2009 онд Германы Гөттингэний их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Бакалавр, мастер, докторын бүх судалгааны ажлуудаа Гөттингэний их сургуулийн Хүний генетикийн хүрээлэнд хийж байсан. Манай Хүний генетикийн хүрээлэн ерөнхийдөө удамшлын өвчин хайдаг, олдог, түүнийгээ хулганы загвар дээр нотолдог байгууллага юм.   

Нэг сонин юм хэлэхэд, лабораторийн хулганад инбридинг гэж байдаггүй. Төрсөн ах дүүс хоорондоо үржээд үржээд эрүүл л байдаг гэсэн үг. Инбридинг удаан явсаар байгаад тодорхой түвшинд хүрээд цэвэршчихдэг онцлог бий. Хэчнээн цус ойртоод гажиг илрэхгүй болно гэсэн үг. Харин лабораторийн хулганыг хооронд нь эвцэлдүүлсээр байгаад тийм болгочихсон учраас туршилт хийхэд тохиромжтой байдаг.

-Сүүлийн үед генетикийг үндсэрхэг үзэлтэй холбож замбараагүй, хариуцлагагүй зүйлс ярих нь их болсон. Монгол хүний ген сайн байдаг гэдэг ч юм уу. Ер нь монгол генетикчдийн судалгааны чиглэл голчлон хааш чиглэж байгаа вэ?

-Дэлхийд биоинформатикийн салбар их сайн хөгжиж байна. Бид нар энэ салбарт орохоор бага багаар, яаралгүй, гэхдээ тасралтгүй ажиллаж байна. Маш их дата цуглуулна гэсэн үг. Олон хүний генетик мэдээллийг цуглуулж, анализ хийгээд, ийм мутацтай хүн ийм хоолноос харшилж болно гэх мэт нийгмийн ач холбогдолтой судалгааны үр дүн гаргах боломжтой салбар. Энэ чиглэл дэлхийд их хүчээ авч байгаа. Манай Монгол тоног төхөөрөмж төвөгтэйгөөс эхлээд асуудал их тул бага багаар л урагшилж байна.

Ер нь маш хариуцлагагүй зүйлс ярьдаг болсон л доо. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа л гэхэд “Монгол хүний сайн генийг гадны бохир цуснаас хамгаалъя” гэсэн утгатай, рацист зүйл ярьж байна билээ. Энэ чинь нөгөө Гитлерийн юм руугаа орж байна гэсэн үг шүү дээ. Төрийн түвшинд рацист үзэл гаргаж эхэлнэ гэдэг их эвгүй. Энэ бол боловсролгүйн шинж л дээ.

Орчин үеийн хамгийн адгийн үзэл бол рацизм. Өдгөө дэлхийн хаана ч рацист үзэлтэй хүн олны доог тохуу болно. Хар шар, хятад монгол бүгд ижил. Соёлын ялгаа л байгаа болохоос. Хэрвээ АНУ-ын сенатын гишүүн тийм үг хэлбэл бүр онигоо болно.

-Монголчууд өөрсдөө ч “Бид сайн гентэй” гэсэн ойлголттой болчихлоо. Ер нь үүнийг ямар нэгэн байдлаар баталсан судалгаа байдаг юм уу?

-Монголчууд өөрсдийгөө сайн гентэй гэж бодож болно л доо. Болохгүй юм юу байх вэ. Харин бусад улсыг доош нь хийж бол болохгүй.

Бид олон мянган жилийн турш хатуу ширүүн нөхцөлд амьдарч ирсэн болохоор генийн хортой мутацууд өвлөгдөх нь бага болсон байж мэднэ. Ханиад хүрээд л, салхин цэцэг, улаан бурхан тусаад л, шороо идэж өссөөр дархлааны систем арай сайн, хортой мутац тээдэггүй, чийрэг хүмүүс нь амьд үлдсэн байж болно. Үгүйсгэхгүй. Энэ тэгээд тийм дөвийлгөөд байх ч асуудал биш. Заримдаа муу үр дагавар үзүүлэх боломжтой.

