Орон нутгийг зорихдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна

Сар шинийн баяр болж, хөдпөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас иргэдээд хандан анхааруулга гаргажээ.
Анхааруулгад "Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Лакаторын замд 02 сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасныг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд жолооч, зорчигчид гэмтсэн.
Иймд жолооч та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган гүйцэж түрүүлэх үйлдлийг аюулгүй байдлаа бүрэн хангаж хийх, хамгаалах бүсийг жолооч зорчигч бүр хэрэглэх, замын нөхцөлд тохируулан хурдаа тохируулах, шөнийн цагт гэрэл шилжүүлэх, зорчих хэсэг дээр шалтгаангүйгээр зогсохгүй байхад анхаарч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.