Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Өмнөх нь "хог" болсон ч төрөөс дахиад 4.5 тэрбумаар жорлон барьж эхэлжээ

Улаанбаатар хотын гэр хороолол 200,000 гаруй айл өрхтэйн сацуу хашаандаа нэг, нэг жорлонтой. Мөн дүүрч, булахад хүрсэн 3-5 нүх нэг айлын хашаанд бий гэхэд хилсдэхүй. Тэгвэл энэ асуудлыг цэгцэлж хөрсний бохирдлыг бууруулахаар улсаас зарим дүүрэг, хороодод эко нүхэн жорлон барьж байв.

Гэтэл тус жорлонгууд үр дүнгээ өгч амжилгүй хөрсний усаар дүүрч, цутгасан цемент нь үйрч унан иргэдэд хүндрэл учруулах болжээ. Эдгээр жорлонгуудыг иргэд арчилж тордох нь бүү хэл хашаандаа байгаа хоёр жорлонг хараад “Улсын жорлонд уу, ухсан жорлонд уу. Мэдээж улсынх тухгүй, дороо дүүрдэг учраас ухсан жорлондоо...” хэмээн ярилцаж байна.

4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ НҮХЭН ЖОРЛОН БАРИХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Эхний барьсан жорлонгууд үр дүнгээ өгөөгүй байхад БОАЖЯ-аас 4.5 тэрбумын өртөг бүхий эко нүхэн жорлон бариулахаар тендер зарлан ажлаа эхлүүлжээ. Тендерийг энэ оны дөрөвдүгээр сард зарласан байна.

Уг тендерийг

  • Улаанбаатар хотын БЗД, ЧД, СБД-ийн сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх хэмээн хоёр хуваасан байна.   

Ингээд бид тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн гэр хороолол дахь айл өрхүүдээр орж шинээр баригдаж буй жорлонгийн ажлыг сурвалжиллаа. Тус хороонд 1000 жорлонгийн 200 нь баригдахаар төлөвлөгдсөн байгаа юм. Ингэхдээ эхний ээлжид 200 айлын нүхийг нэг метр, 60 см орчим гүнтэй ухаж үлдээсэн байв.

Үүнээс гадна тус жорлонгийн кольцог суулгаагүй, бүхээгийн бараа материал нь хил дээр буусан ч хараахан ирээгүй байгаа учраас барьж амжаагүй гэсэн тайлбарыг тус хорооны засаг дарга Н.Эрдэнэзаяа өгсөн юм.

Тус эко жорлонтой холбоотой зарим мэдээллүүдийг түүнээс тодруулахад “Хороонд баригдаж байгаа эко жорлонгийн зорилго нь хөрсний бохирдлыг бууруулах. Давуу тал нь хөрсөндөө бохирдол үлдээхгүй, соруулдгаараа онцлог. Нэг барьчихсан байхад хөдөлгөхгүй.

Улсаас үнэ төлбөргүй барьж өгсөн жорлонг иргэд өөрсдөө соруулна. Дөрвөн ам бүлтэй айл жилд нэг юм уу хоёр удаа соруулна. Нэг жорлон 1.7-1.8 сая төгрөгийн төсвөөр босно. Хил дээр бүхээг нь ирчихсэн байгаа. Хуучин жорлонг булахаас өөр аргагүй. Иргэд хуучин жорлонгоо өөрсдөө булж шинэ жорлонгоо ашигла гэж байгаа” гэв.

Улсын төсвөөс эко жорлон барихаар төсөвлөсөн мөнгө болоод хороон даргын хэлж буй мөнгөн дүн зөрүүтэй. Тодруулбал, тендерийн нийт төсөв болох 4.5 тэрбум төгрөгийг 2000 жорлонд хуваавал нэг жорлон 2,250,000 мянган төгрөгөөр босно гэсэн үг.

Харин эко модон жорлонгийн зах зээлийн ханш ямар байгаа талаар Unegui.mn сайтад байрлуулсан зарын дагуу хувь хүмүүстэй холбогдоход 1.7 сая төгрөгөөс эхэлж байна. Мөн хувь хүмүүсийн хийж буй уг жорлон суултууртай, модон өнгөлгөөтэй бөгөөд адилхан соруулах боломжтой юм байна.