Жишээлбэл, чихрийн шижин өвчин Монголд их хурдтай дэлгэрсэн. Магадгүй, генетикийн үүднээс бодохоор бид моносахарид бүхий жимс, ногоо их иддэггүй явж ирсэн улс. Хүнсэнд мах, сүү голлодог. Гэтэл орчин үед моносахарид бүхий хүнс олшроод ирэхээр бидэнд зохицох, шингээх генүүдийн хувилбар нь байхгүй болохоор чихрийн шижин амархан тусаж байхыг үгүйсгэхгүй.

Сүүлийн үед монголчууд бөөнөөрөө ази хоолонд орлоо шүү дээ. Хятадууд шиг хоол идвэл шингээж чадахгүй. Яг энэ талбарт бол бид хятадуудаас муу л гентэй байгаа биз. Иймэрхүү.

Мөн ханасан өөх тос их хэрэглэвэл зүрх судасны өвчлөл үүсдэг гэж ярьдаг. Гэтэл эскимосчуудын цусан дахь холестериний хэмжээ дэлхийн дунджаас дөрөв дахин их. Тэгсэн мөртлөө зүрх судасны өвчтэй хүн ховор байдаг. Тэгэхээр хүйтэн цаг уурт амьдарч ирсэн генд нь онцлог шинж үлдэж.  Гэтэл халуун орны африкчуудын цусан дахь холестериний хэмжээ бага зэрэг л нэмэгдэхэд зүрх, судасны өвчин тусах эрсдэл ихэсдэг корреляци бий. Экватор луу ойртох тусмаа холестериний хэмжээ болон зүрх судасны өвчин тусах хамаарал их болж ирж байгаа юм.

“ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛНЭ” ГЭЖ ЯРИХ НЬ ХӨГЖИХГҮЙ БАЙГААГИЙН НЭГ ШАЛТГААН

-Уг нь тодорхой сэдвүүдийн хүрээнд монгол хүний генийг судалбал нийгмийн ач холбогдол нь их байхаар санагдлаа. Хэрэгцээ шаардлага хэр их байдаг вэ. Яг генетикчийн нүдээр харахад монгол хүний генийн судалгаа хийвэл зохих тулгамдсан чиглэлүүд юу байдаг вэ?

-Палеогенетикийн судалгаа хийвэл ач холбогдолтой санагддаг. Тодруулбал, монголчууд яг Хүннүгээс үүссэн үү, Дунхугаас үүссэн үү гэдэг маргаан одоо хүртэл бий. Ж.Батсуурь доктор яг энэ чиглэлд судалгаа хийж байсан, үүнийг зөв зүйтэй гэж боддог.

Хоёрдугаарт, эмийн таарамжийн судалгааг хийж болно. “Personalized medicine” гэсэн ойлголт дэлхийд хүчээ авч байна. Энэ нь тухайн хувь хүнд ямар эм, эмчилгээ таарахыг судалдаг. Жишээлбэл хавдрын олон эмийн аль нь монгол хүнд хамгийн үр дүнтэй үйлчлэхийг судлах боломжтой. Энэ нь илүү өвчтөн рүү чиглэсэн агуулга юм.

Харин Монгол хүний удмын санг тодорхойлох, хамгаалах зэрэг нь генетикийн судалгаанд ямар ч ач холбогдолгүй. Шууд хэлэх хэрэгтэй. Хэрвээ А.Гитлер амьд байсан бол айхавтар институт байгуулчихсан, ийм судалгаа хийж суух байсан байх.  

-Олон нийтэд мэдээлж чадалгүй өнгөрсөн амжилт, судалгааны үр дүн зэргээс хуваалцах боломж бий юу?

-Шинжлэх ухааны “Амжилт” гэдэг ойлголтыг ярья гэвэл их төвөгтэй. Зүйрлэж хэлбэл, олимпод алт, мөнгөн медаль авч байгаа шилмэл тамирчдын хувьд амжилт гэдэг бол байж болно. Гэтэл биеийн тамирын ойр зуурын дасгал хийгээд, дөнгөж эрүүл мэнддээ анхаарал тавьдаг төдий энгийн хүмүүс бас бий. Манай монголчууд хоёр дахь нь шүү дээ. Бид амжилт ярих болоогүй.

