Нийгмийн

ТЦА: Осолд өртсөн 12 настай охины гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан

Тээврийн цагдаагийн албанаас одоогоос ес хоногийн өмнө болсoн ноцтой ослын талаар дахин мэдээлэл хийлээ. Ингэхдээ, "Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилон ажилласан. Шинжилгээний хариу гарсан.

Шинжилгээний дүгнэлтээр тухайн 12 настай охины эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Тодруулбал, зүүн өвдөг шарх, баруун өвдөг зулгаралт шарх үүссэн нь тогтоогдсон " гэв. Мөн тухайн охинтой хамт явж байсан охины шинжилгээний дүгнэлт гэмтлийн зэрэггүй гэж гарчээ.

Тухайн хэрэг дээр иргэдийн эрүүл мэндэд хохирол учирснаас гадна долоон машины эд ангийн хохирол учирсан. Энэ нь урьдчилсан байдлаар 117 сая төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Мөн эрүүгийн тухай хуулийн 27.10.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт гарсаны дараа Эрүүгийн хэрэгт тухайн жолоо барьж явсан хүнийг яллагдагчаар татахаар санал хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эсмэйл тайш
Эсмэйл тайш

Мөнгөтэй хүмүүс гоё юмөө

Бат
Бат

Хүүхдүүд л гайгүй бол бусад нь яахав дээ

Last edited 3 Он Өмнө by Бат

Холбоотой мэдээ

Back to top button