ЭнтертайнментЯрилцлага

Д.Цэрэндарьзав: Залуу насандаа эдлээгүй жаргалаа одоо л эдэлж явна

“Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ монгол түмний сэтгэлд хоногшсон жүжигчин бол Д.Цэрэндарьзав.  Мөн түүний оролцон тоглосон "Хадаг ” кино дэлхийн кино наадмаас 60 гаруй шагнал хүртэж байсан нь саяхан.

Тэрбээр энэ удаа мөн Францын уран бүтээлчдийн Монголд ирж зураг авалтаа хийсэн "Ер бусын ертөнц ” нэртэй кинонд удганы дүр бүтээж, олны анхааралд өртөөд байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид өнгөрөгч 2018 оны зун Монголд хоёр сарын турш хийсэн байдаг. Монгол оронд аялахаар ирсэн сэтгүүлч бүсгүй хэрхэн удган болж буй түүхийг өгүүлэх "Ер бусын ертөнц ” кино өчигдөр /2019.10.14/ Тэнгис кино театрт эхэлсэн Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн киногоор нэрлэгдэж, Монгол дахь нээлтээ давхар хийсэн юм.

Энэ үеэр бид МУГЖ Д.Цэрэндарьзавтай цөөн хором ярилцлаа.

ТЭР НАСТАЙ БӨӨ БИДНИЙ КИНОГ ДААТГАЛДАА АВСАН

-Сайн байна уу? Таныг Япон улс руу яваад өчигдөр эх орондоо ирсэн гэж дууллаа. Та сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ, баярлалаа.

-Уран бүтээлийн ажлаар явав уу?

-Аялалаар яваад ирсэн.

-Францын уран бүтээлчдийн бүтээсэн "Ер бусын ертөнц кинонд та тоглож, өнөөдөр Монгол улсдаа нээлтээ хийж байна. Уг кинонд тоглох саналыг танд хэрхэн тавьж, та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би гадны киночидтой ер холбоогүй хүн шүү дээ. Би чинь хотын захын хорооллын, тэтгэврийн хөгшин. Харин найруулагч С.Бямбаа намайг "Хадаг ” кинотой холбож өгсөн, энэ жил ч мөн эдгээр гадны киночидтой холбож өглөө. "Хадаг ” кино маань дөрөв, таван орны уран бүтээлчдийн хамтарсан бүтээл шүү дээ. Бямбаа өнгөрсөн жил надтай холбоо барьж "Дахиад ийм нэг кино байна, та найруулагч нарын хүмүүстэй нь уулзаад, сорил өгөөд үз ” гэсэн. Би ч нутаг руугаа кинонд явчхаад буцаж явахад энэ хүмүүс Эрдэнэтэд саатаж, тосож таарсан. Яг нэг хоолны газарт ундалж суухад нь би явж ороод, найруулагчтайгаа хоёул VIP өрөөнд орж уулзсан. Энэ үедээ киноныхоо дүрийн үгээс надаар хоёр, гурвыг нь хэлүүлж үзлээ. Би зааж өгсөн үгийг нь хэлээд л шууд "За, хамтарч ажиллая ” гэсэн. Хамтарч ажиллахад ерөөс тийм холын, төвөгтэй харилцаа байгаагүй шүү.

-Кино зураг авалт Хөвсгөлийн тайгад хоёр сар үргэлжилсэн гэсэн. Таны төрсөн нутаг. Нууцлаг, сонихон, их өөр ертөнц. Тэр орчин танд дүрдээ ороход түшиг болж, мэдрэмж нэмж байв уу?

-Янзын гоё. Үнэхээр сайхан байсан. Тайгын цаатнуудын оршин буй газар бол жинхэнэ бөөгийн эх орон. Бөөгөө ихэд хүндэлж, ёс заншлыг нь ч сайн мэддэг улс. Бид тэднээс олон ч зүйлийг суралцаж, асууж, сураглаж явсан. Анх очуутаа л тэндэхийн настай бөөгөөр ажлаа даатгуулж, бөөлүүлж байж уран бүтээлээ эхлүүлсэн. Тэр настай бөө минь бидний киног даатган авч "Кино тань их сайн болно оо ” гэж хэлсэн. Удалгүй, кино дуусаагүй байхад тэр хүн минь тэнгэртээ хальсан. Багийн уран бүтээлчид маань ч хойчийн буянд нь багагүй тус нэмэр болсон доо.

Хөвсгөлийн цаатнууд хөөрхий, тайга руугаа яараад л байсан. Цаадтай байх цастай ууландаа очвол л цаа нь таргалдаг. Наашаа ороод ирэхээр л цаа нь тураад, ханиад хүрээд байдаг. Богино хугацаанд л биднийгээ авч үзээрэй гээд л явчих гээд, сандраагаад л байсан. Гэвч яг л хамтдаа хэд хоног амьдраад, ярилцаад суухад их найрсаг. Лут шүү дээ тэд чинь. Ёстой бидэндээ уусаад л өгнө. Хоёр сар үнэхээр жаргалтай байсан. Уран бүтээлийн жаргал гэдэг л тэр юм даа. Залуудаа эдэлж яваагүй жаргалаа бараг л одоо эдэлж явна шүү дээ, би /инээв. сурв/

-"Хадаг киноны талаар та өмнө дурдсан. Мөн л удганы дүрд тоглож байсан шүү дээ. Удганы дүр гэдэг буруу хийж болохгүй ёс жаяг ихтэй. Та эдгээр дүрүүдээ хэр их судалж, яаж гаргавал зөв гэж бодож тоглов?