Жишээ нь би амжилтад хүрээгүй хүн. Надад амжилт байхгүй. Бид амьд үлдэхийн тулд энэ салбараа бүр хаачихгүй байх, бага багаар тасралтгүй судалгаа хийх, судалгааны соёлыг төлөвшүүлэх, оюутнуудаа бэлдэхэд л анхаарч байгаа. Хөдөлгөөний дутагдалд орчихгүйн тулд өдөр тутам гимнастик хийгээд л явж байгаа хүнтэй адил. Шинжлэх ухааны марофонд гүйж байгаа Америк ч юм уу Герман ч юм уу, тэдгээр орны эрдэмтэд бол олимпод оролцож буй тамирчид гэсэн үг шүү дээ.

-Мөн Монгол дахь шинжлэх ухааны хөгжлийг ярихад монгол хэлний асуудлыг сөхөх шаардлагатай санагддаг л даа. Хэлний потенциал өөрөө шинжлэх ухааныг ойлгох, судлахад хүрэлцдэггүй юм шиг. Тогтсон нэр томъёонуудыг орчуулчихаар өөр утга илэрхийлдэг, дагаад ойлголтын зөрүү үүсэж, бүр төөрөлдүүлдэг гэлтэй. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд саад тушаа болдог ийм мэт ямар асуудлуудыг нэрлэх бололцоотой вэ?

-Чи яг зөв хэллээ. Хэлийг симбол гэж үздэг юм. Хоёулаа нэг хэлээр ярилцаад өнгөрлөө гэхэд чиний ба миний толгойд ижил симбол дүрслэгдэж байж гэмээ нь ойлголцох боломжтой гэж үзнэ. Гэтэл монгол хэлээр хоорондоо яриад, ойлголцоод байгаа мөртлөө симбол нь өөр өөрөөр бууж байдаг.

Жишээ нь Ц.Нямдорж “Монгол хүний эрх хэтрээд байгаа” гэж хэлсэн нь бий. Тэр хүний хувьд хүний эрх гэдэг үг “Эрх мэдэл” гэдэг өөр симболоор илэрхийлэгдэж байгаа нь харагдаж байна. Ихсэж багасаж болж байдаг, бутархай шинжтэй, үзэмжээр тогтоодог номинал ойлголт байх нь л дээ, тэр хүний хувьд. Гэтэл дэлхий дахинд, шинжлэх ухааны голлох хэлүүдэд хүний эрх хэтэрнэ гэж ойлголт байх боломжгүй. Тийм юм байдаггүй. Хүний эрх гэдэг бол хүнд төрөхөөс нь заягдмал, нэг цул, абсолют ойлголт юм. Ийм ойлголтын зөрүү маш их гардаг.  

Шинжлэх ухааныг судалж, суралцъя гэвэл энэ тухай бид ярилцахдаа яг таг ойлголцож байх ёстой. Ер нь ажиглах юм бол монгол хүмүүсийн яриа маш ядуу, тодорхой бус байдаг юм. Манай Монголд яг шинжлэх ухаан байна уу, үгүй юу гэдгийг хэлэхэд ч хэцүү. Монгол судлал ч юмуу талбайн судалгааны ажлууд байж магадгүй. Монгол хэлний хүчин чадал нь миний бодлоор угаасаа шинжлэх ухааны ойлголтуудыг илэрхийлэхэд хүрэлцдэггүй. Тийм учраас ядаж англи хэл сурахгүйгээр шинжлэх ухаан ярих боломжгүй. Дагаад дунд сургуулийн сурах бичигт монгол хэлээр бичихдээ шинжлэх ухааны нэр томъёонуудыг маш зөв орчуулах, тайлбарлах шаардлагатай байгаа.

Хоёрдугаарт, монголчууд шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж яриад байгаа нь ер буруу юм. Бид угаас хөгжүүлж чадахгүй. Төсөл зарладаг. “Энэ мөнгийг аваад шинжлэх ухаан хөгжүүл”, “Инновац хөгжүүл” энэ тэр гээд л бужигнадаг. Ингээд ирэхээрээ бодит амьдралаас асар холддог.

