ДЭЛХИЙУЛС ТӨР

С.Лавров Монголд ирж байгаагийн цаад зорилго юу вэ

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров маргааш манай улсад айлчлах гэж байгаа билээ. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор түүнийг Монголд ямар зорилготой ирж байгаа талаар таамаг хөвөрч байна. МТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг ярина гэсэн сураг бий. Гэхдээ өөр ямар зорилго байж болох вэ. Угаасаа төрийн дээд хэмжээний ямар ч айлчлалд олон нийтэд зарлах ил асуудлаас гадна “Хөшигний ард”, нууц хэлэлцэгдэх асуудал гэж байдаг. Гэтэл ОХУ-ын хэвлэлд Гадаад харилцааны сайдынхаа Монголд хийх айлчлалын талаар бичихгүй байна.

Монголд ч адил, амтай болгон ярьж байгаа ч албан эх сурвалжууд чимээгүй байгаа юм. Гадаад харилцааны яамнаас одоогоор айлчлалын зорилго, хэлэлцэх асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Олны танил нэгэн эрхэм твиттер хуудастаа түүнийг Украины асуудлыг хөндөнө, их хэмжээний мөнгө амалж, манайхныг талдаа татахаар ирж байгаа“ гэж жиргэж, энэ дагуу нь эсэргүүцлийн акц зохион байгуулах талаар сошиалд шуугихад ч тайлбар мэдэгдэл хийгээгүй. Энэ нь магадгүй, айлчлал урьдаас төлөвлөгдөөгүй гэнэтийнх, бас ил зарлах асуудал байхгүй, эсвэл бага гэсэн сэтгэгдэл төрүүлснийг буруутгах аргагүй. Сошиалд ихэд эмзэг ханддаг эрх баригчид ийнхүү дүлий дүмбэ байгаа нь олон нийтийн сонирхлыг улам татаж буй. Тиймээс С.Лавровын айлчлалын цаад шалтгааныг ОХУ-ын сүүлийн үеийн нөхцөл байдал, удирдагчдын байр суурьт үндэслэн таамаглахыг оролдъё.

Умард Атлантын цэргийн эвсэл (УАЦЭ)-ийн бүх гишүүн улсууд өнгөрсөн долоо хоногт Испанийн Мадридад чуулж, цаашид баримтлах бодлогоо шинэчлэн баталсан. Улмаар ОХУ-ыг болзошгүй дайснаа гэж албан ёсоор зарлалаа. Эвсэл хэдий ЗХУ-ын аюулаас сэргийлэх зорилгоор байгуулагдсан ч өмнө нь ингэж ил, тод мэдэгдэл хийж байсан удаагүй. Украины дайны гол шалтгаан болсон “Дорно зүгт тэлэх” ажиллагаа явуулж байх үедээ ч “ОХУ-д ямар ч аюул занал учруулахгүй” гэж баримт тавим баталдаг байсан нь ийнхүү худал болсон. Анхнаасаа л ОХУ-ыг “онилж” байсан уу гэдэг асуултад одоо хариулахад хэцүү, хариуллаа ч ач холбогдолгүй. Учир нь УАЦЭ, ОХУ болзошгүй дайснууд гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Одоо харин ОХУ ямар алхам хийх вэ гэдэг асуулт л чухал юм.

Хаа байсан Мадридад болсон УАЦЭ-ийн уулзалт, гарсан шийдвэрийг Монголтой холбох шалтгаан чухамдаа яг энэ, ОХУ-ын хийх алхамтай холбоотой.


УАЦЭ албан ёсны мэдэгдэл хийсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Барууны орнуудын дарамт шахалт, хориг нь ОХУ, Беларусийн нэгдэх үйл явцыг хурдасгалаа” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн. Беларусийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн гэсэн. Үүнийг ОХУ бусад улс орнуудаас ч холбоотноо олох, хэлхээ холбоогоо бататгах ажлыг эрчимжүүлсэн хэрэг гэж ойлгож болно. Беларусьтай нэгдэх, бусад улсуудтай бол талдаа татах, холбоогоо бэхжүүлэх ажил явна. Өөрөөр хэлбэл, Варшавын гэрээ маягийн, үгүй байлаа гэхэд хатуу гэрээгүй ч холбоотон улсуудаас бүрдсэн УАЦЭ-ийг сөрөхүйц чадамжтай бүтэц бий болгохыг чармайна гэсэн үг. ШХАБ-ыг цэрэглэх хувилбар ч бий. Барууныхан хэзээнээсээ ШХАБ-ыг цэргийн эвсэл болж хувирах магадлалтай гэдэг байсан.

ОХУ хэрвээ ийм төлөвлөгөө зурсан бол гардан хэлцэл хийх хүн нь яалт ч үгүй С.Лавров мөн.

Тэрээр В.Путин мэдэгдэл хийхээс ч өмнө буюу УАЦЭ улсыг нь гол аюул заналаа гэж зарласны дараа Беларусь руу яаравчлан мордож, А.Лукащенкотой уулзсан. С.Лавров өнгөрсөн сарын сүүлээр Иранд очиж Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдулахиантай уулзахдаа Украины асуудлаар ярилцсан, дараа нь Азербайжанд айлчлахдаа ч Украины асуудлыг хөндсөн. Тиймээс С.Лавровын айлчлал үнэхээр Монголыг Украины асуудал, хоёр туйлын зөрчилд илүү гүнзгий оруулах зорилготой байх магадлалтай. Төрийн өндөрлөгүүдтэй уулзахдаа Украины асуудлыг хөндөж, тодорхой саналууд ч тавих магадлалыг үгүйсгэх боломжгүй. Манайхан мэдээж хувилбаруудыг бэлтгэсэн байж таарна.

