Сурвалжилга, Нийтлэл

Д.Сарангэрэлээс эхэлсэн ашиггүй жорлонгийн төсөл 14.9 тэрбумыг зарлагадлаа

Төрөөс иргэдэд хүчээр жорлон барьж өгөх нь хэр зөв шийдэл вэ.

Төсөвт мөнгөгүй, данс нь улайсан, эдийн засаг нь хүнд байгаа манай улсад улсын төсвөөр нүхэн жорлон барьж өгөх тендерүүд  тасралтгүй зарлагдсаар байна. Ашиггүй, үр дүнгээ өгөөгүй эко модон жорлон барих ажил 2020 онд БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэлээс эхлэлтэй. Түүнээс хойш Н.Уртнасан, Б.Бат-Эрдэнэ гээд гурван сайдын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийтдээ 14.9 тэрбум төгрөгөөр “гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх” төсөл хөтөлбөр нэртэйгээр салхинд хийссээр байна гэхэд хилсдэхээргүй.

Уг нь хүн амын эрүүл  мэнд, хөрсний бохирдол зэрэг асуудал нь чухал хэдий ч нүхэн жорлонгийн шинэчлэл нэрийн доор тендер “гулгуулах” сайхан арга гарч ирсэн хэмээн иргэд үзэж байна.

Үүнийг ч батлах мэт эхний ээлжид баригдсан эко модон жорлонгуудын цементэн цутгалт нь үйрч унан, орж биеэ засахааргүй ухсан нүх төдий л болсон гэдгийг бид “Өмнөх нь "хог" болсон ч төрөөс дахиад 4.5 тэрбумаар жорлон барьж эхэлжээ” гэх гарчиг бүхий сурвалжилгаараа хөндсөн болно.

ТЭГВЭЛ МОДОН ЖОРЛОН БАРИХ АСУУДАЛД БОАЖЯ-ААС ХЭДЭН УДАА, ХЭЗЭЭ, ХЭДЭН ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСНЫГ ХҮРГЭЕ

2020 ОН: ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23-НД 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСАН

Уг тендерээр гэр хорооллын аль, аль байршилд хэдэн жорлонг шинэчилсэн нь тодорхойгүй байгаа юм.

2021 ОН: ДОЛООДУГААР САРЫН 28-НД 7 ТЭРБУМ 560 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСАН

Уг санхүүжилтээр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн сонгогдсон байршилд 1050 ширхэг гэр хорооллын айлын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн.

ТООЦООЛОЛ: Хэрэвзээ энэхүү тендер биеллээ олсон гэж үзэх юм бол нийт 7 тэрбум 560 саяын төгрөгийн өртгөөр 1050 жорлонг барихдаа нэг бүрийг нь 7 сая 200 мянган төгрөгөөр босгосон болж таарах нь.

2022 ОН: ГУРАВДУГААР САРЫН 02-НД 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСАН

Уг санхүүжилтээр, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлон барьсан байна. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажил хийгдэж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянга орчим өрх амьдардаг. Тэгэхээр ойролцоогоор ийм хэмжээний нүхэн жорлон байх нь тодорхой. Байгаль орчны яамнаас гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлээд гурван жил өнгөрсөн ч тодорхой үр дүн харагдахгүй байна. Одоогоор яг хэдэн айлын нүхэн жорлонг шинэчилж ямар хэмжээний үр дүнд хүрсэн судалгаа мэдээлэл ч алга. Мөн айлын нүхэн жорлонг шинэчилснээрээ хөрсний бохирдол хэдэн хувь буурсан гэх судалгааг ч улсаас гаргаж чадсангүй.

Гэтэл ямар ч тооцоо судалгаагүйгээр жилийн жилд л эко модон жорлон барих нэрийдлээр тэрбум, тэрбумаар нь төсөвлөж буйд шүүмжлэлтэй хандууштай.

Эргэн сануулахад, төрөөс айл өрхүүдэд хүчэээр шахам барьж өгсөн жорлонгийн талаар ийн ярьж байсан юм. БЗД-ийн 20-р хорооны иргэн Ц.Болор-Эрдэнэ “Бид үнэгүй тавиулсан гэдэг утгаараа тордох гэж их л хичээж байна. Удахгүй нурах байх аа. Манай хүүхэд айгаад орж чаддаггүй юм. Жилийн дотор хоёр соруулах болох нь. Нэг соруулахад 150 мянган төгрөг гэж байсан. Хуучин жорлонгоо буулгачихмааргүй л байна” хэмээж байв.


ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

Сурвалжилга: Өмнөх нь "хог" болсон ч төрөөс дахиад 4.5 тэрбумаар жорлон барьж эхэлжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хийх ёстой. Хөрсний бохирдол аймшиг болсон шүү. Гэр хороолол гэдэгт хойд чиглэлийн бүх зуслангууд бас орно шүү. Учир нь биднийг жаахан байхад зуслан болгон хашаанаасаа гадна ОО болон хогын цэгтэй байсан, харин одоо бол байшин бүр нь хашаа тойруулж бие биенийхээ толгой дээр шахуу ОО барьсан байгаа.Тиймээс зуслан боловч мөн л гэр хороолол болсоон

Зочин
Зочин

Ийм новшнуудаар юу хийнэ вэ ямар ч мэдлэг боловсролгүй ийм амьтаныг дээш залаад яах гэсэн юм бол Оюунэрдэнэ чи харагдах хазах юмыг монголын ард түмэнд хийгээч залуу хүн байж хөгшин эмээ нарыш чи балбаад ч улам л өрөнд ороно шүү

Зочин
Зочин

Төсвийн мөнгө иднэ үү гэхээс хариуцаж авсан ажлаа чин сэтгэлээсээ чанартай хийнэ гэж ер байхгүй тэгээд ичих нүүргүй төрийн минь суудалд суусан шимэгчнүүдийг яах вэ

Зочин
Зочин

Гэр хорооллыг нэгэнт л багасгаж чадахгүйгээс хойш ийм зүйлийг дэмжээд өгвөл хот маань цэвэрхэн болох байхдаа

Зочин
Зочин

1.7сая төгрөгөөр Эрээний жорлонгоос ч дор юм хийж мөнгө угааж байгаа юм бишүү.????????????

Зочин
Зочин

Өөрсөнд нь өгч бариулаад эргэж хянаад явбал арай дээрдээ. Төсөв 1,7 сая гэдэг их мөнгө шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Иргэд өөрсдөө хийвэл бетонон хоолойны завсрыг сайн материалаар чигжих, нэвчилтгүй болтол тусгааарлаж чадахгүй. Хөрс рүүгээ шингэн нь гоожоод шингэдэг чанаргүй юм хийнэ л дээ. Хэдийгээр хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ч гэсэн хувь хүнд жорлонг нь улсаас мөнгө гаргаж барьж өгнө гэхээр утгагүй л юм даа. Ямар баян улс биш, бөөн өртэй улс байж

Зочин
Зочин

Энэ арай арай

Зочин
Зочин

Yostoi tom asuuudal

Умаахум
Умаахум

Тэнэгтэх юмаа

Zochin
Zochin

7say 200 miyangaar neg jorlon barisan gej bn

Зочин
Зочин

Зөвхөн энэ шуналтай авгай биш бүгд л хулгайлж бгаа шүү дээ. гарч бөөнөөрөө тэмцээд бүгдийг нь зайлуулж цоо шинэ шударга намгүй ард түмний ТӨР байгуулж үндсэн хуулиа салбар хуулиудаа өөрчилмөөр байна шдээ

Зочин
Зочин

Цадаагүй гөлөг чинь задарч үхээсэй

Зочин
Зочин

Америк ардчилал гэх улс төрийн бохир тогтолцооноос САЛААГҮЙ цагт энэ байдал засрахгүй. Давтагдсаар л байна.

Зочинзочин
Зочинзочин

Зүгээр мөнгө идэх арга.Бохирыг нь гудамж гудамжаар нь холбох шугам ядаж тавиад байвал айлууд нь холбогдоод бага багаар ч модон жорлог багасна.Яг үнэндээ хүнд нас Гэж байдаг .Амьдралын туршлагаа зөвлөхөд ашиглаад залуу хүмүүсд зайгаа тавьж өгөөсөэй

Зочин
Зочин

Gishgesen morooo ergej haraa ch Sarangerel gishuuneeee ta yu hiiij buteeesen ym be taniii hariutsaj hiij bui ajil ymar sahatn deeree her chanariin tuvshind ywj bgag ydahnaa ta oooroo haraa ch

Зочин
Зочин

SARANGERELD ICHIH NUUUR GEJ BNUUUUU

ҮНЭН
ҮНЭН

УЛС БИШ ӨӨРСДӨӨ Л АЯТАЙХАН ЖОРЛОНТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ ДААНЧ АРД ТҮМЭН ЯДУУ БАЙХ ЮМ ДАА

ҮНЭН
ҮНЭН

ГЭР ХОРООЛОЛ УГААСАА ХҮН АМЬДРАХ ГАЗАР БИШ

ҮНЭН
ҮНЭН

БОГД УУЛРУУ ГАЗАР ӨГСӨН УЛСУУД БОЛ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД, УРАГШАА БАРЬСАН ТЭР ОЛОН БАЙШИНГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ХОЙШ НЬ БАРЬСАН БОЛ ХИЧНЭЭН ХҮН ГАЗРАА ЗАРААД БАЙРТАЙ БОЛСОН БАЙХ БИЛЭЭДЭЭ

Зочин
Зочин

Мөнгө хусдаг аргуудынх нэг ингэх гэж дарга болох гэж зүтгэдэг хүмүүс

Зочин
Зочин

нухэн жорлонгийн оронд энэ их монгоор. зугээр л дулаалагатай хоолой явуулаад огооч. бусад холболт ; дулаалга оорсдоо хийе

Зочин
Зочин

Үүнийг больчих чавганц нараа!!! Тэр мөнгөөрөө амь тариа хийхээ бод!!! Зун цагт жорлон мод гэж мөнгийг үнэндээ л идэх юмаа!!! Мөдхөн агаарын бохирдолт сайжруулсан түлш гэж мөнгө иддэг ажил эхлэнэ дээ!!!

