Нийгмийн

21 жил хойт эцгийнхээ СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭЛД байгаа эмэгтэй ярьж байна

21 жил хойт эцгийнхээ сэтгэл санааны хүчирхийлэлд байгаа гэх эмэгтэй манай редакцад хандлаа. Хойт эцэг нь түүнийг хамаатныхаа залуутай хүчээр суулгажээ. Мөн хүүхдүүдийг нь уулзуулдаггүй, яриулдаггүй гэнэ. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


Сайн хойт эцэг, эх байдаг л байх. Гэхдээ хойд эцэг, эхтэй хүүхдийг насан туршид нь сэтгэл санааны хүчирхийлэл дагаж явдаг юм байна. Үүнээс болоод хүүхэд өөртөө итгэх итгэлгүй, ааш зангийн хувьд ч гэсэн өөрчлөлттэй болдог. Үүнийг биеэрээ туулаад явж байгаа учраас ярилцахыг хүслээ.

Би хүний ганц охин. 11 настайдаа ааваасаа хагацсан. Аав минь адуучин, уяач хүн байлаа. Тогтсон амьдралтай, Монголын анхны "Алтан унаганы эзэн" болж байсан. Манай амьдралыг малчнаар ирсэн хүн л орвонгоор нь эргүүлсэн л дээ. Үүнийг ярихад эвгүй байна. Манайд малчнаар ирсэн хүн ээжтэй минь холбоотой болж, аавыг минь байхад үр хүүхэдтэй болцгоосон.

Аав минь их тайван хүн байсан. Нэр хүндтэй, тогтсон байр суурьтай, уяачдын анхны холбоог хүртэл байгуулж байлаа. Хурдан адууны төлөө бол маш их юм хийсэн. Харин аав минь тэдний хооронд үүсээд буй асуудлыг мэдээд 2001 оны хавар гэрээсээ явсан. Хот руу биеэ эмчлүүлнэ гээд явсан болов ч зургаан сард нь амиа хорлосон байдалтай хотын нэг дүүргээс олдлоо гэсэн. Аавын ах, дүү нар ээж гээд бүгд ирсэн. 11 настай жаахан охин би аавынхаа шарилыг харна гэж бодсон л доо. Гэтэл ямар ч шарил байгаагүй. Бид гандан орчхоод буцсан. Энэ явдлын дараа ээж нөгөө хүнтэй нэг гэрт орсон. Аавын өмч хөрөнгийг ах, дүүд нь хувааж өгөөд өөрөө гэрийн эзэн болсон. Түүнээс хойш бидний дунд үл ойлголцол үүссэн л дээ. Ээжид минь 2-3 дахь жилээсээ гар хүрч, миний нүдэн дээр хүчирхийлдэг болсон. Аав минь тийм хурц ааштай хүн байгаагүй учраас гаргаж буй үйлдэлтэй нь эвлэрээгүй. Тэгээд л би гэдэг хүн хойт аавтайгаа таарахаа болиод аавынхаа ах, дүү нар дээр долдугаар ангиасаа өссөн.

Өдөр хоног ч хурдны галт тэрэг шиг өнгөрч их сургуульд сэтгүүлч мэргэжлээр элслээ. Хоёр жил суралцаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас түр чөлөө аваад хөдөө явсан. Харин буцаж ирээд үргэлжлүүлэн сурах гэтэл "хүнтэй суугаад хөдөө амьдарсан нь дээр" гээд сургуульд маань явуулаагүй. Тэгээд өөрийнхөө хамаатны залуутай суулгасан. Бид хоёр хүүхэдтэй болж, эд хөрөнгөтэй сайхан амьдарч байсан ч насаараа хөдөө хойт аавынхаа дэргэд тушуулж чадахгүйгээ ойлгосон. Нөхөр маань тэр үед өөр хүн дагаад хүү, охин бид гурвыг орхиод явчихсан байсан. Тэгээд л би гэдэг хүн зориглож ирээд сургуулиа төгссөн дөө. Гэсэн ч үргэлж амьдралд минь оролцдог хэвээр. Хоёр хүүхдийг маань 8-9 сар надтай ямар ч холбоогүйгээр аваад явчихдаг. Хүүгээ сургууль руу нь хөтлөөд орох ч мэдэл надад байдаггүй. Дагуулаад үзвэр үйлчилгээний газраар явах ч эрхгүй. "Битгий ээжид нь өг" гэсэн бол ээж тэр хүнээс айгаад хүүхдийг минь өгдөггүй. Хөдөө аваад явахаараа огт яриулдаггүй. Миний үзэж туулсан бүхнийг хоёр хүүхэд маань "амсаж" байна. Охин маань долоон настай, үе үе уулздаг. Харин хүү маань наймтай. Хүү бол бэтгэрчихсэн "Ээж ээ би таныг санаад шөнө унтдаггүй. Хүмүүс унтаад байхад би таныг бодоод байдаг. Дүүтэйгээ байхаар ээжтэйгээ байгаа юм шиг санагддаг. Дүүгээ үнэрлэхээр таны үнэр үнэртээд байдаг" гэдэг. Над шиг сэтгэл санааны хямралд орчихсон байгаа байхгүй юу. Хүүхдүүддээ фэйсбүүк нээж өгөөд "ээжтэйгээ яриад байгаарай" гэхээр фэйсбүүкийг нь устгачихна.

