Нийгмийн
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, төрсөн ахынхаа аминд хүрчээ
Дорноговь аймгийн Иххэт сумын нэгдүгээр баг Хадны өвөлжөө гэх газарт хүн нас барсан байсныг малчид олж улмаар цагдаад дуудлага өгчээ. Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 2-ноос 3-ныг шилжих шөнө 37 настай Б нь өөрийн төрсөн ах болох 41 настай Ө-г хувийн таарамжгүй харилцааны улмаас болж амь насыг нь хохироожээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь төрсөн ахынхаа аминд хүрэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд хүзүүн тус газарт нэг удаа хутгалаад хэргийн газраас зугтсан байв.
Уг хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгтэнг шуурхай баривчилжээ.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө муу тэнэг хүүрийг хоолойг нь огтол