“Бид шинжлэх ухаанаа хөгжүүлнэ” гэж хэлбэрдэхээсээ илүү шинжлэх ухааныг зөвөөр нь оруулж ирэх, зөв нутагшуулах, судалгааны соёлыг бага багаар зүгшрүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй. Миний бодлоор судалгааны санхүүжилтийг шууд магистш, докторын сургалтын тэтгэлэг хэлбэрээр л багш, оюутанд нь өгчих хэрэгтэй юм.

Хийнэ, хөгжүүлнэ, алаад өгнө, төвлөрүүлнэ, шинээр байгуулна гээд л ирэхээрээ хэлбэрдээд явчихаж байгаа юм даа. Хэлбэрдэх гэдэг монголчуудын хамгийн том дутагдал. Монголчууд яаралгүй, тайван суугаад, яг бодит байдлаа ойлгож, бага багаар ахиц гаргах хэрэгтэй. “Шинжлэх ухааныг хөгжүүлнэ” гэж яриад байгаа нь өөрөө шинжлэх ухааныг хөгжүүлэхгүй байгаа шалтгаануудын нэг гэж хардаг.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 10, 2022 09:38

Цус ойртолтоо сайн ойлгоорой доо

Зочин
Зочин
2 сар 10, 2022 10:02

Дэлхийн хамгийн тэнэг бүдүүлэг хоцрогдсон үндэстэнгүүд бол хулмас орос өмхий хужаа хоёр гээд манайхан орилоод бичээд байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Би ойлгохгүй юм. Монголчууд тэд нараас мянга дахин цэвэрч мундаг ухаантай юм уу.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 05:57
Reply to  Зочин

Ухаантай болоод л улсаа байгуулж чадаагүй гаруудыг цуглуулж
улс орон байгуулж өгөө биздээ.

Enkhjin
Enkhjin
2 сар 11, 2022 19:41
Reply to  Зочин

Gehdee ongorsond shdee dandaa bolood ongorson zuilee yrij t1 teh ym aa

Зочин
Зочин
2 сар 10, 2022 10:40

Шуа гэж гэж завхарсан хулгайчдын цуглуулга газрыг татан буулгах хэрэгтэй их сургуулиуд дээрээ суд�##�шаагаа хийнэ биз 90 ээд онд бол ц�##�ин буухаар л 1 ирж архидаж заваарч байгаад �##�га болдог хүмүүс байсан

ЗочинТ
ЗочинТ
2 сар 10, 2022 17:05
Reply to  Зочин

энэ з�##�уу эрдэмтэн зөв л юм ярьж байна. гени гэж чухам л уг гарв�##� үүслийн асууд�##� шүүдээ. цус ойртолт бол энүүхний ойрын энгийн л зүйл. гени бол маш �##�сын зүйл. хүннү дунху гийн �##�инаас монгол гарв�##�тай гэж үзээд хүннү нь дунхутай ойртож хавьтахгүй бол гени сайжрах гэх үү. дан хүннүгээрээ явна гэхүү. гитлерийн ари үндэстэн гэдэг шиг юм санагдчихлаа. манай хэл бол шинжлэх ухаанд үнэхээр дутмаг бүдүүн бараг хэл. иймд англи франц хэл маш сайн сурах нь чух�##� з�##�уучууд бол

ихийг судалдаг л хүн байна .Амжилт!
ихийг судалдаг л хүн байна .Амжилт!
2 сар 10, 2022 13:29

Монголчуудын хэл ярианы шинжлэх ухаан дахь дутмагшлын тухай зөв ярьж байна. Нямдоржын тэр хэлсэн үгийг сонсоод бас сонин л санагдсан.

Иргэн
Иргэн
2 сар 10, 2022 15:41

Миний дүү доктор байх чинь хамаагүй. Хөдөөгүүр сайн яв. Сайн суд�##�. Тэгээд дүгнэлтээ гарга. Цаана чинь бүхэл насаараа суд�##�сан Ж.Батсуурь гуай гээд хүн байсан юм. Хоосон мэдэмхийрээд дэмий болов уу. Ажлын амжилт хүсье.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 22:28
Reply to  Иргэн

Генетиктийг хөдөөгүүр явж суд�##�даггүй юмаа. Тэрнийг дээж аваад лабд ан�##�из хийгээд үр дүндээ тоон статистик загвараар боловсруулж дүгнэлтээ гаргадаг юм

