БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.
Харвардын их сургуулийн судлаач Н.Эрхэмбаяр: Өндөрт дүүлсэн шувуу илүү ихийг хардаг

Дэлхийд цуутай АНУ-ын Харвардын их сургуульд нэг жилийн хугацаанд судалгааны ажил хийхээр очоод байгаа, оюунлаг залуу үеийн төлөөлөл, хүний их эмч Н.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Өөрийн тань Харвардын их сургуульд судлаачаар ажиллаж байгаа тухай мэдээ цахим орчинд бахархал дагуулан түглээ. Харвардад урилгаар очив уу, ямар салбарт нь ажиллаж байгаа вэ? Эндээс яриагаа эхэлье.
-Харвардын их сургуулийн Анагаахын сургуульд судлаачаар ирж ажиллаад ойролцоогоор нэг сар орчим болох гэж байна. Харин судалгааны ажил хийж буй лаборатор маань Массачусетсийн нэгдсэн эмнэлэгт байрладаг.
-Өнгөрсөн арван нэгдүгээр сард SFN буюу Америкийн тархи судлалын нийгэмлэгээс зохион байгуулдаг Тархи судлалын конгресс болсон. Дэлхийн тэргүүлэх 35 мянган эрдэмтэн оролцдог, салбартаа томд тооцогддог хурал гэж болно. Үүнд миний судалгааны ажил сонгогдож, Poster-Presentation тавих боломж тохиосон юм. Энэ үеэр Харвардын их сургуулийн эрдэмтдийн зүгээс судалгааны чиглэл бүхий материал, CV-ээ явуулах хүсэлт тавьсан. Ингээд миний явуулсан материалыг хүлээж авсны үндсэн дээр Харвардын их сургуульд ажиллах боломж олдсон. Урилгаар бол ирээгүй, энэхүү ажиллаж буй лабораторийн профессор зөвшөөрсний үндсэн дээр түүний удирдлага дор судалгааны ажил хийхээр ирээд буй гэсэн үг.
-Хэдий хэр хугацаанд ажиллах вэ? Нууц биш бол ямар судалгааны чиглэл дээр ажиллах юм бол?
-Нэг жилийн хугацаанд ажиллана. “Тархины хавдрын генийн эмчилгээ” гэсэн чиглэлээр судалгааны ажил хийж байна. Амьтан дээр туршилт хийж, тухайн тархины хавдрыг ген технологийн аргаар эмчилж, үр дүнг нь үзэх зорилготой гэж тайлбарлаж болно.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СУРВАЛЖИЛГА: Сайжруулсан түлш хэрэглээд өвлийг өнтэй давж чадах уу

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсаар. Шулуухан хэлэхэд хүйтний гэхээсээ илүү утааны улирал хаалга тогшиж байна. Улаанбаатарчуудын хамгийн том “дайсан”, үе үеийн удирдлагуудын “шүдний өвчин” нь утаа байсаар өдий хүрсэн. Жилийн жилд утааны асуудал нийслэлчүүдийг бухимдуулж, агаарын бохирдлын улмаас эндсэн нярай, амьсгалын замын хүнд өвчин туссан иргэдийн судалгааг гаргавал нэлээд олон оронтой тоо гарах нь тодорхой. Гэсэн ч өнөө хүртэл утааг хэрхэн бууруулах шийдлийг бүрэн олохгүй мунгинасаар, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор. За, нэг юм хийлээ гэхэд өнөөх нь хэн нэгэн сайдын, төрийн томоохон албан тушаалтны бизнес, шахаа байдаг нь хачирхалтай. Сүүлдээ ч иргэд дөжирч, төрөөс дөмөгхөн шийдэл хүлээхээ ч больж.
