ДЭЛХИЙ

Суданд иргэний Засгийн газар байгуулагдана

Суданы төрийн эрх мэдлийг атгаж буй цэргийн эрх мэдэлтнүүд иргэний нийгмийнхэнд байраа тавьж өгөхөөр болжээ. Төрийн мэргэлт хийсэн цэргийнхний удирдагч, генерал Абдель Фаттах аль Бурхан өчигдөр энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ “Цэргийнхэн одоо болж байгаа улс төрийн яриа хэлэлцээрээс гарч байна. Шилжилтийн Засгийн газар байгуулж, цаашдаа иргэний нийгмийнхэнд эрх мэдлээ шилжүүлж өгнө” хэмээн онцолжээ.

Суданы ард иргэд өнгөрсөн пүрэв гаригаас хойш нийслэл Хартумдаа цэргийн дэглэмийг эцэс болгохыг шаардан жагсаж байгаа бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэн цус урсаж эхэлсэн тул Абдель Фаттах аль Бурхан буулт хийсэн нь энэ аж.

Тус улсын Эмч нарын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсанаар, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн дөрөв хоногт есөн хүний амь хохирч, 629 хүн гэмтэж шархаджээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button