Танд хэрэгтэй

Цахим гадаад паспортыг 77-155 мянган төгрөгөөр авна

Өнөөдрөөс /2023.03.01/ эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой боллоо. Үндэсний энгийн цахим гадаад паспортыг авах үнэ 77,500 төгрөг, дахин авахад 155 мянган төгрөг, гэмтээж үрэгдүүлсэн бол 210 мянган төгрөгөөр захиалан авах юм байна.

Дараах нэгжүүдээс харьяалал харгалзахгүй авах боломжтой.

  • Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
  • Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button