ИРГЭД 2021 ОНД БАРЬЖ ӨГСӨН ЭКО ЖОРЛОНГ БУС МОДОН ЖОРЛОНГОО ХЭРЭГЛЭСЭЭР БАЙНА

Дараагийн ээлжид бид яг энэ төрлийн, нэгэнтээ баригдчихсан эко модон жорлонгийн чанарын асуудлыг сурвалжиллаа. Ноднин жил мөн л Баянзүрх дүүрэг "НЕКСТ СТАНДАРТ" ХХК-тай хамтран гэр хорооллын айлуудыг хуучны бохирдол ихтэй нүхэн жорлонгоос салгахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд  20-р хороо буюу Гачууртын 1050 өрхөд энэ төрлийн жорлонг барьж өгчээ. Төсөвт өртгийн хувьд нэг нь хоёр сая орчим төгрөгөөр боссон гэдгийг тус хорооны дарга Ц.Гомбосүрэн хэлэв.

Гэтэл улсаас хоёр сая орчим төгрөгөөр босгож өгсөн эко жорлонг ашигладаг айл тун ховор байгаа юм. Бид тус дүүргийн эко модон жорлонтой айлуудаар ороход бүгд хос жорлонтой байсан бөгөөд биеэ засахын тулд хуучин жорлон болон, улсаас өгсөн жорлонгийнхоо алинд орох талаараа сонголт хийх болдог гэнэ.

Учир нь “Улсаас барьж өгсөн эко жорлон хөрсний усаар маш хурдан дүүрчихдэг. Тийм учраас хуучин модон жорлон нь дээр байдаг. Мөн ороод суухад зай талбай багатай, арай чүү багтдаг учраас төдийлөн ашиглаад байдаггүй” хэмээн ярьсан юм.

2021 онд улсаас шинээр барьж өгсөн 1050 эко модон жорлонгийн хувьд хоёр кольцотой, ар хэсгээсээ соруулж авдгаараа энэ удаад хийгдэх 2000 жорлонгуудаас ялгарах юмгүй аж. Мөн суултуургүй, бүхээгийн хэсгийг байшингийн дээвэр хийдэг төмрөөр гадарласан байв. Одоо байгаа нөхцөл байдлын хувьд тухайн их биеийн төмрүүд нь салсан, шал болгон цутгасан цемент нь үйрээд унасан нөхцөл байдалтай байв.

Бид тус жорлонг хашаандаа бариулсан БЗД-ийн 20-р хорооны иргэн Н.Болдтой уулзаж ярилцахад “Бүтэн жилийн хугацаанд жаахан угаадас л хийсэн байх. Өмхий самхай ханхалсан юм байж л байгаа. Хуучин жорлонгоо ашиглаж байгаа.

Хуучныгаа дар, устга гэсэн шаардлагыг тавьсан. Гэхдээ өөрсдийнх нь барьж өгсөн юм ямар олигтой биш. Наанадаж л ороод суух зай алга. Өчнөөн хөрөнгөөр ийм юм барьж өгдөг нь онцгүй байна. Хийвэл олигтой юм хийхгүй” гэв.

Харин иргэн Ц.Болор-Эрдэнийн хувьд “Бид үнэгүй тавиулсан гэдэг утгаараа тордох гэж их л хичээж байна. Удахгүй нурах байх аа. Манай хүүхэд айгаад орж чаддаггүй юм. Манайх гурван ам бүлтэй. Жилийн дотор хоёр соруулах болох нь. Нэг соруулахад 150 мянган төгрөг гэж байсан. Хуучин жорлонгоо буулгачихмааргүй л байна” хэмээн бидэнд ярьсан юм.

Уг нь улсын төсвөөр барьж өгч байгаа зүйл иргэдэд итгэл төрүүлэхүйц чанартай байх нь зүй. Гэтэл хашаандаа бариулсан иргэд нь ийм байр суурьтай байхад ахиад нэмж 2000 мянгыг барих гэж байгааг сонсоод тэд гайхаж байна.

Харин БЗД-ийн 20-р хорооны засаг дарга Ц.Гомбосүрэн энэ талаар ярихдаа БОАЖЯ-аас ноднин, аравдугаар сард манай хороонд 1050 жорлон барьсан. Гачуурт маш хөгшин хороолол. Тиймээс энэ ажлыг би нүдээ олсон ажил гэж бодож байна.

