Гадаад мэдээТанд хэрэгтэй
БНСУ: Хууль бусаар оршин суугчдын баривчилгааг хоёр сараар сунгалаа

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бус оршин суугчидтай тэмцэх таван жилийн төлөвлөгөөг энэ жилээс гарган хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-нд баривчилгааг дахин хоёр сараар сунгах талаар мэдээллээ. Тус улсын нарийвчилсан төлөвлөгөөнөөс дурдвал улиралд нэг удаа буюу жилд дөрвөн удаа тогтмол энэ үйл ажиллагааг явуулах юм.
Ингэхдээ
- Солонгос улсын иргэдийн ажлын байрыг булааж буй хэмээн үзэх ажлын байрууд /үйлдвэр, барилга, буудал, хоолны газар гэх мэт/
- Хууль бус олон тооны гадаадын иргэдийг ажилд авдаг эсвэл байнга ажиллуулдаг албан газрууд
- Хууль бусаар нэвтрэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг зуулчлагч нартай хатуу тэмцэх аж.
Энэ ажлын хүрээнд тус улсын Хууль зүйн яамны даалгавраар Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Эргийн хамгаалалтын газар зэрэг таван байгууллага хамтран ажиллах юм байна.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.