Засгийн газраас гаргасан Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг энэ оны тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэн, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, сайжруулсан түлшээр иргэдийг хангаж байгаа. MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан тус түлшийг нийслэлчүүдэд хэрэглүүлснээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзсэн. Энэ үнэн эсэх, үнэхээр тэгэх боломжтойг дүгнэх, дүн тавих хараахан болоогүй байна. Хаа ч байсан юм бэ, эртэднэ. Хөхөө өвлийн хүйтнээр л сайжруулсан түлшийн ид шидийг нь мэдэрнэ. Тэр үед л хэн нэгний бизнес үү эсвэл үнэхээр агаарын бохирдлын эсрэг оновчтой шийдэл үү гэдэг нь мэдэгдэнэ.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
П.Очирбатын хүргэн, Б.Хурцын эгч багтсан дипломатчдын жагсаалтыг яагаад ил гаргав

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл хийж, улмаар нэрсийг нь ил зарлав.
Тэдгээр дотор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын төрсөн эгч Б.Болормаа, түүний нөхөр Х.Даваадорж нар багтав. Мөн Хөх хотод консулаар ажиллаж байгаад хууль бус наймааны хэрэгт орооцолдсон гэх Д.Мөнх-Эрдэнийн нэр оров.
Улс төрийн талаасаа 69 иргэний нэрийг ил гаргах болсон гол шалтгаан нь эдгээр хүмүүсийг нийтэд илчлэх, үзэн ядуулах, жигшүүлэх, уг сэдвээр массын дэмжлэг авах зорилготой гэж харж болохоор. Учир нь, Б.Хурцын талынхантай МАН-ын шинэчлэлийн хүрээнийхэн “МАНАН бүлэглэл” гээчийн эсрэг дайныг үүсгэсэн. Улмаар саяхан дүрэмгүй, ил тоглогч болох консул асан Д.Мөнх-Эрдэнээр Ц.Нямдоржийг “намнуулсан” гэгдэж буй.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ч.Шархүүхэн: Эмэгтэй дуучдаас анх “Эртний сайхан”-г төрийн хүндэтгэлийн тоглолт дээр дуулж байлаа

Өнгөрсөн зууны 60, 70, 80-аад онд уртын дуу гэхээр л Шархүүхэн, Норовбанзад гэх хоёр нэр ихэр юм шиг хэрэглэгддэг байсан гэдэг. Аль аль нь дэлхийн залуучууд оюутны болон ардын урлагийн их наадмаас уртын дууны гайхамшгаараа алтан медаль хүртэн дэлхийн сонорт эх орныхоо нэрийг дуурьсгаж явсан дуучид.
Өдгөө цагийн амьд түүх, уртын дуундаа домог болон үлдэж буй Шархүүхэн гуайтай учран золгож, үгийг нь сонсох завшаан тохиолдсоных та бүхэндээ энэхүү бичил ярилцлагыг хүргэж байна.
-Уртын дуучин болсон замналаа одоо эргэн дурсвал?
-Найрын гэрийн гаднаас дуу их чагнадаг хүүхэд байлаа. Тэгээд 18-тайдаа Дорнодын театрт очиж шалгуулсан. Гурван шарга мориор л ороод явчихсан хүн дээ. “Жаахан шарга”, “Нарийн шарга”, “Янзаган зоотой шарга” тэгэхэд дуулдаг дуунууд минь байсан. Алдарт дуучин Дорждагва гуай ирж биднийг шалгаж авдаг юм. Болоогүй ээ, театрт дөнгөж тэнцмэгц ОХУ-ын Буриадад тоглолтоор явсан. Хамгийн анхны тайз маань наддаа л гадаадынх байлаа.
-Таны багш гэж ямар хүн байв? Дуучны замналд багшийн нөлөө гарцаагүй зүйлийн нэг биз?
