Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ах нартаа сайдын суудал өгөөд, ҮХНӨ-ийн том агуулгуудаа "нойл"-д хийж урсгасан МАН-ын 80-аад оныхон

"М.Энхболд л төрөөс явчихвал улс орон цэцэглэн хөгжих гээд байна" гэж хашхирч явсан эмоцио эрх баригчид саяхан Үндсэн хуулийн 39.1 дээр ашиглав. Тэр нь, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ танхимаасаа таалагдахгүй сайд нараа гаргаж шидэхэд л чиглэв.

"МАН-ЫН 80-ААД ОНЫХОН АХ НАРААСАА ОГТ ЯЛГАРСАНГҮЙ"

Намынхаа толгойд яваа МАН-ын 80-аад оныхны зорилго ба алхам нь ийм богинохон эрх ашиг дээр гүйгээд л зогсчихлоо. Уг нь тэд,

  • Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох,
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэх,
  • Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх зэрэг гал халуун сэдэв ярьж байсан билээ.

Монголд улс төржилт явсаар ерөөсөө хүн рүүгээ субъектив байдлаар чиглээд л дуусдаг.

Үүнийг Үндсэн хуулийн 39.1-ийг өөрчлөөд л бусад өөрчилнө гэж байсан агуулгаа нойл руу хийгээд, усыг нь татчхаж байгаа МАН-ын 80-аад оныхны шийдэл баталж харуулж өгөв. Эднийг ах нараас нь ялгаад, "Ээ, сайн зорилго руу тэмүүлж буй" гэж хөөргөх нь ч илүүц харагдана. Яг л ялгаагүй хүнд зориулсан хуулийн өөрчлөлтийг тэд хийлээ. Тэгээд л зогсчихлоо.

Юун нөгөө парламентад олон намын төлөөлөл орж суух боломжийг хангах замаар, нэг намын ноёрхлыг сааруулах. Юун гишүүдийнхээ төлөөллийн нэгжийг багасгаж, эрх мэдлийг нь хумиад сонгодог парламент хөгжүүлэх. Засгийн газартайгаа ижил тэнцүү эрх эдэлж, төсвийн нэг урсгал хамаад буй Ерөнхийлөгчийн сонгогдох хэлбэрийг өөрчлөх.

Эсрэгээрээ эдний улс төржилт нь бүр нэг биш болоод ирэнгүүт, насны ахаар У.Хүрэлсүх санаачилгыг гартаа авч, зарим талаараа Х.Баттулга, Ц.Элбэгдорж нараас ч давуу эрхийг нам дотроо эдлэх болжээ.

"АХ НАРЫН ДҮҮ НАР ИЙМ БАЙДАГ"

МАН дотор одоо хамгийн хүчтэй буй нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар, Х.Нямбаатар тэргүүтнүүд. Тэд үеийнхнээсээ яаж ийгээд, Т.Аюурсайхан, Г.Тэмүүлэн зэргийнхээ амыг барьж чаджээ. Харин эсрэгээрээ, ах нараасаа цэвэрлэх гэж байсан тогтолцоогоо ах нартаа тавьж өгөв.

Хошин жишээ авахад,

Л.Оюун-Эрдэнэ нарын идэвхийлэн хийсэн акцын үр дүнд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцроход Б.Чойжилсүрэн Сангийн сайдаас бууж байв. Түүнийг энэ цаг үед эргүүлэн улсын тусгаар тогтнолын далд амин судас болсон Эрчим хүчний салбарт сайдаар тавьчихлаа.

Ч.Хүрэлбаатар Сангийн сайд, УИХ-ын Төсвийн байнгын хороо ахалж, Хөгжлийн банкны жинхэнэ нам гүм "түгжил" үеийг удирдаж явсан. Гэтэл ах нарынхаа сааруулж, удаашруулж, хөгжлийн замыг нь гацааж байсан том төслүүд, зарим агуулгыг хөдөлгөх зорилготой байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яамаа Ч.Хүрэлбаатарт өгчхөж байх жишээтэй.

Ингэж дүү нар нь "Сайд нараа л солихгүй бол ажил явахгүй байна" гэж орилж байгаад, парламент дахь мөнгөтэй, лоббитой, бизнестэй ах нартаа сайдын суудал өгч найр тавилаа. Ард нь гарангуутаа өнөөх хийнэ гэж ҮХНӨ-өө бүр мартсан гэлтэй таг чиг болов.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Намын дарга нь намын генсектэйгээ ордонд суусан ийм үед МАН-аас яг ҮХНӨ-ийн тогтолцооны шинэчлэлтийг хүсч хүлээж нь зөв үү. Магад хэт романтик төсөөлөл болчих биш үү. Одоо ийм л асуулт гарч ирэв, олон нийтийн өмнө.