-Тийм алдаа гаргаж болохгүй. Гэхдээ өөр өөр байсан. "Хадаг ” кинонд миний бөөлж буй эхний дүрс л байдаг болохоос хойшид, дараах бүх зурганд би зүгээр л хараад зогсож байдаг, тийм нэг дүр. Эхэндээ ойлгоогүй, "Яагаад намайг ингээд л харуулаад зогсоогоод байгаа юм болдоо ” гэж бодсон. Сүүлд харин бодож, бодож олсон. Энэ тайга, энэ хөдөөний соёл иргэншлийг энэ удган харцаараа удирдах ёстой юм байна гэж би бодож тоглосон. "Хадаг ” кинонд тэр. Харин энэ кинонд гадны нэг охин ирэхэд нь шавиа болгон авч буйгаар кино өрнөнө. Шавь минь болж, бөө л болохгүй бол болохгүй нь гэсээр өөрийн шавь болгон авч буй жинхэнэ бөө. Би гурав, дөрөв дэх кинондоо бөөгийн дүрд тоглож байна. Яагаад тэгдэг юм болдоо, мэдэхгүй. Намайг Хөвсгөлийнх болохоор тэгдэг юмуу, зүс царайгаараа ч хөдөөнийх болохоор найруулагчид авдаг юм болов уу даа гэж боддог шүү /инээв. сурв/ Харин би бөөгийн талаар их судалсаан, ёс жаягаас эхлээд дуудлага тамлагын зах зухаас мэднэ дээ.

АМЬДРАЛДАА ҮЗЭЭГҮЙ Л ХАНГАМЖАА ҮЗЛЭЭ

-Францын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаа. Өмнө олон ч бүтээл дээр Монголчуудтай хамтарч ажиллаж байсны хувьд үүнийг нь л аваад хэрэгжүүлэхсэн гэсэн уран бүтээлчийн олз юу байв?

-Маш өндөр сахилга баттай. Ажлаа хийсэн шиг хийж, цагаа маш сайн барьдаг. Маргааш хийх ажлаа өнөөдөр төлөвлөж, бүхнийг жин тан болгодог. Би тухайлбал очоод самбар дээр гарсан нэрийг харна. Тэдэн цаг, тэдэн минутад та будганд ор, тэдэн минутын дараа машиндаа сууж, тэдэн цаг гэхэд зургийн талбайд бэлэн байна, өглөөний хоолоо тэдэн цагт ууна гээд л бүх зүйл тодорхой. Яг л цагаа барихгүй бол гэрийн үүдэнд машинаа зогсоочихно. Надад чинь жип машин гаргаад өгчихсөн, мундаг сайхан хангамжтай ажилласан. Амьдралдаа үзээгүй л хангамжаа үзлээ /инээв. сурв/

-Харин эсрэгээрээ гадны уран бүтээлчидтэй хамтран ажиллахад гарсан бэрхшээлтэй зүйл юу байв?

-Хэлний бэрхшээл л байсан. Орчуулагч бүсгүй маань сайн ч орчуулагч байсан. Бид хоёр нэг гэрт амьдарч, эдний санааг надад маш сайн орчуулж өгч байгаа юм. Эхний үед ойлгогдохгүй жаахан хэцүү байсан ч сүүлдээ их амар болсон.

-Та Монголчуудын, залуусын киног үзэж амжиж байна уу?

-Тэр бүр үзэж чадахгүй юмаа. Их сайн боллоо гэж ярьсан зарим киног харин үзсэн. "Содура ” , "Говийн домог ” -ийг үзсэн. Их сайн болж байна шүү дээ. Манай залуус мундаг хийж байгаа, хийж чадаж байна. Яахав ээ, нэг тийм үе байхгүй юу. Хөөрхий хэдэн зуун кино найруулагч, уран бүтээлчид төгсөж гарч байна. Хэдэн зуугаараа ажилгүй байна. Эд чинь юм хийхэд хорхойсож байгаа байхгүй юу. Тэгээд л хөөрхий минь, нэг компаниас гуйгаад л, ах дүүгээсээ хэдэн цаас гуйгаад л, нөгөөхдөө хүрч ядаад л хийж байна шүү дээ. Тэгэхэр сайн муу бололгүй яах юм бэ. Тэгээд л сайн нь тунаад гараад ирнэ шүү дээ.

-Ямар сайхан эерэг юм бэ, та. Харин танаас сүүлийн үед шинэ жүжгийн зохиол эсвэл өөр бүтээл гарах төлөвлөгөө бий юу?

