УЛС ТӨР

Сангийн яамнаас ТӨХК-ийн мөнгө рүү "шунгагчид" хэний эрх ашигт үйлчлэх вэ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Ч.Хүрэлбаатарын нөлөө ямар өндөр байгааг түүнийг Шадар сайдын статус давхар эзэмших болсноор нь харж болно. Үүнийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар өөрийг нь хэдэн жил дагаж яваа С.Наранцогтыг томилуулсан томилгоо дахин нотлов. Бүр дэд сайдын суудлаас чөлөөлж байгаад, "Эрдэнэс Монгол" руу С.Наранцогтыг томилуулжээ.

С.Наранцогт нь Хөдөлмөр, Боловсролын чиглэл хариуцсан яамдад ажиллаж байгаад, Сангийн яамыг Увсын фракцийнхан удирдах болсноор тийш шилжсэн ажлын намтартай. Улмаар Сангийн яамны ТНБД-ын албан тушаалаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдон шилжээд байсан юм. Эдүгээ "Эрдэнэс Монгол" ХХК руу шилжиж буй нь энэ юм.

"Эрдэнэс Монгол" нь "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Оюутолгой" зэрэг монголын томоохон 10 гаруй ТӨХК-ийг удирдлагаар хангадаг. Төсвийн бус, ТӨХК-иудын хамгийн их мөнгөний урсгалтай газар юм.

Хэрсүү нүдээр харах юм бол, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг бодлогын том эрх мэдэлтэй бүтцүүдээс илүү "Эрдэнэс Монгол" ХХК-ийг томоохон мөнгөний бүлэглэлүүд сонирхож байна гэсэн үг.

MCS, Таванбогд группийн удирдлагуудтай ойр, С.Батболдын фракцид хамаардаг Ч.Хүрэлбаатарын эл томилгоо ихээхэн эрх ашигтай харагдаж буйг тодотгоё.

Басхүү ийм том эрх ашгуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харахгүйгээр уг томилгоог хийчихнэ гэж байхгүй юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
99009
99009
11 сар 30, 2022 12:13

Оюун-эрдэнэ гэдэг мануухай нэг мөсөн Хүрэлбаатарт засгийн эрхээ мэдүүлэхээр шийджээ. Он гараад онколдох нь тодорхой болсон данхар суудлаа �##�дах хүнээ бараг өөрөө тодруулчлаа

Зочин
Зочин
12 сар 1, 2022 10:17
Reply to  99009

Оюунэрдэнэ эзэмшсэн мэргэжил боловсрол муутай улстөрийн ямарч туршлагагүй цүнх барихаас өөр эрдэмгүй бсан хүн чинь Хүрэлбаатар мэтэд базуулнашдээ.Оюунэрдэнэд ганц л гарц бна.е.сайдын сууд�##� ахадсан гэдгээ хүлээн зөвшөөрөх.буухаасаа өмнө намынхаа том гэж томордог гишүүдийнхээ бүх булхайг дэлгээд шүүхэд өгөөд хариуцлага тооцуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
11 сар 30, 2022 12:23

хүрэлбаатар айд з�##�уусаа зөв олж ажиллуулсан болохоор эдгээр з�##�ууст төр найдвар өгч ажилуулж байгаа юм даа үнэхээр төрийн төлөө ажиллаж ирсэн з�##�уусыг дэмжих цаг болсон �##�ийн болгон хөгшчүүлийг харах вэ дэлхийд гарах гарц энэ

Иргэн
Иргэн
11 сар 30, 2022 13:54

Хүрэлбаатарын хүн юм бол ямар харамс�##�тай юм бэ!

Хүрэлбаатарийг Ерөнхий сайдад дэмжие.
Хүрэлбаатарийг Ерөнхий сайдад дэмжие.
11 сар 30, 2022 14:03

Оюун-Эрдэнийн засгийн газар бол тоглоомын засгийн газар юм байна. Оюун-эрдэнэд мэдлэг �##�га, эрх мэдэл �##�га зүгээр хүүхэлдэй юм аа. Зайл �######� �######� Хүрэлбаатараар Ерөнхий сайд хийлгэе. ????????????

Зочин
Зочин
11 сар 30, 2022 15:30

Чононд хонь хадг�##�уулав

Зочин
Зочин
11 сар 30, 2022 19:57

Хэрэгцээгүй этгээд

Зочин
Зочин
11 сар 30, 2022 22:04

Хотгор шанагаа ! Чи ч бас л нүүрсчин шүү дээ. Нүүрс ний хулгайг нэг их сэвээд байв�##� "сууж байгаа мөчир өө тас хөрөөдөх"-ийн үлгэр болно биз дээ !

Эмээ
Эмээ
12 сар 2, 2022 07:00

Наранцогт дарга гайгүй шударга хүн шиг л санагддаг юм, хамт ажиллаж байсан.

Доржоо
Доржоо
12 сар 2, 2022 13:48

Хүрэлбаатарыг Монголын төрөөс �######�уулахгүй бол улс хөгжихгүй. ОюунЭрдэнэд Хүрэлбаатарт төмсөг дүүлсэн юм байлгүй дээ

Батмөнх
Батмөнх
12 сар 5, 2022 12:14

Энэ хулгайч дахиад хулгай хийхээр санаархаж бна

Холбоотой мэдээ

Back to top button