УЛС ТӨР

Гайг нь биш гавьяаг нь үүрэгч

Өнгөрөгч ням гарагт /2022.10.30/ дөрвөн эгнээ баригдаж буй Дарханы замын 50 хувийг буюу хоёр эгнээг нь нээчихлээ, манай төрийнхөн. Жижигхэн асар барьж, тайз засаж байгаад л тэрүүхэн тэндээ уянгалчхав.

Гэтэл энэхүү замын ажил бараг таваас зургаан жил дуншиж байгаа билээ.

Хуучин замыг нь хуулж хаяснаас болж 300 гаруй хүний алтан амь эрсэдсэн гэдэг өр өвтгөм тоон мэдээлэл дуулддаг.

Цаана нь өчнөөн иргэн эд хөрөнгөөрөө хохирч, эрүүл мэндээ алдсан бол гэдэг тоо ч бас хэцүүхэн. Ийм байхад дарга нар очоод ялсан баатар шиг уянгалах нь утгагүй хэрэг болж таарна. Тэр тусмаа УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хүлцэл өчилт олон ч хүний чихэнд наалдацгүй байгаа нь энэ байх. Гэвч тэр энэ замын гайг нь үүрээгүй. Харин гавьяаг нь эдлээд зогсож байгаадаа хүлцэл өчиж байгаа хэрэг байх.

Энэ замын гайг өмнөх сайд нар болох Л.Халтар, Б.Энх-Амгалан нар үүрдэг. Үүрүүлдэг гэх үү дээ. Б.Энх-Амгаланг хуучин замыг хуулж хаясан буруутнаар, Л.Халтарыг замын тендер сэлтээс эхлээд явцыг нь удаашруулсан буруутнаар нэрлэдэг болчихсон.

Харин С.Бямбацогтыг сайдын тамгаа атгаад удаагүй байхад 50 хувьдаа хүрч, анхны нээлтээ хийчихэж байгаа юм. Тиймээс тэр гайг нь биш гавьяаг нь үүрэхээс яахав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 31, 2022 15:45

Тэгэх нь мэдээж бсаншдээ нэр хүндэд дуртай зээлээс болж карер нь унасан з�##�ьтай болхоор дарханы замыг ашигл�##�танд оруулсан нэр зүүж ичмээр царай муут юмаа

Зочин
Зочин
10 сар 31, 2022 15:51

enenii gaviya gej yu bhav belen hool susalchdag gar

зочин
зочин
10 сар 31, 2022 16:44

За даа төрмөл зан ш дээ. УИХ-д 4 удаа сонгогдоод Засгийн газрын гишүүн хэдэн удаа ч болов доо. Түүний эх орныхоо төлөө хийсэн бүтээсэн ажил юу бол. Одоо дахиад манай Ховдод ирээд хэрэггүй дээ. Бүх л тендерийг олоон жил хуссан нөхөр дөө. Ашиг байв�##� �##�ь ч намд явах л нөхөр шүү дээ.

Зочин
Зочин
10 сар 31, 2022 17:59

ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР ТАСАРСАН АМЬ ҮРЭГДСЭН ХӨРӨНГӨӨ ХОЛБОГДОХ ХУЛГАЙЧ НАРААС НЭХЭМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЗАМ ИХ Л УДСАН ДАА ХАЛТАР ГЭЖ НЭГ МУДАК ХААНААС ГАРААД ИРСЭН ГАЙ ЛАЙ ВЭ? ХАЛТАРЫГ ГӨЛӨГ БОЛГООЧЭЭ БАТЗАНДАНГИЙН АХ ҮНЭХЭЭР ЭНЭ МӨНГИЙГ САМРАЛЦСАН БОЛ ДАРХАНЫ ЗАМЫН ДОР ХИЙГЭЭД ДЭЭРЭС НЬ АСФАЛЬТ АСГААД ҮҮРД ТЭНДЭЭ ХЭВТЭГ ХАЛТАРЫГ ХАМТАД НЬ ЦУТГАЧИХ ИНГЭЖ БАЙЖ Л АРД ТҮМНИЙ ГОМДОЛ ТАСАРНАА

Зочин
Зочин
11 сар 2, 2022 06:22
Reply to  Зочин

Х�##�тар байгаагүй бол чи өнөөдөр ийм замын бараа харахгүй байв. Газраа олоод хуцаж байв�##� зовлого чинь бага өмхийрнө.

Холбоотой мэдээ

Back to top button