Эрээ цээр
Эрээ цээр
2 сар 10, 2022 17:35
Reply to  Иргэн

Энэ з�##�уугийг яриа байгаа юманд бодууштай юм байнаа байна. Огт үгүйгэххээ азнаад эргэцүүлж бодвол сайн шүү

Зочин
Зочин
2 сар 10, 2022 16:51

330 СУМААР НЭГ ОР. СУДАЛ. ЧИ БОЛ УБ-ААС ГАРААГҮЙ ХҮҮ Б.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 11:03
Reply to  Зочин

гарлаа ч хүн шиг бодит суд�##�гаа хийж чадахгүй бол гараад ч хэрэггүй.

СБД иргэн
СБД иргэн
2 сар 10, 2022 17:20

Знз з�##�уу асуудлыг зөв тавьж гэж бодож байна.Суд�##�гааны арга зүй статистик боловсруул�##�тын дүн г.м ээ танилцуул�##�гүй хийсэн ажлыг шүүрч аваад тогтоол гаргаснаа засах л болж дээ. Н.Алтанхуяг гишүүний хэлсэн үгийг авах хэрэгтэй байж сонсч суугаад л дүгнэсэн хэрэг. Ийм хүмүүс энэ ИХ-д даанч цөөн байх. Төрийн шагн�##� авсан Нацагнямын бүтээл хаана нэвтрэв, нөгөө нөхөр нь манай багш л жинхэнэ онол заадаг барууныхан худлаа заадаг мэтийн юмыг телевизээр донгосоод л. Д витамины асууд�##� байна,энэ т�##� дээр Баабар их зөв хэлсэн гэж бодож байна.Ер нь жинхэнэ судлаачдаас попрогчдыг төр маань ялгаж с�##�гаж таних хэрэгтэй.

Эрээ цээр
Эрээ цээр
2 сар 10, 2022 17:31

Үнэхээр цус ойрсон хүмүүсийн нийтлэг шинж нь оюун ухааны хомсдолоор илэрдэг үнэн бол шүү дээ.Аймаг орон нутгуудаа хамгийн их цус ойртсон хүмүүс ээ олоод бид олж ш�##�гаруулаад 76-г нь эрхэм гишүүд болжээ гэж дүгнэж болхуйц юм биш ??? ккк

Эрээ цээр
Эрээ цээр
2 сар 10, 2022 17:32

үнэний ортой шүү ккк

эгэл
эгэл
2 сар 10, 2022 19:14

Одгэрэл докторт -Монгол хэлээ суд�##�, өнөөгийн хэрэглээнд байгаа үгсээр монгол хэлний үгсийн санг хэмжиж боломгүй. Болгар эрдэмтний зохиосон кирилл үсгийг улс төрийн зорилгоор хүчээр хэрэглээнд нэвтрүүлсэнээс үүдэж монгол хэлний үгсийн хэрэглээ ядуурсан шүү. Санаатай эсвэл санамсаргүйг бүү мэд , гэхдээ Эх хэлээ үл ойшоож гадны юм болгоныг шүтэж байгаа чинь уд�##�гүй чамайг буруу зам руу хөтлөнө , молорэрдэнэ гэгч шиг усан тэнэг болчихов, буруугаа засаж зөвийгөө хөгжүүлээрэй

Зочин
Зочин
2 сар 10, 2022 19:16

Эрдэмтний яриа жаахан давлуун яриа байна. Нэлээд суд�##�гаа хийсэн гэж ойлгоё. Нэгийг тайлбарлахдаа нөгөөг нь бүр үгүйсгэхийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү шүү.

Irgen
Irgen
2 сар 10, 2022 19:33

Er ni bol bodit yumiig yarij b.gaa medlegtei zaluu b.na. Gehdee, Medeej zarim Yuman deer sanal niilehgyi b.na. Busad erdemted Medeej bas sudlaad l tsus oirtolt ihsej b.na shuu, bolohoo b.laa geed b.gaa b.h. Bodit amidral deerh asuudalaa herhen harj tuun deer yamar yum hiih yostoi be, Medeej niit Hun amiin mass-tai haitsuulahad Medeej Ene zaluugiin yarij b.gaachlan hor urshig haragdahgyi b.gaa b.g, Getel yag zarim alslagdsan nutag ornuud, sumd hesguuded b.gaa bodit amidraliin asuudliig yaj zohitsuulah be?

