Нийгмийн

"Гэр бүлийн үнэ цэн" сургалтад 30 гэр бүлийг хамрууллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  Гэрлэх ёслолын ордонтой хамтран залуу гэр бүлийг дэмжих зорилгоор тавдугаар сарын 10-12 ны өдрүүдэд 34 хүртэлх насны 60 залуу хосын хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр Гэрлэх ёслолын ордонтой хамтран

•     Гэр бүлийн тухай хууль

•     Бат бөх гэр бүлийг үүсгэх нандин харилцааны тухай

•     Гэр бүл төлөвлөлт, эрүүл аав ээжээс эрүүл хүүхэд

•     Угийн бичиг, удмын түүх болон монгол өв уламжлал, ёс заншлаа судлах

•     Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүй, гэр бүлийн нийгэмд эзлэх байр суурь, гэр бүл төлөвлөлтийн талаар хосуудад анхан шатны зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

Өнөөдрийн сургалтад 30 хос хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авсан бөгөөд эдгээр гэр бүлүүд нь тавдугаар сарын 10-12- ны өдрүүдэд  гэр бүлийн хамгийн нандин дурсамжит өдрүүдийн нэг болох гэрлэх ёслолоо хийх юм.

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг болсоор 25 дахь жилтэйгээ золгож байна.  Монгол Улс “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button