ДЭЛХИЙ

Шри Ланка улсын шатахууны нөөц дуусжээ

 

Шри Ланка улсын Эрчим хүчний сайд Канчана Вижесекера өчигдөр улсын хэмжээнд 4000 тонн буюу нэг хоног хэрэглэж хүрэхгүй нөөцтэй үлдсэн, талбар хийх хатуу валют байхгүй учир татан авалт саатсан талаар мэдэгдэл хийжээ. Өөрөөр хэлбэл, тус улс өнөөдрөөс шатахууны нөөцгүй болсон аж. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрөөс сургуулиудыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг зогсоожээ.

Сайдыг мэдэгдэл хийхээс хэд хоногийн өмнөөс л нийслэл Коломбо хотод иргэд шатахуун авахын тулд километр гаруй урт дараалалд зогсч, иргэд хүүхдүүдээ хүргэж өгөх шатахуунгүй учир сургуулиудын үйл ажиллагаа доголдоод байсан аж.

Ерөнхий сайд Ранил Викремесингхе өнгөрсөн долоо хоногт “Аль Жазира” агентлагт өгсөн ярилцлагадаа дөрвөн сарын хэрэглээг хангах учиртай шатахууны татан авалт энэ сарын 22-ноос нааш хийгдэх боломжгүй болсон гэж өгүүлж байжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button