Нийгмийн

БАЙР СУУРЬ: Дөнгөж сая Монгол Улс саарал жагсаалтад орсон мэдээлэл ирлээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: “Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ олон улсын байгууллага нь аливаа улс орнуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мөнгө угаах гэмт хэрэгт оролцож байгаа юу гэдгийг тогтоодог. Манайд удаа дараа шалгалт хийж, санал шаардлага хүргүүлж байсан юм билээ. Харамсалтай нь тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс энэ хэмжээнд хүрчихээд байна. Хамгийн нэгдүгээрт арилжааны банкуудын активын асуудал нөлөөлсөн. 700 гаруй тэрбумын активыг нэмгдүүлсэн. Үүний 500 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадаагүй байдаг. Гэтэл Монгол банкны Ерөнхийлөгч энэхүү 700 гаруй тэрбум төгрөгний нэмэгдэл дээр гарын үсэг зурчихсанд ФАТФ байгууллага эмзэглэж байгаа юм билээ.

Мөн терроризм, болон хар тамхитай тэмцэх үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд ахалдаг. Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон улсын байгууллагаас удаа дараа тавьсан сануулга, шаардлагыг хэрэгжүүлэх тал дээр бодит ажил хийж чадаагүй. Энэ нь ужгирсаар ийм асуудалд хүргэхэд нөлөөллөө. Францын Парист болж буй хурлаар Монгол Улсыг санхүүгийн саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан гэдэг мэдээлэл дөнгөж сая надад ирлээ. Энэ бол маш муу мэдээ. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад маш олон сөрөг үр дагавар бий болно. Тиймээс энэ эрсдлээс хурдан гарахын тулд холбогдох бүх байгууллагууд маш яаралтай ажиллах шаардлагатай." гэлээ.

-СААРАЛ ЖАГСААЛТАД ОРВОЛ ЭДИЙН ЗАСАГ ШУУД ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРОХГҮЙ-

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: “Саарал жагсаалтад орвол эдийн засаг шууд зогсонги байдалд орохгүй. Урд нь саарал жагсаалтад ороод давж байсан. Гэтэл түүнээс хойш жижиг түвшинд авч үзэж, тоохгүй явсаар өнөөдрийн байдал үүсч байна. 2011-2014 оны хооронд орж байсан. 2014 оны зургадугаар сард албан ёсоор гарч байсан шүү дээ. Манай банк санхүүгийн зах зээл жижигхэн, савлагаатай, тогтворгүй байна. Энэ нь цаад банкуудынх нь зардлуудыг өсгөхөд нөлөөлж, ашиггүй болж ирж байгаа. Гэхдээ саарал жагсаалтад орох үндсэн шалтгаан биш, нэг жижиг шалтгаан нь” гэлээ.

-2015 ОНД БАТАЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХОД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН-

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: “Сүүлийн нэг жил ББСБ болон хоршоодыг цэгцэлж, бүртгэлжүүлсэн. Мөн сургалт явуулсан. Эх үүсвэр нь ойлгомжгүй мөнгүүдийг ч оруулж ирэхийг хориглож байгаа. 2015 онд батласан Эдийн засгийн өршөөлийн хууль саарал жагсаалтад ороход хамгийн их нөлөөлсөн. Өөрсдийнхөө идэж уусныг энэ хуулиар далдалсан.  Түүнээс биш хар тамхи, зэвсэг худалдсан асуудал Монголд байхгүй байгаа. Саарал жагсаалтад орвол монгол руу чиглэх, орж ирэх хөрөнгө оруулалт зогсоно” хэмээн ярилаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
10 сар 16, 2019 19:42

Энэ төр барьж тоглож бгаа үмхии оргисон оцгоруудаа ингэж төр барьдаггүй юмаа...Өчнөөн жил үмхии �######�өөрөө төриин суудлыг утаж2 эцэст нь нэг иимэрхүү л...Та нар бүгдээрээ өөрсдөдөө зориулж хууль бат�##�ж, өөрсдөдөө зориулж ЖДҮ дэж, өөрсдөө мөнгө угааж бгаа чинь худлаа ю???Та нарыг үеиин үед ард түмэн хараах блноо...санаж яв...оцгорууд аа...блэт нахуйнууд...хараах ч багадна...

MatFuse
MatFuse
1 сар 19, 2020 08:04

Cheap Dutasteride Best Website Medication Cod Accepted Acheter Cialis Cialis Buy Diflucan No Prescription Fast Delivery [url=http://cialibu

StevSlarie
StevSlarie
1 сар 19, 2020 21:14

Where To Order Worldwide Bentyl In Germany Amoxicillin Sensitive Enterococcus [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Viagra 20 Mg For Pu

LesOrdiff
LesOrdiff
2 сар 1, 2020 21:36

Tadalafil Online Bestellen European Med http://buyciaonlinex.com/#204 - Buy Cialis Cialis At Walgreens Cialis Dapoxetine Achat En Ligne

Холбоотой мэдээ

Back to top button