Зочин
Зочин

Энэ монголчууд өөрсдөө жорлонгооч ухаж хийж чадахгүй болчихжээ эсвэлэнэ төсөл тэр жорлон яриад байгаа нөхөдүүдэд ашигтай болоод л улайрч байгаа юм болуу

Зочин
Зочин

Гачууртат баахан жорлон хийж мөнгө үрсэн.3.4 хороолол хойгуур бас бетон хашаа төмөр хаалгаар солиж өгсөн бна лээ.Ичихгүй юмаа

Зочин
Зочин

Яагаад өөрсдөө жорлонгоо хийж болохгүй гэж. Арай л бна даа.

Зочин
Зочин

гэр хороололд 200 мянган жорлон барилаа гэхэд дараа нь барилгуужуулахад тэр 200 мянган баастай цементүүдээ яаж ухаж авч ачиж, хаана хаях вэ, татвар төлөгчийн мөнгөөр туйлагчид аа.

Зочин
Зочин

Байгаль орчины яам аймгийн зуухнуудад уутат шүүлтүүр суурилуулах ажлаа зогсоогоочээ, ямар ч судалгаа тооцоогүй ажилдаггүй ажлын садаа байна. хайран мөнгө Ховд, Хөвсгөл ийн ДС-д төвьсан шүүлтүүрүүд ажиллахгүй бна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэдэг л болж байна.

zochin
zochin

haaguur hiigdeed bgaa ajil ve

Зочин
Зочин

Сарангэрэл ямар гээчийн бузар шингэсэн хүн бэ

Умаахум
Умаахум

Динэг

Зочин
Зочин

ОРЧИН ЦАГИЙН АУГАА ИХ МАНДУХАЙ АРДЫН БААТАР ЖАННА Д АРКИЙГ САНАГДУУЛАМ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ МАШ УХААЛАГ СҮҮЛИЙН 100 ЖИЛД МОНГОЛД ЗАЯАГААГҮЙ ИЙМ НЭГЭН УЛС ТӨРЧ ЭМЭГТЭЙГ МОНГОЛЧУУД САРАН ЭЭЖ МОННО ЛИЗА АУГАА ЖЕНИФРТЭЙ ЗҮЙРЛЭХ НЬ ЗҮЙД НИЙЦЭХ БУС УУ? ХҮССЭНЭЭ ӨӨРТӨӨ ТАТАЖ ХОНЬ МЭТ БОЛГОДОГ АУГАА ИХ НУУЦЛАГ АВЬЯАСТАН ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИН БАЙЛДАГЧ ЭНЭ ЭМГЭН 2024 ОНД НӨГӨӨ Л ЭРЧҮҮДИЙГ СОРОНЗОДДОГ НҮДЭЭ ЖААТАЙЛГАН МЭЭМЭЭ ТҮХИЙЛГЭН НЭХМЭЛИЙН ШАРЫХААН МИНИЙ БУЯНААР ТА НАР ЯАЛАА ГЭЭД ЗОГСОЖ БАЙХЫГ ХЭН ҮГҮЙСГЭХ ЮМ. БИ ЭНЭ САРАН ЭЭЖ ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР АЛХСАН ГАЗРААС НЬ САРНАЙ ДЭЛГЭРДЭГ АЖАА МАМАГИЙН ХОРМОЙ ДООГУУР НЬ ШУРГАН ГАРЧ АДИС АВАХЫГ ХҮСНЭМ

Зочин
Зочин

ажлыг чин сэтгэлээсээ хийдэг хүн дарга нарт үнэндээ алгааа.Бат-Эрдэнэий %-д өмнөхсайд нарын уршгаар нэр холбогдсон байх.МАН-д Сарангэрэл,Оюунхорол гэж ёстой нэг тэнэг 2 чуганц байх юмд.Ард түмэнд мөнч их гай учруулж б.на ш.

Зочин
Зочин

Наад балай эмгэнээ тэтгэвэрт нь гаргаачээ

Зочин
Зочин

Сүүлийн үеийн бацаануудаараа ажил хийлгэмээр байнаа

Зочин
Зочин

та бүгдийн л сонгож гаргаж ирсэн улс төрийн хүчин шүү дээ, одоо яалтай билээ ... би хувьдаа нэг ч удаа МАН болон МАХН-ын төлөө санал өгч байгаагүй

Зочин
Зочин

Ийм өлөн новшнууддөө хариуцлага тооцохгүй юмуу. Эсвэл хэн сайн хулгай луйвар хийдэг нь

Иргэн
Иргэн

Монгол улс удахгүй өрөндөө газраа өгөх нь ээ. Ам бардам, гуя шалдан монголчууд нь орос ба хятадаас хараат юм.

Зочин
Зочин

Мөнгө угаах гэж сайд болсон нь мэдээж

Холбоотой мэдээ

Back to top button