Уншигч
Уншигч
2 сар 10, 2022 20:26

Сэтгүүлч ээ. Эмпир, рацизм гэх мэт хачин �##�даатай бичиж хүний яриаг гутаахаа болиоч

Irgen
Irgen
2 сар 10, 2022 22:18

Mongol uls tsus oirtolt tembuu belgiin zamiin uvchnuur togtooj diilehee bsan shu dee.330 sumaaraa yavaad sudalgaa hiij uzeerei. 800 Hun amtai Neg sum 3 bagtai terhuu 3 bag n 3 am buld huvaagddag neg urt gudam n bugdeeree hamaatangiud geed bodh zuil bga shu ene bodit baidal. Udamshilaa dagaad Hun amiin usult udmiin San davhart belgiin zamiin uvchlul yarigdana shu. Setgetsiin eruul mendiin tuviin oyunii homsdoltoi gej dugnegdsen humuusiin dugneltiig avch uzej tedgeer humuus dagnan sudalgaand hamruulan uzvel sonin zuil garch irne de. Sudlah argaa sain dotorhoiloh n chuhalda. Shuud tsus oirtolt Baga baiga gej bodoj bolohgui shu.ih bga n unen shu.

Зочин
Зочин
2 сар 10, 2022 23:24

Өөрийг чинь бас боловсролтой гэхэд хэцүү юм. Оном сангийн улаан фэн хүн ч тэгээд ойлгомжтой байлгүдээ. Бас нэг танигдах гэсэн “эрдэмтэн” лол

Зочин
Зочин
2 сар 10, 2022 23:51

Иймэрхүү яриаг шинжлэх ухаанч гэхээс урьтаад эрүүл сэтгэлгээнд хамааруулж болно. Монголын нийгэмд асар дутагд�##�тай зүйл нь эрүүл сэтгэлгээ. Шинжлэх ухаан монголд нэг т�##�даа сайн хөгжсөн. Гэвч нөгөө т�##�даа бид шинжлэх ухааныг огт ул суурьтай ойлголгүй хэлбэрдэж хөгжүүлсэн. Түүний нэг жишээ нь манай мэдээллийн бүх сайтуудаар явдаг цаг уурын мэдээ. Энэ цаг уурын мэдээнээс монголчууд шинжлэх ухаанд хэр ач холбогдол өгдөг ба боловсролын түвшин ямар нь харагдана. Зүгээр жишээ шүү. Тэгээд туйшр�##� байна. Туйлшр�##�даа идэгдэж байна, нийгэм маань. Зүгээр л нэг жишээ. Одоо энэ сэтгэгдэл бичиж суугаа сайт. Комэнтэд шүүлт хийхдээ а+л гэдэг нийлэмжийг хориглочихсон чинь гамшиг болсон. Та бүхэн бэлээхэн уншиж байна. Гэх мэт. Гээд цаашаа ярьв�##� зөндөө юм байна.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 03:27

Мэдлэгтэй багш гэж хүндэлдэг. Даанч манай ангид хичээл ороогүй. Ярмлцлагуудыг нь унших дуртай.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:48

Сайхан ярилцлага болжээ. Ямар ч суд�##�гааны үр дүнд итгэж болох эсэх нь тухайн суд�##�гааг ямар арга, аргачл�##�аар хйисэн, суд�##�гаанд хамруулсан хүн, эсвэл яг энэ тохиолдолд хичнээн биологийн матери�##�д шинжилгээ хийсэн, тэр нь Монгол улсын хүн амын төлөөлж чадах эсэх гээд маш нарийн ойлголт байд�##�г. Харамс�##�тай нь үүнийг ойлгодог, мэддэг жирийн иргэн байтугай эрдэм шинжилгээ, суд�##�гааны ажилтан тийм ч түгээмэл бус байна. Зүгээр хар үгээр ярихад 100 хүнээс суд�##�гаа авчихээд, Монголд ийм байна гээд дүгнэлт гаргадаг судлаачид цөөнгүй байна аа. Суд�##�гааны хэмжээ нь төлөөлөх чадвартай эсэх, мөн шинжилгээ хийлгэсэн газар, лабораторийн үр дүнд итгэж болох эсэх гээд маш нарийн ойлголт байдаг. Энэ дозторын яриа бас л үндэслэлтэй.