Сордог, агааржуулалттай, нарны гэрэлтүүлэгтэй төмөр жорлон. Мөн хийсэн компанийг нь нийгмийн хариуцлагын хүрээнд 10 жорлон нэмж барьж өг гэдэг албан бичиг явуулж голын эрэг дээр нэг, автобусны буудлууд дээр жорлон тавихаар ажиллаад явж байна. Цааш цаашдаа арай шинэлэг, багтаамж томтой хийж өгмөөр юм билээ. Улсаас хувь айлд үнэгүй нойл тавьж өгч байгаа учраас иргэд сайшаалтай хүлээж авч байгаахэмээсэн юм.


Ц.ОЮУНГЭРЭЛ: ТӨР ЯМАР Ч СУДАЛГАА ХИЙЛГҮЙГЭЭР ЖОРЛОНД МӨНГӨ ЦАЦАЖ БАЙНА

Үр ашиг нь төдийлөн гарч чадаагүй, чанарын асуудалтай, нүхэн жорлонг хийсэн нь эхнээсээ цемент нь бутарч, хөрсний усаар амархан дүүрчээ. Гэтэл ахиад олон тоогоор нэмж барихаар болсон тул үүнээс өөр гарц шийдэл байж болох эсэх талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Төрийн хийсэн эхний нүхэн жорлон асуудал дагуулж дуусаагүй байхад дараагийнхаа хийгээд эхэлжээ. Төр иргэдэд нүхэн жорлон хийж өгч буй нь хэр оновчтой шийдэл вэ?

-Улсаас хийж өгсөн гэх 1050 эко нүхэн жорлонд орж үзсэн. 2018 он хүртэл янз бүрийн нүхэн жорлонг бид хийж туршиж үзсэн. Нийтдээ 100-гаад нүхэн жорлон дээр туршилт хийж үзээд больсон. Найман жилийн дараа манай төслийн баг гэр дотор оруулж тавьдаг суултууран жорлон зүгээр гэж ойлгосон. Гэтэл төр ямар нэгэн судалгаа хийхгүйгээр бидний 10-аад жилийн өмнө хийж байсан алдааг давтаж эхлэх юм. Манайх энэ төрлийн жорлонгийн зөвхөн нэг загварыг л гэхэд 10 янзаар хийж үзсэн, туршсан.

Харин төр ямар ч судалгаагүйгээр нэг загварыг хэдэн мянгаар нь хийлгэх ажилд мөнгөө цацаж байна. Дотроо кольцотой доод талдаа цементэн тавцантай яг л үүн шиг жорлонгууд хийсэн. Төрийн алдаа нүдэн дээр шууд харагдаж байна лээ. Тухайн жорлонгууд цементэн тавцантай. Дотроо төмөр бетонгүй гэсэн үг. Нороод дэвтээд ирэхээрээ цөмөрч унах эрсдэлтэй. Жил ч болоогүй жорлонгууд тийм байна гэхээр л.

-10 жилийн өмнө та бүхэн эко нүхэн жорлонг хийж туршиж үзэхэд болохгүй байсан зүйл нь юу бэ?

-Хамгийн эхний болдоггүй юм нь хөрсний ус. Яаж ч цементэлж, кольцо хийсэн хөрсний усаар дүүрчихдэг. Тэр тусмаа Гачуурт, Дарь-Эх, зуслангийн газруудад тийм асуудал их учирдаг. Биднийг жорлонгоо дүүргэхээс өмнө нэг өдөр бороо ороход л хөрсний усаар дүүрдэг. Соруулах зардал 10 тонн нь 150 мянга гэдэг. Тиймээс бороо орох тоолонд жорлонгоо 150 мянгаар соруулдаг айл байхгүй учраас хүмүүс хүүхэд уначих гээд байдаг гүнзгий жорлонгоо сонгоод байна шүү дээ. Манай улсын хувьд хөрсний асуудал ихтэй учраас хөрс рүү жорлонг ердөөсөө хийж болохгүй.

-Төсөв өртгийн үед тухайн үедээ хэдэн төгрөгөөр босож байсан бэ?

-2018 онд өнөөдрийн төрийн хийж байгаа эко нүхэн жорлонгоос хамаагүй тохитой, суултууртай, илүү том тавцантай, үерээс  хамгаалсан өндөрлөгтэй модон ханатай жорлонг хийхэд 1.2 сая төгрөгөөр босгож байсан.

