ВИДЕО КОНТЕНТ

"Бууз ажиллагаа": Таван оролцогч, таван "дамжлага", таван өөр ертөнц

Сар шинийн баярт зориулж, "Бууз ажиллагаа" контентдоо олны танил таван зочныг урилаа. Тэд монгол гэрт цуглаж, сүүтэй цай уунгаа Цагаан сарын тухай дурсамж, соёл уламжлалынх нь талаар ярилцсан. Мөн хамтдаа бууз хийж, идсэн юм.

"Бууз ажиллагаа"-ны зочид:

  • Жүжигчин Г.Алтаншагай
  • Жүжигчин Д.Оюунзул
  • Комедиан Б.Золжаргал
  • Начин Э.Батмагнай
  • Реппер Doid буюу Б.Доржнанжид.

Тус видео контент өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны битүүний өдөр, 13:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаар цацагдах юм.

"БУУЗ АЖИЛЛАГАА"-НЫ УРЬДЧИЛСАН АМТАЛГАА

Комедиан Б.Золжаргал гурван настайгаасаа хойш гадаадад амьдарсан ч гурил нухах, элдэхдээ сайн ажээ. Тэр буузныхаа гурилыг дааж аван зуурсан бөгөөд хатуу, зөөлөн нь таарсан, сайхан болсон талаар бусад хамтрагчид нь хэлж байв.

Тэгвэл реппер Doid гэрийн ажилд сайн, хүмүүжилтэй айлын хүү гэдэг нь гурил элдэж буйгаас нь харагдаж байлаа. Хурдан хийгээд нэгэн жигд, зөв элдсэн гурилыг нь Г.Алтаншагай авч, буузаа чимхсэн.

Харин жүжигчин Д.Оюунзул махаа амталсан бөгөөд мөн чимхэхэд оролцсон. Голцуу моно жүжгийн төрлөөр өөрийн авьяас, чадварыг өнгөлж яваа залуу жүжигчин "Бууз ажиллагаа"-ны нэгэн чимэг байсан бөгөөд бусад оролцогчдоо нэгтгэж байв.

19 настайдаа Улсын начин болсон М.Батмагнайн хувьд "Өрөгч". Тэр жигнүүрээ шар тосоор тосолж байгаад, чимхсэн буузнуудыг нэг нэгээр нь нямбай өрж тавьсаар байлаа.

Тэд бууз хийх хоорондоо Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг, сонирхолтой, тодхон дурсамжууд юу байдаг талаараа хөгжилтэй ярилцсан юм.

Бууз ямар амттай болсон бол?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button