Би хаана хандахаа мэддэггүй. Аавынхаа нас барсанд ч гэсэн эргэлзэж явдаг. Иргэний бүртгэлд зургадугаар сард нас барсан хүнийг арван сард, Хэнтий аймагт нас барсан гээд бүртгэчихсэн байгаа юм. Энэ бүртгэл зөрж байгаа нь сэжиг төрүүлдэг. Арван жилийн сурагч байхад "Аав чинь амьд гэсэн. Тэнд явж байна гэсэн" гэж ангийнхан хэлнэ. Одоо ч гэсэн "Аав чинь тэр аймагт байдаг гэсэн" гэж хэлдэг байсан. Энэ бүхэн надад дарамт болдог. Гараад ирээсэй, үнэхээр амьд байгаа бол гэж бодно. Яагаад намайг ийм хүмүүсийн дунд орхиод явчихсан юм бол.

Эцэг эхчүүд хүүхдээ огт бодолгүй сонголт хийдэг. Өдий нас биед хүрчихсэн байхад минь хүртэл ингэж зовоож байхын оронд аавд минь өгөөд явуулчихгүй яасан юм бол. Тэгсэн бол би аавтайгаа жаргалтай амьдрах байсан ч юм бил үү гэж боддог. Үнэндээ хэцүү байдаг юм байна. Би 21 жил хойт эцгийнхээ сэтгэл санааны хүчирхийлэлд байна. Надад гар хүрдэггүй ч цаагуураа сэтгэл "шимээд" байдаг. Ажил мэргэжилгүй, уулын мухарт өөрийнх нь хамаатантай суугаад хүүхэд гаргаад байж байх ёстой юм шигээр ойлгодог.

Надтай адилхан зүйл туул яваа хүмүүс байгаа л байх. Тэдний төлөөлөл болж л үүнийг ярихаар шийдсэн юм. Хойт эцгийн, эхийн сэтгэл санааны хүчирхийллийг залуу гэр бүлүүд үр хүүхдэдээ үзүүлэхгүйн тулд гэр бүлээ бат бөх байлгаарай. Энэ бол насан туршийн шарх шүү. Аймар их ганцаардмал, ууртай, уцаартай, аливаад эмзэг болдог. Ээж аавтайгаа эсэн мэнд үр хүүхэд өсөх чухал.