-Цаашдаа төр юун дээр анхаарвал зүгээр вэ?

-Хамгийн гол зүйл нь иргэндээ л эрхийг нь өгөх. Жорлонгоо иргэн өөрөө сонгож, арчилж байх ёстой. Төр цэвэрлэх, арчлах хүнээс нь асуулгүйгээр ийм жорлон барь гэж тулгаж болохгүй. Жорлонг хүмүүс муухай, зардалгүй зүйл гэж боддог. Гэтэл маш их зардалтай зүйл. Хамгийн гол нь эрүүл мэндийн зардал төлөх ч болдог.

Тиймээс иргэдэд жорлон авах зээлийн асуудлыг нь шийдэх. Иргэдийн шийдвэр гаргах эрхэнд л хэзээ ч халдаж болохгүй. Хүн өөрөө мөнгө гаргаагүй, хөрөнгө оруулаагүй зүйлээ арчилж авч явдаггүй. Эцсийн эцэст хүнд үнэгүй жорлон барьж өгөх нь байгаль орчинд төдий чинээ хортой гэдэг дүгнэлтийг сүүлийн 10 жилд хийсэн.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хөрсний бохирдол, модон жорлонгийн асуудлаас манай улс салах цаг нь ирсэн. Гэхдээ ямар нэг тодорхой оновчтой шийдэл гаргаж чадахгүй төсвийн мөнгөө тарамдуулж байгаа нь харагдаж байгаа юм. Ингэхдээ эхний хийсэн жорлон нь чанарын шаардлага хангахгүй байхад ахин төсвийн мөнгөөр 2000 жорлон барих нь хэр нийцтэй вэ гэдэг л анхаарал татаж буй өнцөг болж таарах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-07 08:50

Гэр хорооллыг нэгэнт л багасгаж чадахгүйгээс хойш ийм зүйлийг дэмжээд өгвөл хот маань цэвэрхэн болох байхдаа

Зочин
Зочин
2022-09-07 08:52

үнэтэй юмаа 2 сая төгрөгөөр жорлон бариулж байсанд орвол өөрөө цэвэрхэн юм хийгээд суучихсан нь дээр

Зочин
Зочин
2022-09-07 08:53

barag materal n say garan boloh bh tegeel ajilii hols geel nuh uhah ch bas hetsuushdee er n bol gazar shoroo barilgiin ajil chine ursgal zardal ihteildee ooroo har ajild sain bol hiicheh l bh muu bol barag hiilegchuul dundee dun

Зочин
Зочин
2022-09-07 09:01

Za ene bol zugeer kabiniin hiih hols yum bn gej oilogloo yag buh yumiin hiivel ajiliin hols n hed boloh ve ooroo materalaa gargaad esguu bol buh yum n ortson yumuu gazar shoroo geel shalnii pitoniin tsutgasan yum shig bn haanaas n soruulhiin yag todorhoi une holsoo bichuul hiilgeh hun ih bgaa bh kolitsoog bol haanaas bol haanaas avchiraad suulgachina hiideg gazar n krantai mashinuud baidagiin

Зочин
Зочин
2022-09-07 09:01

3 кольцо чинь дангаараа 450,000 болно. Нүхээ ухах, дээд хэсэг хийх нийлвэл сая гараад явчихнаа

Зочин
Зочин
2022-09-07 09:02

Ёстой мундаг. Манайхан нэг зүйлийг хэлэх гэсэн юмаа. Тэр ха�##�ганы дээр ялаа, орох гарах боломжгүй тор байх хэрэгтэй. Агаарын урсг�##� явагдаж дотроо үнэргүй болно. Энэ их чух�##� юм билээ шүү.. багахан туршлагаас...