-Миний багш алдарт дуучин Дамчаа гэж байсан. Багш маань алдарт дуучин Магсар хурцын Дугаржав, Лувсангомпил, Мөрринчен, Самын Гомбо зэрэг нэртэй дуучдаар дуу заалгаж явсан нэгэн. Их Лувсанбалдан гэж айлын найран дээр дуулж байхад нь хоёр хүний яриа хоорондоо сонсогддоггүй тийм хүчирхэг хоолойтой хүн байсан гэдэг. Тэр эрхэм дуучдаас ноёны хатан явсан гэгдэх Лувсангомпил гуайтай уулзвал уулзах боломж надад байсан. Даанч миний жолоо богино байж тийм завшааныг өөртөө олж авсангүй. Харин Лувсангомпил гуай миний дуулахыг сонссон байдаг. Тэр үед чинь урлагийн тоглолтоор их явдаг байлаа. Сум баг бүрд очиж тоглоно. Тийм тоглолтын нэгэн дээр намайг сонсоод багшид маань “Хүрэл тогоотой л хүүхэд юм даа. Юманд хүрч мэднэ. Сайн анхаар” гэж хэлсэн гэнэ лээ.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СЭДЭВ: Хогоо ангилан хаяж сурдаггүй “эх орончид”

Улаанбаатар хотын захирагчийн албанаас санаачилсан “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” хөдөлгөөн өрнөж, Улаанбаатар хотын нэжгээд газарт ангилал тасалгаа бүхий хогийн савууд байршаад багагүй хугацаа өнгөрлөө. Улсын их баяр наадмын үеэр л гэхэд цэнгэлдэх тойрсон сайн дурын залуус наадамчдыг хогоо ангилан хаяж сурахад уриалж зогсоход нь тэдний асраар зочилж, сурвалжилга бэлтгэж байв. Ер дээрх санаачилга, залуусын уриалга гэлтгүй аливаа хог хаягдлыг “дахивар” ба “энгийн” гэсэн хоёр хэсэгт ангилан хаях тасалгаа бүхий хогийн савууд хотын гудамж бүрт байршаад даруй арван жил болох гэж буй билээ. Харин иргэдийн хог ангилагдаж өгдөггүй, хогийн савны тасалгаа өөр хоорондоо холилддог байдал үргэлжилсээр.
Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Улаанбаатарчуудын хаяж байгаа хогийн 80 хувь нь ангилагдахгүй ирж байна гэдэг судалгааг танилцуулсан. Уг нь ундааны сав, шил, цаас зэргийг “дахивар” шошготой тасалгаа руу хийж заншихад л болох, тийм ч хүнд хөдөлмөр шаардаад байхааргүй асуудал энд яригдаж буй. Хогоо ангилан хаяж чаддаггүй иргэдтэйгээ өвлийг угтах уу?
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Б.Энхбаяр: Ц.Нямдоржид сэтгүүлчдийг чагнаж, тагнасан асуудлаар Эрүү үүсгэсэн ч…

Хуульзүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хэд хэдэн ноцтой асуудлыг дэлгэн ярьсан юм.
Тэрбээр “Ц.Нямдорж сайдын сэтгүүлчийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх асуудал бий. Нэлээд дуулиан болсон.Тагнуулын байгууллагын хүрээнд яригдаж, өөрөө бас тайлбар өгсөн байх. Тагнуулын байгууллагаас Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг хууль бусаар чагнасан асуудлаар Эрүү үүсгэсэн байдаг.
Миний ойлгож байгаагаар, Эрүүгийн цагдаагийн газрын 2-3 нууц мэдээлэл цуглуулдаг төлөөлөгч нар дээр хэрэг үүсгэсэн гэж бодсон. Тэр хүмүүс зөвхөн Эрүүгийн цагдаагийн газрын даргын даалгавраар гүйцэтгэх ажиллагаа хийдэг. Гүйцэтгэх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн байдаг.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Б.Солонго: Би трансжендер хүмүүсийн стандартыг өндөрт тогтоосон, тэднээс тунаж үлдэх нь цөөн

“Трансжендер” тодотголоор олонд танигдсан Б.Солонготой ярилцлаа.
-Саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Хамгийн сүүлд хэвлэлд хэзээ ярилцлага өгөв? Үүнээс яриагаа эхэлье.