Хэрвээ над шиг сэтгэл санааны хүчирхийлэл туулж буй хүүхэд багачууд байх юм бол сургуулийнхаа нийгмийн ажилтанд эсвэл сэтгэл зүйчид хандаарай. Битгий бугшуулаарай. Над шиг битгий удаан яваарай. Битгий тэсээрэй л гэж хэлэх байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бичсэнээс чинь харвал бүр таг биш бололтой юм. өнгөрснөө ардаа хаяад одоо байгаа асуудлаа шийд. Яагаад хүүхдүүдээ аваад хамт байж болохгүй байна вэ ? Санхүүгийн чадваргүй учраас тэр үү ? Тийм чиг байсан бүү бууж өг. Гэр бүл хөгжлий газар очиж нэрээ нууцлахыг хүсэж зөвлөгөө авч болно. Мөн сар бүр хуульчдын холбоо үнэгүй зөвлөгөө өгдөг. Тэрийг ашиглаж болно. Гэхдээ ямар ч зөвлөгөө авахаас өмнө өөрөө эхлээд хуулийн мэдлэгтэй бол. Бүх холбогдох хуулиудаа цаг гаргаж байгаад уншаад хэрэгтэй заалтуудаа түүгээд хадгал. Аль хуулийн төд гэдгийг нь сайн бичих. Мөн хуулиа хуулж авах. Эрүүгийн хууль, хүүхэдтэй холбоотой хууль, гэрлэлт, улсын бүртгэл бүгдийг унш. Мөн хуульчид гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн бол холбоотой тайлбар их гаргадаг тэрийг унших үзэх. Ингээд чи ерөнхийдөө эхлээд би юу хийж болох вэ тэр хүн юу хийж болохгүй вэ ойлголттой болчихно. Тэгээд ойлголттой болсон хойноо эдгээр зөвлөгөө өгдөг газруудаар холбогдож цаг аваад тухтай ярилцаж үзэх хэрэгтэй. Тэдний хэлснийг бүгдийг дагах албагүй энэ зүгээр л зөвлөгөө гэхдээ чамд хэрэгтэй зөвлөгөө орж ирж магадгүй гэж уулзаж байгааг бүү март. Бүх зүйлийг судалж мэдсэний дараа хуулийн хүрээнд би энэ хүний эсрэг яаж болох вэ гэдгээ судалж шийдэх хэрэгтэй. Хуулиар бол хүүхдүүдийн асран хамгаалагч нь эцэг эх нь. Хэрвээ нөхрөөсөө албан ёсоор шүүхээр салсан бол асран хамгаалагч нь чи байх ёстой. Тэгэхээр чамаас чиний хүүхдийг хэн ч авах эрхгүй уулзуулахгүй байх эрхгүй. Асран хамгаалах эрхийг зөвхөн шүүх шилжүүлдэг эсвэл чи гарын үсгээр. хэрэв чи гарын үсгээр эсвэл амаар зөвшөөрөл өгөөгүй л бол хэн ч авах эрхгүй. Санхүү муу бол эхлээд ажил төрөлтэй болж байж энэ хоорондоо хоид эцэг болон ээжийнхээ эсрэг ашиглаж болох бүх баримтыг бий болго. утсааря ривал бичлэг хий, мэссэж хадгал, Тэдгээрийгээ найдвартай газар нууж хадгал. Сайн тэмдэглэл хөтөл. Энэ бүгд дараа нь хэрэв чи шүүхдэхээр шийдвэл чамд баримт болно. Хэрэв шүүхдэхгүй гэвэл ярилцаад л шууд авах зүйл. Үүнд айж ичээд байх зүйлгүй. Хэрэв үнэхээр аюултай хүн гэж үзэж буй бол хуулийн шатаар явсан нь дээр. Гайгүй гэвэл хоорондоо ээжтэйгээ хамт байлгуулж байгаад яриад шийдчих асуудал. Аавыгаа амьд байгаа гэж бодож буй бол аймаг бүрээр ээөжлээд зар нийтлүүлж болно. Шарил нь хаачсаныг бичиг баримт хөөгөөд асуулгахгүй юу. Бичгээр цагдаа эмнэлэгт хүсэлт гаргавал нэг хариу өгөх байх. Үнэхээр амиа хорлосон хүн олдсон уу.

Zocnin
Zocnin

Ene emegtei mongoguin ulmaas ailiin haya baraadaj hoid etsgiin daramtand bgaa shuudee

Ариунаа
Ариунаа

Өөрийн гэсэн мэргэжилтэй болчихоод тэр тусмаа сэтгүүлч хүн дор хаяж ангийхантайгаа найз нартайгаа ярилцаад өөрийгөө үр хүүхдээ хамгаалах арга ухаан олоочээ.өөрийгөө сэтгэл зүйчид үзүүл ийм сул дорой бна гэж юу бсан юм.аавын чинь ах дүү нар бдаг бол тэдэнтэйгээ холбоо тогтоож тусдаа гараач .

Tunga
Tunga

Yu ch yriad bgan hucheer hamaatantai n untuulchihaa yu zarim emegtei heterhii hohirogch bolkeed zutgechih ymaa

Зочин
Зочин
Reply to  Tunga

Хүчирхийлэлд өссөн хүмүүс хүний нөлөөнд амархан автдаг. Сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг.

