УЛС ТӨР

Г.Нандинжаргалыг явуулж, Х.Бадамсүрэнг ТНБД болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн томилгоог хийж байгаа юм.

Тухайлбал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалыг явуулж, түүний оронд Х.Бадамсүрэнг томилохоор болжээ. Ингэснээр Х.Бадамсүрэн "Эрдэнэт" үйлдвэрээс бүрмөсөн явж байна.

Х.Бадамсүрэнгийн хувьд: Тэтгэвэрт гарах нас өнгөрөөд хэдийнээ хоёр жил болж буй. Гэвч Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хөдөлмөрийн баатар" цол олгоод зогсохгүй бүр хоёр давхар албан тушаал саяхныг хүртэл хашиж байв. Тодруулбал, 2022 оны долоодугаар сарын 6-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоол гаргаж, "Зэс, металлын групп"-ийн даргаар томилсон. "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргын суудал эзгүй тул давхар хашиж байв.

Г.Нандинжаргалын хувьд: "Уруул" Б.Ганболдын хүү. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Уул уурхай хүн үйлдвэрийн яамны ТНБД-ын албан тушаалд аваачиж, улмаар хамгаалдаг байсан гэгддэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2022 11:15

Энэ төрийн томилгоо үнэн завхарчээ. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр ч арай л байна аа. Хөгжих ирээдүй Монголд �##�гаа

Зочин
Зочин
8 сар 31, 2022 12:10

...заваан золигнууд вэ

Харх
Харх
8 сар 31, 2022 12:36

ГОКиин мөнгөөр томчуудыг пологдотол нь угжиж дээ энэ зөнөг шар үнэг чинь

Холбоотой мэдээ

Back to top button