-Ер нь ярилцлага өгөх дургүй болж дээ. Ярилцлага өгдөг үе маань дууссан. Б.Солонго гэж хэн бэ, трансжендер гэж ямар хүмүүс байдаг вэ гэдгийг Монголчууд өнөөдөр хангалттай мэддэг болсон. Би дуучин байгаагүй, жүжигчин байгаагүй. Цэвэр өөрөө өөрийгөө бүтээсэн хүн.
-Сүүлийн үед нөгөө л “Трансжендер” гэдгээс арай өөр дүр төрхөөр хүлээн зөвшөөрөгдөөд байх шиг?
-Иргэд саяхан болсон үйл явдал мэтээс авахуулаад Солонго гэдэг хүнээс өөр олон трансжендер хүмүүс байдгийг мэддэг болж эхэлж байна. Өмнө нь бол “Хаан бууз”-д транс хүн зодоон хийлээ л гэвэл намайг гэж ойлгодог байсан. Анзаартал, би өөрөө ч ийм их трансжендерүүд байдаг болсныг мэдээгүй явж байна.
-Бусад трансжендер хүмүүсээс зай барин амьдарч байна уу даа гэж харагддаг?
-Зайгаа барьж байгаа. Хамт авахуулсан зураг дээрээс хараад л тэдэнтэй намайг нэгдмэл гэж ойлгодог, “Трансжендерүүд” гэдэг нэг байгууллагын тэргүүн юм шиг л хардаг. Би тэдэнд “Хулгай зэлгий битгий хий, хүн чанартай” бай гэдэг шаардлагыг тавьдаг, загнах үедээ загнадаг. Тэгэхээр л хүн дарамталсан хэрэгт орчих нь олонтаа. Эцсийн эцэст өнөөдөр трансжендерүүд асуудал тарьвал хувь хүнд нь биш надад хамаатуулж ярьдаг болчихсон. Би өөрөө өөрийнхөө тэмцэл зүтгэлээр энэ байр сууриа олж авсан хүн. “Та нарын үйлдэл миний нэр хүндэд сэв суулгаж байна” гэж би шударга хэлдэг.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ч.Машаа: Цаг хугацаа, зардлыг 20 дахин бууруулах дижитал борлуулалтын менежер бүтээсэн

Өнгөрсөн долоо хоногт мэдээлэл технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг “ICT expo 2019” болж өнгөрсөн. Энэ үеэр шилдэг гарааны бизнес буюу шилдэг старт-ап шагнал хүртсэн дижитал борлуулалтын менежер “Odo order” системийг онцолж байна.
Компани тус бүр борлуулалтын менежер ажиллуулж, Улаанбаатарын их түгжээн дунд цаг зав гарздах хүн цагийн ажлыг хөнгөвчлөх уг апп-ын давуу тал, онцлогийн талаар Одо эко систем ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Машаатай ярилцлаа.
-“ICT EXPO 2019”-д оролцож шилдэг старт ап-аар шалгарсан танай хамт олонд баяр хүргэе. Юуны өмнө та бүхний хийсэн шинэ системийн талаар танилцуулаад ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа. “ICT EXPO”-д урьд урьдынхаасаа нэлээд өргөн хүрээтэй болж өнгөрлөө. Ялангуяа технологийн компаниуд маш идэвхтэй оролцож, Монголчууд гурав хоног технологиор амьсгаллаа. Шилдэг томоохон компаниуд оролцохоос гадна 20 гаруй старт ап компаниуд оролцсон байсан. Үүнээс шилдэг старт ап болсон баяртай цаг үед минь ирж ярилцаж буй та бүхэнд мөн баярлалаа.
-Тэгэхээр компаниудад та бүхэн ямар гайхамшгийг бүтээж өгнө гэсэн үг вэ?
