ДЭЛХИЙ

Ж.Р.Притцкер: Долоо хоног бүр буутай халдлага гарах нь АНУ-д уламжлал болчихлоо

АНУ-ын Чикаго хотын Хайланд Паркт “Тусгаар тогтнолын өдөр”-т зориулсан баярын жагсаал болж байх үеэр буутай этгээд гал нээж зургаан хүний аминд хүрч, 24 хүнийг шархдуулжээ. Цагдаа нар 22 настай, Роберт Э Кримо гэгчийг энэ хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Цагдаа нар халдлага гарсан газрын ойролцоо байшингийн дээвэр дээрээс холын тусгалтай урт буу олсон бөгөөд гэмт этгээд тэр газраас буудсан гэж таамаглаж байгаа аж.   

Иллинойс мужийн амбан захирагч Жей Роберт Притцкер халдлагатай холбоотойгоор хийсэн мэдэгдэлдээ долоо хоног бүр зэвсэгт халдлага гарах нь АНУ-д бараг улмжлал боллоо хэмээжээ. Тэрээр мөн "Бидний өвөг дээдэс гар буутай л байсан, тэдний хэн нь бид илүү хөнөөлтэй зэвсэгтэй болмоор байна гэж нэхэж байгаагүй" хэмээн энгийн иргэдэд автомат буу эзэмших эрх олгосон хурцаар шүүмжилсэн байна.   

Иргэний дайны дараа АНУ-ын 13 муж нэгдэн Их Британиас салан тусгаарлах тунхагт гарын үсэг зурсан 1776 оны долдугаар сарын 4-ний өдрийг америкчууд үндэсний баяр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2022 15:36

Bie bienee alj buudaj ustgaj baidag esvel delxiin ali neg uls orond dain samuun degdeej baidag ene Amerikchuud muu yum buxen shuglelsen ard tumen baina daa

Холбоотой мэдээ

Back to top button