Зочин
Зочин

Хүүхдүүдээ өөр дээрээ авахад бэлэн байгаа бол цагдаа, гэр бүл хүүхэд хөгжлийн газраас (хүүхдүүд амьдардаг газрын) хүмүүс дагуулаад очиж ав. Энэ нэг их хэцүү зүйл биш. Одоо чи тэр хүмүүстэй хамт амьдардаггүй, бас нөхрөөсөө салсан тул арай хүчтэй сэтгэл санааны хувьд арай амар болсон. Тиймээс айх хэрэггүй, хүүхдүүдээ ав. Ийм насны хүүхэд хэцүү. манай дүүгийн 7 настай хүүхэд л манайд 7 хонох гэж сүйд болж байхад. Хүүхдийн сэтгэл зүйг гэмтээхгүй байхыг хичээх нь зүйтэй. Хүүхэд хууль ёсны асран хамгаалагчид өгөхгүй байгаа хүн эрүүгийн хуулиараа насанд хүрээгүй, биеэ хамгаалах чадваргүй хүн хулгайлсан хэрэгт орно. Шууд шоронд орно. Чи эрүүгийн хууль уншаарай. Очоод л ав. Өнгөрснөө мартаад ирээдүй рүү 2 хүүхдийнхээ чиглэл рүү хар, тэднийг сургуульд зөөнө ажиллана гээд чамд элдэв юм бодох зав гарахгүй байх ёстой.

Зочин
Зочин

Эх нь тэнэг амьтан байна ш тэ. Охиноо өнчрүүлж гэртээ нэг юм оруулж ирсэн, одоо тэрнээсээ айж төрсөн охиноо гаргуунд нь гаргасан

Зүгээр сууж байгаад мөнгөө өсгөнө гэж бөйдаггүй
Зүгээр сууж байгаад мөнгөө өсгөнө гэж бөйдаггүй

Эргүү шаар вэ. Тэмцээч

Зочин
Зочин

Erguu tenegeer ni duudahaasaa omno ooroo yaj yvaagaa 1 bodooroi Hotiin zahad ch garch uzeegui baij delger saihan Mongoliinhoo hodood amidardag humuusee hun esoor ni hundeleerei dee

Эргүү хүүхэнд үүнийг дамжуулж өгөөч
Эргүү хүүхэнд үүнийг дамжуулж өгөөч

Завтай завхарсан жаргал нь дэндсэн хүүхэн бна даа

Зочин
Зочин

Нөгөө сүрхий хүний эрхийг хамгаалдаг газрууд хаана байнаааа.... Одоо очоочэээ....

Хүүхдүүдээ очоод авахад чамд ямар ч асуудал алга
Хүүхдүүдээ очоод авахад чамд ямар ч асуудал алга

Зүгээр л утсаар эхэлж яриад авна гэдгээ хэлээд очоод аваач. Юу нь хэцүү байна? Ээж чинь өгөхгүй гэх эрх байхгүй. Улсын бүртгэл дээр төрсний гэрчилгээн дээр чи ээж нь гэж байдаг уу ? Хүүхэд өг гээ. Өгөхгүй бол хууль шүүхээр явна цагдаа дуудна гэж хэл. Яг тэр хэсгээ өгөхгүй байгаа хэсгээ уг нь бичиж авч баримтжуулбал зүгээр. Бичлэг хийж байгаа өөрсдийнх нь эсрэг ашиглаж болох бичлэг гэдгээ өөрсдөд нь ойлгогдохоор хэл. Өөртөө тэр хүмүүс өөдөөс чинь ямар нэг тайлбар тавибал за гэж амархан үгэнд нь орохгүй гэж сануулаад очоод ав. Очсон байхад өгөхгүй бол шууд цагдаа дууд. Гүйцээ ! Гэхдээ дуудахаасаа өмнө юу хийхээ сануулж хэл. Ганцаараа битгий оч. Юмыг яаж мэдэх вэ зэрлэг хүмүүс байж магад. Яг ийм байдалд орохоороо юу ч хийж болох магадлалтай тул. Болж өгвөл уг нь хүүхдүүдийнхээ дэргэд ингэж ярилцахгүй байвал зүгээр. Хүүхдүүдийг өөр газар өөр хүнтэй байлгуулж байгаад тусад нь ээж болон хойд эцэгтэйгээ ярилц.

УБ хот иргэн
УБ хот иргэн

Одоо эртхэн учраа олооч ээ. Наад хойд эцгээ ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС, ӨӨР ЮУ БАЙДАГ ЮМ БҮХ ГАЗАРТ ХАНДААЧ. Зүгээр суугаад байвал хэн туслах вэ???

Зочин
Зочин

Huurhii duu aryandiwiin ohin bh n

Зочин
Зочин

Юу ч яриад байгаан. Чи бол зүгээр л бурууг бусдаас хайж ядсан балай хүүхэн байна

зочин
зочин

Сэтгүүлч хүн байж 21 жил тэвчсэн гэдгийг тань ойлгосонгүй ээ

Зочин
Зочин
Reply to  зочин

Хүчирхийлэлд хэцүү орчинд өссөн хүн угаасаа дасаад байгаад байдаг юм.

Холбоотой мэдээ

Back to top button