-Дэлхийн хамгийн сүүлийн үеийн буюу хүн төрөлхтний ололт амжилтаар бий болсон технологийг хамгийн томоос жижиг хүртэл нэгэн зэрэг ашиглах боломжийг нээж өгч байна. Бидний мэддэг Google, Facebook гэх мэт дэлхийн хэмжээний технологийг бид бүгд үнэгүй ашигладаг. Яг л энэ бизнес загварыг жижиглэн худалдааны салбарт бий болгож чадсан. Өнөөдөр Монголын тэргүүлэгч борлуулалт дистирбьютер компани Номин, Таванбогд, Наранфүүдс, Дельтафүүдс, Очирдагинас гэх мэт компаниуд л технологийн дэвшлийг ашигладаг байсан бол худалдаа эрхэлж байгаа, ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээл дээр гаргаж байгаа хүн бүр энэ хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах бололцоог нээж өгч байна. Тэр үр шимийг нь харж бидэнд шагнал өгсөн юм болов уу.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Спортоос мэндэлсэн ховор хувь заяаны эзэд

Тамирчны ялалт хямдхан олдохгүй. Тухайн тамирчны амжилтад нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяасаас гадна гэр бүлийнхнийх нь дэмжлэг чамгүй их нөлөөлдөг. Спортынхны жаргал, зовлонг ойлгодог, биеэрээ мэдэрч яваа, ижил мөрөөдөл, адил зорилготой тамирчид амьдралаа холбовол амжилтадаа бүр ч ташуур өгөх нь дамжиггүй. Үүнийг олон хос тамирчны амжилтаас бэлхнээ харж болно. Спортын дэвжээнээ танилцан, гал голомтоо бадрааж, олон олон амжилтаар монгол түмнээ баярлуулж яваа буй зарим хосыг уншигч та бүхэнд танилцуулъя.
СПОРТЫН САЛБАРААС МЭНДЭЛСЭН ЦОРЫН ГАНЦ БААТАР ХОС
Спортын салбарт мөрөө тодоос тод гэгч нь үлдээж яваа хос бол яахын аргагүй тэд. Ялж, ялагдах бүхий л үед бие биенээ түшиж, ирлэн зүтгэсээр хоёулаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нь ховор хувь заяа. Нэгэн цагт манай жүдо бөхийг дэлхийд тахалж, нүүр царай нь болж явсан Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын багийн цорын ганц медалийг хүртэж, 2009 онд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны жүдоч болсон.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ҮЙЛДВЭРЛЭГЧ: Бүрэн автомат төхөөрөмжөөр “ӨНХРҮҮШ” панкэйкийг хэрхэн хийдэг вэ

Eguur.mn сайт энэ удаа Хүнсний ууган үйлдвэр Өгөөж-Чихэр боов ХХК-ийн үйлдвэрт зочиллоо. 2019 оны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн “Өнхрүүш” нэртэй бүтээгдэхүүнийг хийж буй үйлдвэрлэлийн явцтай танилцаж, тус компанийн бодлого, инноваци, чанар хүртээмжийн талаар Маркетингийн менежер С.Сувдмаатай ярилцав.