Хэдий ковид, дайны нөлөөнөөс дэлхийн эдийн засаг уруугаа яваа ч манай улсад нэг нам хэт удаан засагласнаас авлигын сүлжээ гаарч, хүний эрх, эрх чөлөө хумигдаж, демократ үзэл алсран хийцгүйрсээр байна. МАН ч үзэл санааны хувьд баахан төөрч, эдүгээ хүүхдийн мөнгөн дээрээ хүртэл маргаан үүсгэх хүртлээ доройтлоо.

Одоо тэднээс ҮХНӨ-ийн бусад агуулгуудыг ер нь нэхэх үү. Ийм чадамж тэдэнд яг байна уу. Энэ их эргэлзээ төрүүлнэ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ новшнууд үлгэр ярьж ард иргэдийн толгойг угааж хор найруулахаас өөр чадах зүйл байна уу

Зочин
Зочин

Бодит байдлыг сайхан буулгаж хэлжээ хахахаха

Зочин
Зочин

Яг үнэн. Ахаа алд, дүүгээ дэлэм хүндэл гэдэг үг хэтэрхий хэрэгжээд хууль болчихсон юм биш үү

Зочин
Зочин

orchin ved ajil neg iiim maygaar l ywagdag boljdeeee hoorhii

Зочин
Зочин

Поп нохой засаг төрийг жинхэнэ сүйрүүлж бн даа бид арчаагүй улс юм хоосон толгойтнуудаар удирдуулаад сүйрэлрүүгээ явж л байдаг

Зочин
Зочин

kino hiimeeer bolchihjeeee yaltgvi

Зочин
Зочин

арай арай гутармаар юм улс минь хөгжихгүй байхад эд нар хөлжөөд байхийн

Зочин
Зочин

Энэ нөхдүүд ч улс орныг самарч дууслаа.

зочин
зочин

шинэ манан маф бий болсон шүү.бас л нэг сэлэм эргүүлэгч гарч ирлээ.ми.энхболдоосоо долоон дор бишүү.

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн

Эд нарыг шүүх цаг ирнээ.

Иргэн
Иргэн

МИЕЭЭ АМЬД ГЭДГЭЭ ХАРУУЛАЖ БН, МИЕ, СҮ, МЭНГЭТ НАРЫН МАФИЙН БҮЛГЭЛЭЛ НОЁЛОЖ БН

Haliun
Haliun

ЯЛЗАРСАН ТОЛГОЙТНУУД ТӨР УДИРДАНА ГЭДЭГ ГОЖИЙНЖОО БОЛСООН ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ

Зочин
Зочин

Ха ха

Зочин
Зочин

ug n nutagrahal bj l bsan gehdee ene zasag turiinh shig arai iim aimar bsanguiee. Hentiigiinhen hun busad n uilchlegch. psdaaaaaaaaaaaa hentiigiinhen

Зочинhg hgсм
Зочинhg hgсм
Reply to  Зочин

цаашаа хараад зогсож бөгсийг нь долоож буй нэг харх нүдэлсэн амьтан яс горьдсон нойо адил ха ха. эд нараас юу ч хүлээх хэрэггүй цаг нь болоосой л гэж тэвчихээсдээ

Их мэдэх
Их мэдэх

ОЮУН-ЭРДЭНЭ зайлаачээ. Оронд Амарбаясгалан бол бүүр биш шүү

Зочин
Зочин

Хага хага бичжээ

Зочин
Зочин

Залуу үедээ итгэж байна

Зочин
Зочин

Ойлгосонгүй.юу гэх гээд юу гэчидээ.Үнө т хийж сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулна гээд бснаа больчихлоо гээд бгаа юмуу.Манайд тэр хууль хэрэггүйшдээ гэдгийг эгэ сэтгүүлч ухаараагүй бухимдаад яваа бололтой

Зочин
Зочин

Ичсэн нүүрэндээ үнэн мэдээ бичсэн бол уу.уг нь ийм мэдээ мэдээлэл өдөр бүр гарч байж иргэд сонголтоо хийх боломжтой болно!одоо мэдээний 90% нь шууд төрийн мэдээлэл( хөөрөгдсөн амласан)-ээр шууд тархиа угаалгадаг болжээ.яг хэзээ ийм болсон бол?(Баттулга сонгуулийн мэтгэлцээнд орсон тв үүд бүгд ман ын нөлөөний гэж үзээд ороогүй!)

Холбоотой мэдээ

Back to top button