Муис
Муис
2 сар 11, 2022 12:54

Энэ нөхөр Муис төгссөн юм бол мэдлэггүй нь ойлгомжтой. Германы доктор гэдэг нь Америкийн магистр юм.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 13:29

Tsus oirtloo gej bgaa tsaad uchir teden say xujaa oruulj irj tsusaa xolduul gexgeed bgaa ym shig sanagdaj bn end neg enetxeg ch bilyy pakistan ch bilyy tomoos tom housandaa xulgana shig xoorondoo cousinguud ger byl bolood yr xyyxdee gargaad zygeer l bdag gesen yaj bgaa ym gexeer xervee oor xymyystei suuchixval mongoo aldchixgeed bdag gesen delxii deer angliin xaanii udmiinxan bas rotsheldiin gesen ger bylyyd xoorondoo suugaad medrel xymyys tiroid bgaa ym alga l bn shdee. Tiimees naad tsus oirtolt gej balai ym gargaj xuulichlii ch gex shig ymnuudaa zogsoox xeregtei

хххх
хххх
2 сар 11, 2022 14:09

УИХ-аар хэлэлцэж байх үед нь сайн ярилцах хэрэгтэй бён шүү дээ. Энэ Одгэрэл гэдэг нөхөр Н.Алтанхуягийн найзын хуурай дүү юм шиг өмнөх төслөө арайчүү гэж хүлэлэгэж өгсөн үү. яасийн бүү мэд... ...Оном сангийн хүн... Тийм сайн генетикч биш гэж үздэг,,,, МУ-Д цус ойртолт байгаа..үүнийг ш�##�тгааныг нарийвчлан судлах хэрэгтэй.... Анагаахын И, Пүрэвдорж багш, дэд сайд асан Амарсанаа нар бол мундаг эрдэмтэд...оДГЭРЭЛ БОЛ МУ-ын хэдэн аймаг сумдад суд�##�гаа хийчихээд нэгнийгээ үгүйсгэж ярьдагаа ичих хэрэгтэй...Тамын тогооны үлгэр шиг байхаа болих хэргэтэй....

Зочин
Зочин
2 сар 11, 2022 15:41

Маш зөв ярьж байна. Сан�##� нэг байна.

Булгантамир
Булгантамир
2 сар 12, 2022 00:28

Оюуны хомсдолын ш�##�тгаан өөрөө олон янз байдаг. Ганцхан цус ойртлт биш. Хүүхдийн вакцинд маш их учир байдаг юм лдаа. хоосон толгойтой хоцрогдсон ажилгүй уйдсан эрдэмтэн нэртэй новшнууд.

Зочин
Зочин
2 сар 12, 2022 17:19

Ихэнхи зүйл дээр сан�##� нэг бна. 4 Монгол хүний нэг нь хагас г�##�зуу, цээжээ дэлдсэн орк. Бидний цэвэр цус хэмээх ойлголт бхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. ШУ байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг оронцог. Өнөөдөр нам дагахгүй бол амьдрах арга энэ нийгэмд байхгүй учраас олон з�##�уус үнэт зүйлээ худ�##�даж, долоогч болж бна.

Зочин
Зочин
2 сар 15, 2022 20:09

1

Зочин
Зочин
2 сар 15, 2022 20:12
Reply to  Зочин

1

Зочин
Зочин
2 сар 20, 2022 22:25

"Англи шиг том ИМПИРИЙГ..." "Франц шиг их КЛОНТОЙ..." г.м. энэ ярилцлагыг бичиж шивсэн хvн юу бодож байсан юм бол доо. Унших хvсэл буурдаг юм байна.

Зочин
Зочин
3 сар 3, 2022 19:24

Ene setguulch naani yamar ih aldaatai bichdeg yum be ...Setguulchdee bna uu .hevleh ueiin shiveltiin aldaa yu .Tsashid anhaarah heregtei bnaa .

Холбоотой мэдээ

Back to top button