Европын орнуудын гал тогоонд өдөр тутмын хөнгөн хоолны нэгт тооцогдох болсон панкэйкийг /pancake/ Монголчуудын онцлогт тохируулан хийх санааг Өгөөж-Чихэр боов ХХК-ийнхэн 2012 онд анх гаргаж, хоёр жилийн турш зах зээлийн болон бүтээгдэхүүний судалгаа хийж 2014 онд анх үйлдвэрлэн гаргаж байжээ. Өдрийн цагаар хоол идэх завгүй амьдралын хэв маягтай хүмүүст идэхэд хялбар, бэлэн, тэжээллэг хүнсийг үйлдвэрлэж дотоодын иргэдийн ташаалд нийцүүлэх нь тэдний зорилго байж. Нөгөөтэйгүүр, хэт чихэрлэг биш хүний биед хэрэгтэй, чанартай хүнсийг боловсруулан хүүхдүүдийн дуртай амттанг хийх нь чухал.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Элэглэгч Б.Буяндэлгэр: Зарим хүн намайг “Сайн уу, Билэгт гишүүн ээ” гээд андуурдаг

Монголын пароди урлагийн нүүр царай болсон олон авьяастанг бид сайн мэднэ. “Пароди” хамтлагийн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын цөөнгүй элэглэгч авьяас, ур чадвараараа олны танил эрхмүүдийг монгол түмэнтэйгээ “уулзуулдаг”. Гэхдээ тэр л шилдэг гээд онцолчих эмэгтэй элэглэгч Монголд байхгүй. Эл орон зайг нөхөж, авьяаслаг жүжигчин болохын төлөө өөрийгөө өдрөөс өдөрт ахиулсаар, өнгөлсөөр яваа эрхэм бол Бямбасүрэнгийн Буяндэлгэр. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат түүнийг монголчууд “Боловсрол суваг” телевизийн “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт оролцоод таван сая төгрөгийн эзэн болсноор нь илүү сайн мэднэ. Өмнө нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо шилдэг 32-т шалгарсан Б.Буяндэлгэртэй ярилцлаа. СУИС-ийг 2016 онд кино, жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн тэрбээр хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.
–Та Сэлэнгэд аялан тоглолтод оролцоод ирлээ. Ямар тоглолтод оролцов?
-Би “Гурван сая инээд” шоуны зураг авалтад оролцсоныхоо дараа “Пароди” хамтлагийн ах нарынхаа хамт Сэлэнгийг зорьсон юм. “Эрүүл сэлэнгэчүүд” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн есөн суманд тоглолт хийгээд өчигдөр (уржигдар) Улаанбаатар хотод ирлээ. Сэлэнгэд явж байхад “Гурван сая инээд” шоунд оролцсон дугаар маань гарсан юм. Зарим хүн намайг харахаараа “Билэгт гишүүн явж байна. Сайн уу гишүүн ээ” гээд андуурдаг. Би гишүүн бишээ гэхээр “Ямар адилхан юм бэ. Дуу хоолой, нуруу нь хүртэл үнэхээр төстэй юм аа гээд толгой сэгсэрдэг. Уг нь гишүүн бид хоёрын нас нэлээд зөрүүтэй шүү дээ (инээв).
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СЭДЭВ: Байгалийн түүхийн музейн барилгыг Европын мэргэжилтнүүдээр шинжлүүлье

Улаанбаатарын төвд чангахан инээвэл нураад уначих нэг барилга бий гэсэн. Тэр нь Байгалийн түүхийн музей. Барилгын элэгдэл 99 хувьд хүрсэн тул бушуухан буулгахгүй бол хүний амь насанд аюултай гэж айлгана. 2013 онд ашиглагдах боломжгүй гэх актлагдсан цагаасаа эхлээд маргаан, хардалт дагуулсан Байгалийн түүхий музейг нураах нь зөв үү? эсвэл үнэхээр тэнэглэл үү?