Зочин
Зочин
2022-09-07 09:08

дүүрэг, сум, хороодын иргэдийн төлөөлөгчдийн хур�##�д сан�##� оруулж гэр хороолол, зуслангийн айлуудын 00 иийм болгох т�##� дээр ажиллаарай

Зочин
Зочин
2022-09-07 09:21

huwidaaa bol uneheeeer demjij bgaaa

Зочин
Зочин
2022-09-07 09:23

Ooorsdoooo hiiiwel barag eneneees baitugai zardal garch medeh l ym oorsdiinhooo eruuul mendiiig bodson ch ter iiim hemjeeenii zardlaaar jorlongooo bariulsan deer gej bodoj bna

Зочин
Зочин
2022-09-07 09:36

ajliin huls eder orood hed boloh we ene nuh edree uursduu uhaad
iim bolson hansh u todorhoi medeelel awmaar bn

Зочин
Зочин
2022-09-07 09:37

Ядаж хөрсний бохирдолгүй болвол аштай юу? Хөрс хөрс…тэгээд ус, цаашид амьдрахад улам хүнд болно. Хотоо нүүлгэх үү? Амьдр�##�аас тасарцан тансаг байранд амвдардаг гишүүд ойлгохгүй л дээ! Хотынхоо эргэн тойрноор яваад үзээч!

Зочин
Зочин
2022-09-07 09:37

Жорлон хэрэгтэи юу Цэцэрлэг сургууль хэрэгтэи юу Хүнээ хөгжүүлэх хүүхдиин эрх ашгииг тэргүүнд үзэх нь зөв биш үү

Зочин
Зочин
2022-09-07 09:56

Угнь ийм шийдэл гаргасан нь маш зөв даанч яг ажил болгохгүй ингээд зогсонг байд�##�тай байхаар чинь урагшилсан зүйлгүй байна шүү дээ

Зочин
Зочин
2022-09-07 09:56

AJIL BOLGOOOD YWAAA DEMJIJ BAIGAAAA

Зочин
Зочин
2022-09-07 10:24

Санаа нь бол зөв. Гэхдэээ эхний хийсэн жорлонгоосоо л чанар нь танигдаад ирэхээр чинь яах юм бэ цаашид чанартааа анхаараад явб�##� болж л байна

Зочин
Зочин
2022-09-07 10:25

Хамгийн гол нь чанар шүү дээ улсуудаааа тэрнээс санаа чинь бол зөв

Зочин
Зочин
2022-09-11 09:57

Татвар төлөгчдийн төлсөн татвар иймэрхүү ш�##� хэрэггүй зүйлд зарцуулагдаж байна шүү Амарбаясг�##�ан сайдаа та үүнийг мэдэж байгаа юу. Айлын жорлонд мөнгө зарахын оронд сургууль цэцэрлэг бариач. Хүүхдүүд ангидаа 50-60 уулаа чихэлдэж багтахгүй нэг ширээнд 3-уулаа сууж байгааг мэдэх үү. Жорлонгийн ард асар том мөнгө уга�##�т байгаа юм бишүү. Ийм юи хийх компагийг хэн шаргаруулсан байна гэдгийг олж тогтоо. Төр нэг иймэрхүү байдлаар ажлаа хийхээр энэ улс орон хөгжихгүй байгаа нь аргагүй юмаа. Игзаар хөдөлж байна шүү.

Zochin
Zochin
2022-09-11 13:34

Шинэ жорлон барьсан юм бол хуучин жорлонг төрөөс бас булж устгах хэрэгтэй.Нэг айлд 1 жорлон байсан 2 жорлонтой болчихлоо.Олон жорлонгийн нүх чинь хөрс бохирдуулж баына.Хуучин жорлонг соруулаад булаад явв�##� хөрс эрүүлжинэ.Соруулсан бохироо цэвэрлэх байгууламжинд оруулж цэвэрлэх хэрэгтэй.Ажил хийвэл гүйцэд хиий.Төсвийн мөнгө битгий угаагаад бай

Иргэн
Иргэн
2022-09-11 21:29

Жорлон барих уу ногоон байгууламж барих уу. Тэрбумаас дээш хөрөнгө оруул�##�тыг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байж шийдмээр юм.

Zocnin
Zocnin
2022-09-11 22:51

Zamiin daguu niitiin buh jorlong ustgaj soyoltoi orcnin ueiin noil usand oroh gazar bolgood tolboriig automat unshuulagcnaar hiideg hajuudaa tsainii gazattai soyoltoi yilcnilgeeg newtruulmeer bna. Tuuncnlen oron nutag buh jorlongoo gercnilgeejuulj shaardlaga hangahgui jorlong ustgaj gercnilgeetei bolgomoor bna

Энхзаяа
Энхзаяа
2022-09-13 22:39

Иргэн өөрийн хөрөнгөөр соруулдаг эко 00 хийвэл төрөөс дэмжлэг байдаг уу бас нилээн зард�##� гардаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button