-Би 20 гаруй хоногийн өмнө жүжигчин Амраагийн хөөрхөн хүүхдийн кинонд эмээгийн дүр бүтээчихээд ирсэн. Ойрын сонин хачин ийм л байна даа.

Ач охины хамтаар

"Болсон уугэсээр жүжигчин маань яриагаа дуусгаж, яарангуй босож явлаа. Түүний тоглосон "Ер бусын ертөнц кино эх орондоо нээлтээ хийхэд хэдхэн хором үлджээ. Тэр Франц жүжигчин, найруулагчдынхаа хамтаар улаан хивсэн дээгүүр алхахаар явлаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
2019-10-15 09:34

Хөөрхийдөө муу Х�##�тмаа минь Овоо л доо.

Ээж
Ээж
2019-10-15 21:55
Reply to  Бат

Ёстой доо хөөрхий минь!

Xo
Xo
2019-10-15 16:19
Reply to  Бат

Kutshiimaa

Зочин
Зочин
2019-10-15 18:20

Солиот эх дээр гол дүрээс илүү тоглосон байна лээ

Туяа
Туяа
2019-10-20 13:54
Reply to  Зочин

Vнэхээр киног амилуулсан. Бархvv энэ хvн 2 хамгийн гое дvр бvтээсэн санагдсан. Vг цеен, харцаараа ярисан гайх�##�тай.

Зочин
Зочин
2019-10-15 20:16
Reply to  Зочин

Yostoi mundag togloson.

Я
Я
2019-10-15 18:33

Дандаа л сөрөг дүрд тоголдог тийм ёозгүй царайтай жүжигчин шүү кк

Зочин
Зочин
2019-10-16 04:28
Reply to  Я

Мундаг жүжигчин

Зочин
Зочин
2019-10-19 18:44
Reply to  Зочин

V

Chi muu yu hutsaad bgaam!!!
Chi muu yu hutsaad bgaam!!!
2019-10-16 03:45
Reply to  Я

Chadvarlag jvjigchid l sorog dvriig sn gargadiim!!! Chi muu yu hutsaad bgaam????????????

Zochin
Zochin
2019-10-15 18:43

Mundag hun. Manai hursh baij bilee. Anh segs tsagaan bogdiig zaalgaj uran zohioliin hicheel deeree unshij onts avch bilee

Зочин
Зочин
2019-10-15 19:09

Хөөрхөн ю бэ. Мундаг жүжигчин шүү. Амжилт хүсье.

зочин
зочин
2019-10-15 19:26

Сайхан жүжигчин уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Олон кинонод тоглоорой.

Зочин
Зочин
2019-10-15 19:36

Zuu nasalj zurgaadai tayag tulaarai buurai

Зочин
Зочин
2019-10-15 21:21
Reply to  Зочин

Мундаг

Зочин
Зочин
2019-10-15 19:38

Europchuudiin ajild handah handlagiig sain l anzaarsan bn tsag gedgiig bol uneheer barimtalj sursan uls da yamarch ajil bsn yag tsagta ehlene yag tsagtaa duusgana iluu tsag ajillahaar bl zaaval teriigee bodoj ugdug goy shu

Хайртай
Хайртай
2019-10-15 21:54

Ёстой мундаг, ховор авьяаслаг жүжигчиндээ!
Сайхан царайтай байна баяр хүргэж, дахиад олон дүр бүтээж урт наслаарай та минь!

Baharham mundag jvjigchin shvv????
Baharham mundag jvjigchin shvv????
2019-10-16 03:49

Mundag jvjigchin shvv???? ta mini ervvl enh bj ilvv olon dvriig bvteej zaluu vedeen tvshig bolj yavaarai????

Eej
Eej
2019-10-16 18:03

Эерэг бай Монголчуудаа нэр нүүрээ нуугаад хаа сайгүй эр эм хөгшин зөнөггүй л гуцаж явах юм
Энэ хүнийг муулах та нар хэн юм хийсэн бүтээсэн юмтай нэртэй Зүстэй хүн шүү

zochin
zochin
2019-10-16 22:52
Reply to  Eej

tiim shuu.

Зочин
Зочин
2019-10-17 10:15

Солиот эхийн эмээгийн дүр бол мундаг дүр шүү

Зочин
Зочин
2019-10-17 11:13

Х�##�тмаа .... з�##�уу нас нь мөнхөрсөн дүр.

Хөөрхөн байна
Хөөрхөн байна
2019-10-17 23:25

Амжилт хүсье!

Bi
Bi
2019-10-27 04:35

Baxarxaj bna. Mergejildee ezen bolson xun bn

LesOrdiff
LesOrdiff
2020-01-16 10:38

Generic Doxycycline Drugs Seguros Los Genericos De Cialis Forum Levitra En France [url=http://cialibuy.com]cialis 20mg price at walmart[/ur

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 20:47

Cialis Precio Barato http://buyciaonlinex.com/#367 - Cialis Cialis Zollfrei Cialis Cialis Viagra Generika

Холбоотой мэдээ

Back to top button