Гаднаас нь харахад хана нь бүлтэрч төмрөөр тогтоох гэж оролдсон, тоосго, блокууд нь энд тэнд сугарч гарсан, хөгц мөөгөнд баригдаж чийгтсэн, эд эс бүхэн нь эмтэрч, хагарсан мэт энэ барилга үнэхээр ч айдас төрүүлнэ.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
* Сайн байна уу, бүгд яаж намайг олж авсан тухайгаа маш сайн мэдүүлгээ өгч байгаадаа баяртай байна
Хотын банкны менежер хийдэг ОЛИВЕР-аас миний хүсэх зээлийн хэмжээ
Компани, би энэ боломжийг хурдан ашиглан бүх дэлхийд мэдэгдэхийг хүсч байна
үүнээс би Улаанбаатар хотоос Гүнжаажанцангийн МСУХ-ны Энхжарг�##�, зээл авахаар хайж байсан
өөрийн бизнесийг дэмжих зардлаар өөрийн бизнесээ эхлүүлэх, тиймээс би явсан
хуурч байгаа зарим зээлдүүлэгчтэй уулзах үед онлайн зээл хайх
миний тэр үед жаахан мөнгөө үрэн таран хийж эргэлзэж үгүй хийж байсан
бага мөнгөтэй байсан тул би одоо юу хийхээ ч мэдэхгүй байна
өөрсдийгөө жинхэнэ зээл гэж нэрлэдэг хуурамч новшнууд авав
зээлдүүлэгчид, Тиймээс би интернетээр аялж байхдаа нэгэн итгэлтэй өдөр
ажил хайж байхдаа форум дээр бичсэн зарим гэрчлэлийг олж мэдлээ
нэг хатагтай Катика, хатагтай Моника нар хотоос зээлээ хэрхэн авдаг т�##�аар ярилцлаа
банкны компанийн и-мэйл хаяг: ([email protected]) ([email protected])
Тиймээс би маш их айж байсан тул энэ шүүх хурлыг заав�##� өгөх ёстой гэж өөртөө хэлсэн
бусад зээлдүүлэгчид надтай харьцахад би түүний өмнө очсон
Форум дахь сэтгэгдэлд орсон хувийн и-мэйл хаяг, би түүнтэй холбоо барьсан бөгөөд түүний компаниас зээл авсан зарим үйлчлүүлэгчид, ноён Адам, хатагтай Моника Луис нарыг хүлээн авсан гэж мэдэгдэж, түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн юм. үүнд би их баяртай байсан
би хүссэн зээлийнхээ хэмжээг авах боломжтой зөв компанид байгаа. Тэд надад зээлдэгчийн зээлийн өргөдлийн маягтыг бөглөж, буцааж өгөхийг хүссэн. Би тэдэнд өөрийнхөө тухай бүх мэдээллийг өгсөн болно. Тиймээс надад нөхцөл, болзлыг нь өгсөн. тэдний компанийн бүх зүйл ямар ч саат�##�гүй, 24 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийн хүчинтэй дүн (18,392,620,893.74 төгрөг) байгааг надад мэдэгдсэн.
бүртгүүлж, зээлийн зөвлөлөөрөө батлуулсан болно
итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тийм учраас тэр үед би тэдэнд банкны дэлгэрэнгүй мэдээлэлээр илгээх хэрэгтэй гэж хэлэхэд би их баяртай байсан. Гэхдээ би ийм зүйлд бага зэрэг эргэлзэж байсан тул энэ зээлдүүлэгч Ноён УВАРУ-д итгэж, итгэж байгаагаа хэлсэн. банкны дансаараа гайхахаар миний банкнаас хүлээн авч, анхааруулга өгдөг
дүнг миний данснаас хуримтлуулсан болно
(18,392,620,893.74 төгрөг)
Зээлийн сануулга
Данс: ** 1027
Тоо: (18,392,620,893.74 төгрөг)
Тайлбар: CS DP BY UWERU
Огноо: 05 / СЭДЭВ / 2019 18:09
Үлдэгдэл: N 1700,000,341.45CR
Онлайн гүйлгээгээ хий
Мэдээлэгчдэд зориулсан EMAIL US @ @ ([email protected]). ([email protected])
Тиймээс би зээлээ авсан гэдгээ яар�##�тай и-мэйлээр мэдэгдээрэй
Амжилттай ажилласан Ах дүү нар аа. Зээлийн жинхэнэ компанийг хайж байгаа хэвээр байгаа. Би ноён Абрахамтай эелдэг харьцахыг зөвлөж байна
ижил И-мэйл: ([email protected].) ([email protected]), мөн тэр таны хүссэн зээлийн хэмжээг авахад тань тус�##�на гэдгийг би мэдэж байна, Э-мэйлээр
өнөөдөр, та хийсэн зүйлдээ баяртай байх болно. Улаанбаатар хотын Гүнжаанцангийн Энхжарг�##