Тиймээс эрх баригчид энэ асуудалд улс орныхоо гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тууштай барьж, улс орон ард түмнийхээ эрх ашгийн үүднээс туйлын ухаалаг, алсын хараатай хандах нь тодорхой биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 15:58

Яг зөв. Хүн болгоны анхаарлыг татааад байгаа асуудлын голыг нь олоод суравжилж. Сайн гэхээс илүү хардаж сэрдэж муу юм ярьж түгээж бусдын тархийг угаахдааа сайн хүмүүс манай монголчууд

Уншигч
Уншигч
2022-07-04 16:29

Эх орончоор, шударгаар хандаарай,

Зочин
Зочин
2022-07-04 22:31

ЛАВРОВ >>>>ИДИ НАХУЙ.... �######�.........САВРАА ТАТ ТҮРЭМГИЙЛЭГЧИД.........

Зочин
Зочин
2022-07-05 09:26
Reply to  Зочин

Чи өөрөө иди нахуй

Зочин
Зочин
2022-07-05 00:01

Фашист Бандерагын хойчыг з�##�гамжлагч украины харгис дэглэмийн �##�уурчидтай тул�##�дан, Донбассын энгийн ардад энх амьдр�##�ыг авчирах их үйлсэд нь амжилт хүсье, Оросын ахан дүүсээ. Монголын ард түмэн, бидний өвөг дээдэс та нарыг Германы фашистуудтай тэмцэж эхлэсэн анхны өдрөөс холбоотон чинь болж, байгаа бүхнээрээ харамгүй тус�##�сан. Та нарыг фашизмтай хоёр дах удаагаа, энэ удаад украины фашистуудтай тэмцэж эхлэхэд үгүй ядаж сэтгэлийн дэм үгийг ч болтугай хэлж зүрхлэхгүй байгаад уучлаарай. Эх орны минь тусгаар тогтнолын төлөө тэмцэн, Х�##�х голын хөндийд мөнхөд нойрссон есөн мянган эр цэргийг чинь монголын ард түмэн мартахгүй дурсаж явдаг шүү !! З�##�ьхай Баруунтай хийж буй энэ цуст дайндаа заав�##� ял�##�т байгуулдаг юм шүү!!!

ҮНЭН
ҮНЭН
2022-07-05 00:08

ЛАВРОВ ИДИ НАХУЙ

ҮНЭН
ҮНЭН
2022-07-05 00:09

ӨГӨР ОРОС ҮХМЭРҮҮД МОНГОЛООР МААНЬ ОРОЛДООД ЭХЛЭЛЭЭ

Зbujinочин
Зbujinочин
2022-07-05 04:59

Yg saihan altan dundajiig l barih heregtei.

Зочин
Зочин
2022-07-05 07:06

Энэ яав ч сайн юм биш шүү! Муу совин татаад бна.
Эогэж харамсахгүйгээр �##�даа гаргаж болохгүй.
Хатуу чиг баримжаагаа барь.

Иргэн
Иргэн
2022-07-05 07:35

Лавров жинсэн өмдтэйгээ ирнэ,тэр өмднийхөө хэмжээгээр манайхтай харьцана.Дээрэнгүй хандахыг санаархана даа,Азизоваа буцааж ав гэж хэлэхээ мартаваа их ч удлаа

Зочин
Зочин
2022-07-05 09:19

Орос дэлхийн давцан дээр ганцаардаж байна. Нэгч болсон улсыг жижиг гэлтгүй өөрийнхөө блокод элсүүлэх зорилготой. Оросыг ядаж дэмжиж буй улсын тоо нэгээр нэмэгдэнэ гэх мэт. Дэмжиж байга нь нөлөөлөлд нь автсан арчаагүй хэдэн станууд л байна даа Энэтхэг хятад 2 том гүрэн учир өөрсдийн эдийн засгаа бодохгүй бол өлсгөлөнд 3 тэр бум хүн нэрвэгдэх учир я�##�т ч үгүй өөрсдийн бодлогоороо явж байна.

Зочин
Зочин
2022-07-05 09:25

ЭГИЙН ГОЛ СЭЛЭНГЭ МӨРНИЙ УЦСын т�##�аар сайн яриад аваарай ,Бас атомын ЦСын т�##�аар ярьж болно . ОРОС бидэнтэй хамт OK

зочин
зочин
2022-07-06 15:56

АНУ, НАТО дайрахдаа ОХУ-ын цөмийн ба сансарын г.м. аминь чух�##� нөөц рүү ороод авах санаатай. Орос ядерное противоятояниед хүчтэй хэвээр зогсож чадахгүй бол АНУ ба түүний солиот Трамп мэтийн барих цөмийн зэвсгийн хүч байхгүй болно шүү дээ. На хуучуудаа

Холбоотой мэдээ

Back to top button