УЛС ТӨР

АТГ: Н.Удаанжаргал гадаадад байгаа, мөрдөх ажиллагаа тасралтгүй явагдах ёстой

Авилгатай тэмцэх газраас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг өчигдөр /2022.11.16/ дайчлан баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, түүнийг "Богдхан төмөр зам"-ын асуудлаар, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар албадан саатуулсан гэгдэж буй.

Гэвч энэхүү мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ.

Тус газраас хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Өнөөдрийн байдлаар тухайн албан тушаалтан гадаадад байгаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагааны зарчим тасралтгүй явах ёстой" гэсэн хариултыг өглөө.

Мөн "саатуулагдсан дөрвөн хүний нэрийг хэлэх боломжгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад мэдээлэл өгөх нь зохимжгүй" гэв.

Ташрамд Н.Удаанжаргал БНСУ-д байгаа бөгөөд түүнийг эзгүйд толгойлж байсан компанид нь нэгжлэг хийж буй тухай бид өчигдөр мэдээлснийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 17, 2022 18:59

Хулгайч нар

Холбоотой мэдээ

Back to top button